Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга нэгэнт халаагаа өгчээ. Дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн сэтгэхүй болон аливаа зүйлд хандах хандлага эрс өөрчлөгдөх болсныг багш нар ч мөн ухамсарлах хэрэгтэй болсон байна. Ингээд орчин үеийн гэх тодотгол бүхий багш нарт ажилдаа бодитоор хэрэгжүүлж, ашигтай үр дүн гаргахад туслах шалгарсан найман чанарыг танилцуулж байна.

Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд

Юуны түрүүнд шинэ үеийн төлөөлөлтэй ажиллах багш нар дараах гурван зүйлд бэлэн байх ёстой.

  • Өөрчлөгдөх. Хэдийгээр хэцүү ч ахицтай үр дүн гаргахад заавал шаардлагатай. 
  • Алдаанаасаа суралцах. Юу ч хийгээгүй хүн л алддаг.
  • Хөгжих. Дэлхийн ерөнхий чиг хандлага сүүлийн хэдэн жил эрс өөрчлөгдсөн гэдгийг сана.

 

1 Сурагчаа хүндлэх

Хүмүүс "Багш хүн хүүхдүүдийг хайрлах ёстой" гэлцдэг. Энэ ухагдахуун нь бодит бус, ойлгомжгүй. Угаас хайрлах гэдэг бол олон талтай ойлголт юм. Хэт өршөөнгүй байх, бүр эсрэгээрээ хэт журамлахыг ч (хайртайдаа түүнд гар хүрч байна гэх мэт) илэрхийлж болно. Харин хүндлэл байснаар бүгдийг амархан шийдэж болно. Өөрөөр хэлбэл сурагчийг ердөө л цагаан цаас байгаа мэтээр харах биш хувь хүн талаас нь харьцах явдал юм.

Сурагчаа хүндлэх

2 Харж үзэх

Хүн бүр өөр. Бусдаас өөр байдаг хүн заримдаа дургүйцэл төрүүлэх нь бий. Гэхдээ төрөлхийн тийм зантай, тэр нь ёс зүйн шаардлагуудыг зөрчихгүй байхад түүнд нь анхаарал хандуулах хэрэгтэй гэж үү? Хүний эрх, хувийн үзэл бодол гэх ойлголт мөн давхар яригдаж болно. 

Жишээ нь ганцхан зөв хариултгүй, олон хариулттай байж болох асуулт гарч ирлээ гэж бодоход та тэр хүүхдээс ирсэн өвөрмөц эсвэл өөрийн тооцоолоогүй хариултыг тэр дор нь үгүйсгэж болохгүй. Тогтсон хариултаас илүү оновчтой ч байж болно шүү дээ. Иймд та хүүхдийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Шинэ Эйнштейнийг төрүүлэх ч юм билүү.

Харж үзэх

3 Багш үйлчилгээ үзүүлдэг гэдгийг ойлгох

Яагаад ч юм үүнд багш нар болоод олон эцэг эхчүүд дургүйцдэг. Багш бол хүндтэй мэргэжил, үсчин эсвэл зөөгч л үйлчилдэг гэж үздэг байх. Гэвч багш нь ирээдүй хойчийг эрдэм мэдлэгт хүргэх, амьдралын чадварт сургах замаар улс орондоо үйлчилдэг гэдгийг санах хэрэгтэй.

Багш үйлчилгээ үзүүлдэг гэдгийг ойлгох

4 Сурагчдын итгэлийг олох

Өндөр, захирангуй хоолой орчин үеийн хүүхдүүдэд нөлөөлөхгүй. Сайн багш сонирхолтой байдлаар сургалтыг явуулж, өөрийн давуу талаа таниулахаа мэддэг.

Сурагчдын итгэлийг олох

5 Хил хязгаарыг мэдрэх

Сурагчдын мэдлэгийн болоод сэтгэлзүйн хил хязгаарт (дотоод сэтгэлрүү нь хэт өнгийхгүй байх гэх мэт) хоёуланд нь энэхүү чанар үйлчилнэ. 

Хил хязгаарыг мэдрэх

6 Үүрэг даалгавраа ухамсарлах

Багш хүн Google-с хайгаад л олчихдог биш нарийн бөгөөд хэрэгцээтэй мэдлэгийг сурагчдад олгохыг эрмэлзэх ёстой.

Үүрэг даалгавраа ухамсарлах

7 Өөрийгөө шүүмжлэх

Хэрэв багш хүн өөрийн үйл хөдлөлөө шүүн тунгааж, хэрхэн сайжруулах талаар боддог бол илүү амжилтанд хүрдэг. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Үүнийг сурагчид эрт ухамсарлах тусмаа ашигтай.

Мөн асуудалд хөнгөн хүлээцтэй хандаж, өөрийгөө егөөдөн хурцлах нь стрессийг давж, төвөгтэй нөхцөл байдалд шийдэл олоход маш хэрэгтэй чадвар юм.

Өөрийгөө шүүмжлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()