1
Хорт бодис гадагшлана
Сүүлийн үед энэ талаар маш их мэдээлэл гарсан бөгөөд бидний бие хөлөрснөөр биеэс маань төрөл бүрийн хорт бодис, хүнд металл, биед удаан хуримтлагдсан бохирдол зэрэг гадагшилдаг байна.
Хүнд металл гэж юу вэ?
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн, амьсгалж буй агаарт их хэмжээний хүнд металууд агуулагдсан байдаг. Зарим нэг судалгаанаас харахад эдгээр металлууд сөрөг үр дагавартай байдаг байна.
Хүний бие организмд их хэмжээний хүнд металл хуримтлагдсан үед үе мөч өвдөх, ядрах, толгой эргэх, өтгөн хатах гэх мэт асуудлууд тулгардаг байна. Харин энэ асуудлыг та хөлсөө ялгаруулснаар шийдэх боломжтой. Судалгаагаар хөлсөнд шээснээс 24 дахин илүү кадми, 19 дахин илүү никель, 16 дахин их тугалга, 3 дахин их хөнгөн цагаан байдаг болохыг батлажээ. Үүнээс харахад хүнд металлыг гадагшлуулахад хөлсөө ялгаруулах нь илүү үр дүнтэй юм байна.
Бисфенол А
Бисфенол А буюу BPA хэмээх химийн бодис нь эстроген(даавар)-ны түвшинд муугаар нөлөөлдөг.
"Brigham,Women’s Hospital"-ын 2013 онд хийсэн судалгаанаас харахад бисфенол А буюу BPA хэмээх энэхүү бодис нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд саад учруулж, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлснөөр аажмаар үргүйдэлд хүргэдэг болохыг баталсан байна. Үүнээс гадна хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин, түрүү булчирхайн үрэвсэлд хүргэх аюултай.
Эрдэмтэд 20 хүнээс шээсний болон цусны шинжилгээ авсан бөгөөд тэдгээрийн 16-аас нь ВРА агууламж илэрсэн байна. Харин их хэмжээний хөлс ялгаруулах нь энэхүү хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг байна.
Фталат
Фталат нь хуванцар эдлэлд агуулагддаг химийн хорт бодис бөгөөд хөлсний тусламжтайгаар биеэс ялгардаг юм. Энэхүү бодис нь эрчүүдийн даавар болох тестостероны ялгаралтад муугаар нөлөөлдөг бөгөөд мэдээж нөхөн үржихүйн тал дээр асуудалтай болно. Үүнээс гадна төрөлхийн гажиг үүсгэдэг байна.
"Environmental Health Perspectives"-ын 2003 онд хийсэн судалгаанд фталат нь үрийн шингэнээр ялгарч төрөлхийн гажиг үүсгэдэг аж. Хөлс нь энэхүү хорт бодисоос ангижрах хамгийн шилдэг арга юм. Бас нэгэн судалгаагаар хөлсөнд шээснээс 2 дахин их фталат агуулагдсан байжээ.
2
Эдгэрэлт хурдан явагдана
Саяхнаас эхлэн шинжлэх ухаанаар хөлс ялгарах нь таны биеийг бүрэн эдгэхэд тусалдаг гэдгийг тодорхойлж эхэлсэн юм.
Эндорфин
Эндорфин буюу аз жаргалын дааврыг биеийн хүчний хөдөлмөр хийж хөлсөө гаргаснаар ялгаруулах боломжтой. Учир нь дасгал хийх нь эндорфин дааврын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна аз жаргалын даавар нь өвчин намдаах үйлчилгээтэй бөгөөд таагүй мэдрэмжийг арилгах үүрэгтэй.
Мөн эндорфин нь сэтгэл санааны гүн хямралын эсрэг үйлчилгээг ч үзүүлнэ. Гэхдээ их хэмжээний эндорфин нь элэгний үйл ажиллагааг сааруулж, нойргүйдэлд хүргэж, жин нэмэх, ядаргаанд орох, толгой өвдөх, зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх, цус харвах нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт олон сөрөг талтай.
Бэлтгэл хийх нь сэтгэл санааг өөдрөг болгож, дээрх бүх сөрөг үр дагаврыг үгүй хийх хамгийн шилдэг арга юм.
3
Дархлаа сэргээж Альцгеймерийн өвчний явцыг удаашруулна
Судалгаанаас харахад дасгал хөдөлгөөн хийж хөлс ялгаруулах нь Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэжээ. "Cleveland Clinic"-ийн хийсэн судалгааны үр дүнг 2014 оны "Frontiers in Aging Neuroscience" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд уг нийтлэлд байнгын дасгал хөдөлгөөн нь тархины үйл ажиллагааг хэвийн хадгалдаг болохыг баталсан байна.
4
Ханиад томуутай тэмцэх шилдэг арга
Хөлсөө гаргах нь эрт дээр үеэс ханиад томуутай тэмцэх шилдэг арга байсаар ирсэн билээ. "Proceedings of the National Academy of Sciences"-ын 2013 онд хийсэн судалгаагаар давстай, ислэг хөлсөнд байгалийн гаралтай антибиотик агуулагддаг болох нь батлагдсан байна.
Бага зэрэг ханиад хүрсэн үед, дасгал сургуулилт хийж хөлсөө гаргаж болно. Эсвэл саунд сууж хөлсөө ялгаруулсан ч асуудалгүй. Биеийн халуун нь нянгийн хүчийг сулруулдаг байна.
5
Бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ
Хөлсийг их хэмжээгээр ялгаруулах нь бөөрөнд чулуу хуримтлагдахаас сэргийлнэ. Учир нь хөлсний тусламжтайгаар цусан дахь давс, кальци ялгардаг. Юуны түрүүнд энэ нь шээсэнд ялгарах давсны хэмжээг бууруулах учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Хөлс их хэмжээгээр ялгарах үед шээсний гарц буурдаг хэдий ч усны түвшин давхар буурна.
Тиймээс сөрөг үр дагаврыг дагуулахгүйн тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
5
Бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ
Хөлсийг их хэмжээгээр ялгаруулах нь бөөрөнд чулуу хуримтлагдахаас сэргийлнэ. Учир нь хөлсний тусламжтайгаар цусан дахь давс, кальци ялгардаг. Юуны түрүүнд энэ нь шээсэнд ялгарах давсны хэмжээг бууруулах учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Хөлс их хэмжээгээр ялгарах үед шээсний гарц буурдаг хэдий ч усны түвшин давхар буурна.
Тиймээс сөрөг үр дагаврыг дагуулахгүйн тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
6
Ой тогтоолт сайжирна
Фитнесс заланд хөлсөө гартал дасгал хийх нь ой тогтоолт сайжруулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Үүнтэй холбоотой "Georgia Institute of Technology"-ийн хийсэн судалгааны дүнг харахад 20 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь ой тогтоолтыг 10%- иар сайжруулдаг байна. Үүнд хөлс гаргах боломжтой бүхий л дасгал сургуулилт багтана.
6
Ой тогтоолт сайжирна
Фитнесс заланд хөлсөө гартал дасгал хийх нь ой тогтоолт сайжруулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Үүнтэй холбоотой "Georgia Institute of Technology"-ийн хийсэн судалгааны дүнг харахад 20 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь ой тогтоолтыг 10%- иар сайжруулдаг байна. Үүнд хөлс гаргах боломжтой бүхий л дасгал сургуулилт багтана.
7
Нүүрний арьс өнгөлөг болно
Дасгал сургуулилт хийж хөлс гарах нь нүүрний нүхийг сайн нээж, бохирдлыг арилгахад тустай. Хөлс бүх бохирдлыг арилгаж чаддаг байна. Хамгийн гол нь хөлсөө гаргачхаад нүүрээ сайн угаах хэрэгтэй.
7
Нүүрний арьс өнгөлөг болно
Дасгал сургуулилт хийж хөлс гарах нь нүүрний нүхийг сайн нээж, бохирдлыг арилгахад тустай. Хөлс бүх бохирдлыг арилгаж чаддаг байна. Хамгийн гол нь хөлсөө гаргачхаад нүүрээ сайн угаах хэрэгтэй.
8
8. Хэрхэн хөлрөх вэ?
Бүх төрлийн дасгал хөдөлгөөн нь хөлрөх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Жишээлбэл: идэвхтэй алхах, гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт. Хамгийн гол нь өөрт тохиромжтой дасгал хөдөлгөөнийг сонгох нь зүйтэй.
- Бүжиглэх: Зүгээр л хөгжим асаагаад гэртээ бүжиглэж болно. Хэрхэн бүжиглэх талаар бодохын оронд өөрөө аз жаргалыг мэдэр.
- Хүнд зүйл өргөх: Гэрт байгаа ямар нэг зүйлээ ашиглаж өргөлт хийж хөлсөө гаргаарай.
- Үсрэх, суулт хийх
- Бичлэг үзэх: Төрөл бүрийн CD, DVD ашиглаж гэртээ дасгал хийх.
- Саун: Саунд суух нь хөлсөө гаргах бас нэгэн энгийн арга юм. Саунд сууж хөлсөө ялгаруулах нь төрөл бүрийн бохирдлыг биеэс ялгаруулдаг байна.
Хамгийн гол нь их хэмжээний хөлс ялгаруулсныхаа дараа биеийн шингэнээ нөхөх хэрэгтэй. Хэрвээ хэдий хэмжээний ус уухаа мэдэхгүй байвал хөдөлгөөн хийхийн өмнө болон хөлсөө гаргасны дараа жингээ үзэхэд л болно. Жингийн зөрүү таны хэдий хэмжээний ус уух хэрэгтэйг илэрхийлнэ.
Биеийн жингийн алдсан 1кг тутамд 30 мл цэвэр ус уух хэрэгтэй.