Та бидний гаргадаг газарзүйн талаарх нийтлэг алдаанууд

2018-10-09, 14:07
8,736

Орчин үед хүмүүс том атлас дэлгээд суухын оронд гар утсан дээрээ газрын зураг харж хэрэгтэй мэдээллээ авахыг илүүд үздэг болжээ. Үүнийг дагаад хүмүүсийн газарзүйн суурь мэдлэг ч багассан байна. Ингээд хэрэв сургуулийн газарзүйн багш тань сонсвол ихэд бухимдахаар алдаатай мөртлөө түгээмэл ойлголтуудаас жишээ аван танд хүргэе.

Та бидний гаргадаг газарзүйн талаарх нийтлэг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Голланд гэж улс байдаг

Гэвч: Хүмүүс Голланд, Нидерланд хоёрыг нэг улс гэж ойлгодог. Гэхдээ Голландыг улс гэж үзвэл эндүүрэл болно. Нидерланд улс нь 12 мужаас бүрддэг бөгөөд тэдний дотор өмнөд ба хойд Голланд гэж хоёр муж байдаг. Харин улсын албан ёсны нэршил нь "Нидерландын вант улс" юм.

Бид бодохдоо: Голланд гэж улс байдаг

2 Бид бодохдоо: Египет тэр чигтээ Африк тивд байдаг

Гэвч: Египет нь тив дамнаж байрладаг улс гэж тооцогддог. Ази, Африкийг заагладаг Суэцийн сувгийн зүүн талын эрэг болох Синайн хойг нь Ази тивд байрладаг ч Египет улсын нутаг дэвсгэрт ордог юм. 

Бид бодохдоо: Египет тэр чигтээ Африк тивд байдаг

3 Бид бодохдоо: Дэлхийн хамгийн урт гол бол Нил мөрөн

Гэвч: Бүгд л газарзүйн хичээл дээрээ дэлхийн хамгийн урт голыг Нил мөрөн гэж заалгадаг байсан байх. Гэвч Амазон мөрний урт Нил мөрнийхөөс үл ялиг илүү (Амазон - 6992 км, Нил 6853 км) байдаг ажээ. Хоёр мөрний жинхэнэ эхүүдийг шинээр тогтоосноор удаан хугацаанд хөдөлшгүй байсан энэхүү ойлголт өөрчлөгдөхөд хүрчээ.

Бид бодохдоо: Дэлхийн хамгийн урт гол бол Нил мөрөн

4 Бид бодохдоо: АНУ нэгдсэн журмаар цагаа урагшлуулж, ухраадаг

Гэвч: Америкийн бүх муж цагаа жилд хоёр удаа өөрчлөөд байдаггүй аж. Жишээлбэл: Хавай, Аризона мужуудад энэ дүрэм мөрдөгддөггүй. Үүнээс болж нислэг, галт тэрэг хөдлөх цагийн хуваарьт нэлээн хүндрэл учирдаг ажээ.

Бид бодохдоо: АНУ нэгдсэн журмаар цагаа урагшлуулж, ухраадаг

5 Бид бодохдоо: Аляскаас Оросын нутаг хол

Гэвч: Үнэндээ нүдээр харж болохоор ойрхон гэдэгт та итгэх үү? Цаг агаар таатай үед Оросод харьяалагддаг Их Диомедийн арал АНУ-ын эзэмшлийн Бага Диомедийн арлаас харагддаг байна. 

Бид бодохдоо: Аляскаас Оросын нутаг хол

6 Бид бодохдоо: Афганистан бол Ойрх дорнодын улс

Гэвч: Афганистан, Пакистан болон кавказын Армен, Гүрж улсуудыг хүмүүс ойрх дорнодын орнууд гэж андуурах хандлагатай байдаг. Ойрх Дорнодын бүс нутагт дээрх орнууд багтдаггүй, зүгээр л ойрхон оршдог. 

Бид бодохдоо: Афганистан бол Ойрх дорнодын улс

7 Бид бодохдоо: Антарктид тивд цагийн бүсүүд гэж байхгүй

Гэвч: Бөмбөрцгийн өмнөд туйлд байрлах Антарктид тивийг яагаад ч юм хүмүүс ганц л цагийн бүстэй гэж боддог. Үнэндээ энэ тивд 10 цагийн бүс байдаг.

Бид бодохдоо: Антарктид тивд цагийн бүсүүд гэж байхгүй

8 Бид бодохдоо: Монгол оронд далайн нөлөө байхгүй

Гэвч: Улирлын муссон салхи( Улирлаас хамааран чиглэлээ өөрчилж байдаг тогтмол салхи)-ны талаар та арван жилийн газарзүйн хичээл дээрээ үзэж байсан байх. Эргийн бүс нутгуудад хур бороо авчирдаг энэхүү салхи далайгаас алс хол орших манай оронд ч гэсэн орж ирдэг байна. Монголын зүүн зүгт, хилийн цаана орших Хянганы нурууны ам хөндийгөөр муссон салхи нэвтэрч, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн урд захын нутгуудад нөлөөлдөг ажээ.

Бид бодохдоо: Монгол оронд далайн нөлөө байхгүй

9 Бид бодохдоо: Дэлхийн хамгийн хойд зүгт оршдог улс бол Норвеги

Гэвч: Улс орнуудыг хойд туйлд хэр ойрхон оршдогоор нь жагсаавал Норвеги дөрөвдүгээрт ордог байна. Гренланд (Данийн эзэмшил) болон Канад улс нь Норвеги улсаас илүү хойно байрладаг. Харин дэлхийн хамгийн хойд зүгт оршдог хуурай газар бол Гренландын Каффеклюбен (Kaffeklubben) арал юм байна. 

Бид бодохдоо: Дэлхийн хамгийн хойд зүгт оршдог улс бол Норвеги

10 Бид бодохдоо: Флорида мужийн эргийн шугам Америкдаа хамгийн урт

Гэвч: Атлантын далайгаар бараг тэр чигтээ хүрээлэгдсэн Флоридагийн газрын зургийг хараад та тэгж бодож магадгүй. Гэвч Флорида мужийн эргийн шугамын урт 2173 км байдаг бол Аляскагийнх 10868 км байдаг.

Бид бодохдоо: Флорида мужийн эргийн шугам Америкдаа хамгийн урт

11 Бид бодохдоо: Верразано-Нарроуз нь (Verazano-Narrows) дэлхийн хамгийн урт гүүр мөн

Гэвч: Нью-Йоркийн Брүүклин болон Стэйтен-Айланд дүүргүүдийг холбодог, Америкийн бахархал болсон уг гүүрийг дэлхийд хамгийн урт гэвэл эндүүрэл болно. Бээжин, Шанхайг холбосон, 164.8 км урттай Даньян-Куншан(Danyang-Kunshang) дүүжин гүүр нь дэлхийд уртаараа нэгт ордог ажээ.

Бид бодохдоо: Верразано-Нарроуз нь (Verazano-Narrows) дэлхийн хамгийн урт гүүр мөн

12 Бид бодохдоо: Европын хамгийн өндөр оргил бол Маттерхорн (Matterhorn)

Гэвч: Швейцарийн хил дээр орших, далайн түвшнээс дээш 4478 метр өндөртэй, Альфийн нурууны энэхүү оргилын дүрийг харсан хэнд ч европын байтугай дэлхийн хамгийн өндөр уул байгаа мэт санагдана. Гэвч Европ тивийн хамгийн өндөр цэг бол ОХУ-ын нутагт орших Кавказын нурууны Эльбрус оргил юм (5642м). 

Бид бодохдоо: Европын хамгийн өндөр оргил бол Маттерхорн (Matterhorn)

13 Бид бодохдоо: Канадын нийслэл Торонто

Гэвч: Торонто хот нь Канад улсын хамгийн том хот, эдийн засгийн төв нь мөн боловч нийслэл нь биш. Харин Торонтогоос дөрвөн цагийн зайтай орших, сая орчим хүн амтай Оттава бол Канадын нийслэл юм.

Бид бодохдоо: Канадын нийслэл Торонто

14 Бид бодохдоо: Швейцарийн нийслэл Женев

Гэвч: Дэлхийн соёлын болоод эдийн засгийн төв болсон Женев, Цюрих хотуудад жуулчдын хөл тасардаггүй. Гэхдээ улсдаа хэмжээгээрээ тавд ордог, даруухан Берн бол швейцарийн нийслэл юм. Сонирхолтой нь, тус хотод зочилсон жуулчин бүрт "Toblerone" шоколадыг бэлэг болгон өгдөг ажээ.

Бид бодохдоо: Швейцарийн нийслэл Женев

15 Бид бодохдоо: Гренланд Африк тивээс том

Гэвч: Сурах бичгийн газрын зурагт өргөнөөр ашигладаг меркаторын тусгаг нь дэлхийн хойд хагасыг сунгаж, Гренландыг аварга том харагдуулдаг учир зарим хүмүүс тус арлыг Африк тивээс том юм байна гэж ойлгодог. Үнэндээ тус бүрийн хэмжээг нь харьцуулшгүй. Африкийн нутаг дэвсгэрийн хэмжээ 30,370,000 км² бол Гренланд арлынх 2,131,000 км² байдаг.

Бид бодохдоо: Гренланд Африк тивээс том

16 Бид бодохдоо: Цөл болгон халуун байдаг

Гэвч: Антарктид тив бол тэр чигтээ цөл гэдгийг та мэдэх үү? Хүйтэн л болохоос тэнд тунадасны хэмжээ маш бага, ургамлын бүрхэвч бараг байдаггүй.

Бид бодохдоо: Цөл болгон халуун байдаг

17 Бид бодохдоо: Гренланд бол тусгаар улс

Гэвч: Үгүй. Гренланд нь Данийн хаант улсын эзэмшил бөгөөд өөртөө засах эрхтэй байдаг.

Бид бодохдоо: Гренланд бол тусгаар улс

18 Бид бодохдоо: Исланд бол цас мөсний орон

Гэвч: Энэхүү жижигхэн арлын улс нь үнэндээ маш зөөлөн уур амьсгалтай. Хойд Атлантын далайн дулаан урсгалын нөлөөгөөр Исландын нутагт өвөлдөө цасан бүрхүүл ч тогтдоггүй байна. 

Бид бодохдоо: Исланд бол цас мөсний орон

19 Бид бодохдоо: Япон бол маш жижигхэн улс

Гэвч: Уртаашаа гурван мянга гаруй километр сунаж тогтсон 377,973 км² нутаг дэвсгэртэй арлын Япон нь үнэндээ бидний боддог шиг тийм ч жижиг орон биш ажээ. Нутаг дэвсгэрийн ихэнх нь хүн амьдрахад хэцүү уулархаг тул уулсын хөндий хоорондуур нь хүн амын маш шигүү нягтаршилтай хотууд нь байрладаг ажээ.

Бид бодохдоо: Япон бол маш жижигхэн улс

20 Бид бодохдоо: Истанбул бол Туркийн нийслэл хот

Гэвч: Византын эзэнт гүрний үед Константинополь нэртэй байсан тус хот нь өдгөө Туркийн хамгийн том хот бөгөөд түүх соёлын, эдийн засгийн төв нь болдог. Мөн Истамбул Босфорын хоолой(Хар тэнгисийг Мраморын тэнгистэй холбодог хоолой) дээр хоёр тивийг дамнаж оршдогоороо алдартай. Гэхдээ улсдаа хүн амын тоогоор хоёрдугаарт ордог, өнө удаан жилийн түүхт Анкара нь Туркийн нийслэл хот ажээ. 

Бид бодохдоо: Истанбул бол Туркийн нийслэл хот

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()