Чихэвчийг удаан зүүвэл ийм зүйл болдог!

Чихэвчийг ажил, амралтын үед хэрэглэх нь стресс тайлах хамгийн шилдэг арга байдаг.  Гэвч удаан хугацааны турш чихэвч зүүхэд батгашилтаас эхлээд арьсны ямар нэгэн өвчин тусах магадлалтай байдаг гэнэ.  Үүнээс гадна сонсголд муугаар нөлөөлөх хор уршгийг дагуулдаг юм.  Судлаачдын хэлж байгаагаар удаан хугацааны турш чихэвчний хөгжмийг хамгийн чанга дээр сонсох нь сонсгол алдахад нөлөөлдөг болохыг баталжээ. Ингээд урт хугацааны турш чихэвч зүүх нь ямар  нөлөөтэй болохыг сонирхоцгооё.

Чихэвчийг удаан зүүвэл ийм зүйл болдог!

1 Чихэвч удаан хугацаанд зүүхэд сонсгол муудна

Хэрвээ та удаан хугацааны туршид чихэвчний хөгжмийг хамгийн чанга дээр нь сонсвол сонсгол муудахад хүргэдэг. Мотоцикл болон төмрөн хөрөө нь 100 децибел(дуу чимээг хэмжих нэгж) чангаар дуугардаг бөгөөд энэ нь 30 минутын дотор сонсголд нөлөөлдөг. Харин ихэнхи хүмүүс чихэвчний хөгжмийг хамгийн чангаас 70%-тайгаар сонсоход п хамгийн багадаа 70 децибелийн нөлөө үзүүлдэг байна.

Чихэвч удаан хугацаанд зүүхэд сонсгол муудна

2 Та чихний халдвар авах магадлалтай

Чихэвчээ хэнтэй ч дундаа хэрэглэж болохгүй.  Энэ бол халдвар тарах хамгийн түргэн арга юм.  Үүнээс гадна чихэвч нь чихний сувгийн температурыг нэмэгдүүлдэг учир арьс үрэгдэж, нян чихэнд нэвтрэх магадлалтай.

Та чихний халдвар авах магадлалтай

3 Анхаарал сарниулах нь аюулд хүргэнэ

Гэртээ компьтерын ард сууж байхдаа хөгжим сонсоход төдийлөн аюул дагуулахгүй боловч гудамжинд явж байхдаа хөгжмөө хамгийн бага дээр нь эсвэл огт сонсохгүй явах хэрэгтэй.

Анхаарал сарниулах нь аюулд хүргэнэ

4 Толгой эргэнэ

Ихэнхидээ дотор муухайрах, бөөлжис хүрэх үед  толгой давхар эргэх тохиолдол гардаг.  Гэтэл толгой эргэх гэдэг бол чихэн дотор болж буй өөрчлөлтөөс шалтгаалах бөгөөд ямар нэгэн нян нэвтрэх, үрэвсэлтэй болсон үед  энэ шинж тэмдэг илэрдэг аж.  Хэдийгээр чихэвч толгой эргэх шалтгаан болдоггүй ч чихэвчийг  зохисгүй хэрэглэх нь толгой эргэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Толгой эргэнэ

5 Та цацрагт өртөнө

Хэрвээ та утасгүй “Bluetooth” чихэвчийг сонгосон бол таны бие бүхэлдээ цацрагт өртөнө. Хэдийгээр судалгаагаар энэ талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч 2018 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(World Health Organization)-ын дүгнэлтээр нам долгионы цацраг(RF) нь канцероген(хорт хавдар үүсгэгч бодис)-ын хэмжээг нэмэгдүүлдэг байна. 

Та цацрагт өртөнө

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()