1
Хүмүүс таныг магтахгүй байна уу?
Та өөртөө бүр 100 хувь итгэлтэй, бүх зүйл өөдрөг сайхан юм шиг атал таныг нэг ч хүн магтаж сайшаахгүй юм шиг санагдаж байна уу. Ийм тохиолдолд хүн ямар нэгэн зүйл болохгүй байна уу даа хэмээн өөртөө эргэлзэж эхэлдэг. Гэхдээ үйл явдлын өрнөл нь харин ч эсрэгээрээ та бол гайхалтай хүн гэдгийг харуулж байна. Учир шалтгаан нь юу вэ. Зүгээр л таныг тэртэй тэргүй мундаг хүн, тэгэхээр нэмж магтаад байх шаардлагагүй гэж бодоцгоож байгаа хэрэг. Зарим нь таныг байнгын анхаарал, магтаалаас залхдаг байх гэж бодно. Таны гоо сайхны талаар хүмүүс ярихгүй байна гэдэг бол таныг гоё сайхан гэж бодохгүй байна гэсэн үг огт биш юм.
2
Таныг хүмүүс магтдаг ч, байдаг л нэг магтаал байх нь олон
Дээрх асуудлыг өөр талаас нь авч үзье. Хүмүүс таны талаар магтаал хэлэх боловч зүгээр л хэлбэр төдий байх нь олон. Яг үнэнгээсээ таныг анзаарсан эсэхт эргэлзсээр байна уу? Ялангуяа охид бол ийм байдалд гомдож сэтгэлээсээ хандахгүй байна гэж бодох нь олон. Үнэн хэрэгтээ энэ бол харин ч эсрэгээрээ хүн танд тийм өнгө аясаар магтаал сайшаалын үг хэлж байгаа бол таны амжилт, сайн сайхныг тэртэй тэргүй мэддэг гэсэн үг. Тийм болохоор үүнд нэг их ач холбогдол өгч товойлгохгүй байгаа л хэрэг.
3
Танихгүй хүн тантай холбоо тогтоох гэж нэг биш оролддог
Тань руу тогтож хараад л, үл ялиг инээмсэглээд л байвал тантай дотносох гэсний шинж. Нүд рүү тань удаан тогтож харах (мэдээж энэ нь үл ялиг инээмсэглэлтэй болохоос биш түрэмгий төрхөөр биш л дээ) нь таньтай холбоо тогтоох л гэсэн оролдлого. Гурав дахь хувилбар нь та тэр хүнийг анзаарчихсан байхад тэр үргэлжлүүлэн харсаар байвал тэр мөн л таныг зүгээр нэг шогч байдлаар биш үнэхээр сонирхож байгаагийн шинж.
4
Таныг харж байхдаа хөмсгөө өргөж байна уу
Та хэн нэгэнтэй тааралдаад сонирхон ажиглаж байтал тэр хөмсгөө ялимгүй өргөж магад. Бид үүнийг нэг их анзааралгүй зүгээр л санамсаргүйгээр ингэж байгаа юм шиг бодоод өнгөрдөг. Гэхдээ дараагийн удаа та энэ агшныг сайн анзаарахыг хичээгээрэй, түүнд таалагдаж байгаагаа мэдрэх болно. Энд хэд хэдэн бяцхан тайлбар бий. Нэгдүгээрт, танд ямар нэг аюул учруулахгүй, нөхөрсөг сэтгэлийн илэрхийлэл. Хоёрдугаарт, нүдээ сайтар нээж таны сайн сайхныг илүүтэй харах гэсэн хэрэг.
5
Ярьж байгаа хүн тань үе үе хошуугаа цорвойлгох
Бид аятайхан нэгнийг харах үедээ юу ч бодолгүйгээр уруулаараа үнсэж байгаа мэт үл ялиг нүүрний хөдөлгөөн хийчихдэг. Гэхдээ энэ нь үргэлжилсэн удаан биш л дээ. Хормын төдийд бараг л жирсгээд өнгөрдөг энэ үйлдэл цаагуураа үнсэх хүслээ илэрхийлж байгаа нь тэр. Энэ чинь уруулаа шилэмдэхтэй огт адилгүй, тэгээд ч бүдүүлэг хэрэг биш. Та хэн нэгэн бүсгүй ч юм уу, залуутай ярьж байхдаа ийм зүйл анзаарвал нүдээ аниад үз. Тэгээд дахиад нээхэд чинь давтагдвал сая учрыг нь ойлгоно.
6
Танаас зай бариад байх шиг байна уу, үгүй дээ зөвхөн биеэ бариад л байгаа юм
Та хэн нэгэнд ойртохыг хүсээд байхад тэр чинь дөлөөд харин ч бүр таааламжгүй байгаа мэт харагддаг уу. Үнэн хэрэгтээ нөгөө талаас нь харвал энэ бол тантай ойртож дотносохыг хүсээд байгаа ч биеэ бариад байгаа нь тэр юм.
Ийм үед хэн нэгэн нь нааштай байдлаа илэрхийлэх юм бол өнөөх зай багассаар аягүй бол гар барьдаггүй юм гэхэд биеэрээ шүргэлцээд эхэлнэ. Сайн ажиглах юм бол таныг найз нөхөдтэйгөө инээлдэж байхад яг ийм байдал харагдана. Тантай дотносох гээд байгаа энэ дохио давчуу байрлалд юм уу, хүмүүсийн түлхэлцээн дунд илүү ажиглагдана.
7
Таныг төвөгтэй хүн гэдгийг мэдээд хүмүүс зүгээр л гайхдаг
Таныг нэлээд төвөгтэй, өөртөө дүгнэлт хийдэггүй хүн гэдгийг сонсоод хүмүүс бүгд л гайхацгаадаг ч энэ бол нөгөө талаас нь харвал таны хувьд бүх зүйл сайн сайхан байгаагийн шинж. Тэд таны гадаад төрх байдлыг хараад үнэлж байгаа ч үнэн хэрэгтээ таныг бие даасан, өөртөө итгэлтэй хүн гэж л бодож байгаа. Ийм хандлагыг бид кинон дээр бишгүй үзсэндээ. Гадаад төрхөөрөө загвар өмсөгч шиг хэн нэг охиныг чи бүдүүн гэж хэлж байгаа нь өөрийнхөө мариалаг найз бүсгүйдээ л хэлдэг үг биздээ.
8
Хүмүүс тантай эерэг, сөрөг аль альгаар нь хандаж байна уу?
Тантай хүмүүс зарим үед эелдэг зарим үед бүдүүлэг хандаад байна уу. Энэ бол таныг нэг л зангаараа байдаг хүн гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Төвөгтэй байдалд автдаггүй, өөртөө итгэлтэй хүн ямагт өөрийгөө амжилттай, эелдэг гэж итгэн биеэ авч явж бусдад энэ чанараа харуулж чаддаг. Тэгэхээр таны сайн хүн гэж боддог танилууд тань тантай хүндэтгэлтэй эелдэг харьцаж байвал тэд ч бас таныг сайн хүн гэж бодож байгаагийнх.
Нөгөө талаас сайн хүмүүс бүгд бүр сөрөг гэмээр хандлага гаргадаг ч тэр нь ямар ч үндэслэлгүй байх нь бий. Хамгийн гол нь үүнийг том зүйл болгож тэднээс харьцаагаа битгий салга. Цаадуул чинь өөртөө нэг их итгэлтэй биш, нэг их сайн сайхан биш, зүгээр л өөрийнхөө араншаар биеэ ингэж авч явдгийг нь ойлгох хэрэгтэй.