1
Даршилсан манжинтай бургер
Австралид бидний мэдэх энгийн л бургер байдаг гэж бодож байвал та эндүүрчээ. Даршилсан манжинтай бургер гудамжны жинхэнэ гоё хоол. Үүнийгээ нутгийнхан ер бусын амттай гэдэг юм билээ.
2
Австрали махан бин
Австралийн махан бин бол австрали хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч, сонирхогчдын уламжлалт хоол юм. Алгын чинээ том энэ бинг сонгино, мөөг, бяслагаар амталж хийдэг бөгөөд австрали хүн бүр үүнээс жилд дунджаар 12-ыг иддэг байна.
3
Хөвдөг бин
Махан бин бол австраличуудын хамгийн дуртай хоол юм. Сонгодог бингээс гадна бас хөвдөг бин гэж бий. Туршлага муутай тогооч махан бингээ буурцагтай шөлөнд унагаснаас үүдэлтэй хэмээн австраличуудын өөр зуураа хошигнодог энэ бинг буурцагтай шөлөнд хөвүүлэн хийдэг байна.
4
Нухаштай бяслаган талх
Австралийн уламжлалт бяслагтай талх нь бидний мэдэх алдарт синнабонтой маш төстэй. Гэхдээ шар айрагны сүмсээр амталдгаараа ялгаатай. Шар айрагны сүмсийг дангаар нь ч идэж болох, эсвэл өндөг, махны сүмстэй хамт бялуу, кексийн тослон амталж болдог зүйл. Ийм нухаш В амин дэмээр баялаг болохоор турахыг хүсэгчдэд маш таатай хүнс.
5
Загас болон шарсан төмс
Манай гаригийн хаана ч байдаг сонгодог хоол бол шарсан загас, шарсан төмс гэж хэлж болно. Австралид энэ зуушийг ёстой алхам тутамд хямдхан зарна. Австраличууд үүнийг гэртээ бэлтгэж болох ч ихэвчлэн кафе, цайны газраас худалдан авна.
6
Шарсан хоол
Австраличууд барбекюгийн жинхэнэ дэмжигчид гэж болно. Амралтын өдөр барбекюгүй өнгөрнө гэвэл утгагүй. Мах, ногоо, далайн бүтээгдэхүүнээр бэлтгэдэг юм. Айл бүр л гэртээ, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газруудад барбекю бэлтгэх үнэгүй газар байрлуулсан байна. Энд хамгийн алдартай нь имжийнх биш, үхэр, хонины махтай нь шүү дээ.
7
Далайн бүтээгдэхүүн
Австрали нь далайн бүтээгдэхүүн, хүнсээр элбэг. Наймаалж, загас, хавч, аварга загасны мах, хулд загас, гээд л. Далайн цагаан алгана бол энэ улсын бэлгэ тэмдэг. Загасчид бүр далайн 900 метр гүнээс загасаа бариад далайн усанд чанаж бэлтгэдэг юм.
8
Грилдэж шарсан зайдас
Шарсан зайдсаа талханд хавчуулаад, кетчуп, гич, шарсан ногоо цацаж амтална. Ийм хоол бэлтгэдэг асартай худалдааны том төв, спортын арга хэмжээний дэргэд хаа сайгүй таарч болно. Ийм хоолыг ихэвчлэн буяны байгууллагууд хөрөнгө босгохын тулд бэлтгэж зардаг.
9
Имжийн гол мах
Имжийн махгүй бол австралийн хоол гэж юу байхав дээ. Имжийн мах австраличуудын дунд нэг их алдартай биш боловч ийм махны 70 хувийг европын зах зээлд гаргаж үлдсэнийг нь нутгийнхан, жуулчид иддэг. Имжийн сүүлээр шөл хийдэг бол махаар нь банш хийж бас стейк бэлтгэдэг юм.
10
Ямххан талх
Энэ гайхамшигт зуушийг тун хялбархан бэлтгэдэг байна. Талхыг гурвалжин хэлбэртэй зүсээд цөцгийн тос түрхэн дээр нь өнгө өнгийн үрлэн чихэр цацаад л болоо.
11
Мэлхийн кекс
Үнэндээ энд мэлхийн мах байхгүй л дээ, зүгээр л хэлбэр нь яг мэлхийний толгой шиг болохоор ингэж нэрлэсэн хэрэг. Гурилаа бэлэн болгоод өнгө өнгөөр бүрхэж бэлтгэнэ. Эхлээд энэ нь зөвхөн ногоон байснаа сүүлдээ олон өнгөтэй болсон энэ кекс бол Австралийн өмнөд хэсгийнхний бэлгэ тэмдэг болжээ. Тэр бүү хэл мэлхий кекс нь албан ёсоор бүртгүүлж барааны тэмдэг авсан болохоор хуурамчаар үйлдвэрлэхийг хориглодог.
12
"Анзак" жигнэмэг
Дэлхийн I дайны үед байгуулсан Австрали, Шинэ Зеландын корпусын дайчдын хүнсэнд зориулж бий болгосон энэ жигнэмгийг эндхийн гэрийн эзэгтэй нар анх санаачилжээ. Тэд фронтод байлдаж байгаа дайчдыг удаан амьдраасай хэмээн энэ амттаныг гаргажээ. Зэвсэгт хүчин нь өнөөдрийг хүртэл энэ жигнэмгээ цэргүүдэд өгсөөр байгаа.
13
"Ламингтон"
Австралийн Квинсленд мужийн амбан захирагч барон Ламингтоны нэрээр нэрлэсэн кокостой, шоколадаар бүрсэн энэ жигнэмэг тэгш өнцөгт хэлбэртэй. Үнэндээ бол Ламингтонд ийм жигнэмэг таалагддаггүй байсан гэдэг. Гэвч гэрийн эзэгтэй нарын бүтээсэн энэ амттан бүр өнөөдөр өөрийн гэсэн “Ламингтоны үндэсний өдөр”-тэй болсон байна.
14
"Павлова"-гийн бялуу
Чавга болон шинэ жимстэй энэ бялууг Австрали, Шмнэ Зеландад очиж тоглосон Оросын бүжгэн жүжигчин Анна Павловад зориулж бий болгосон юм байна. Яг хэдийд, хаана анх хийсэн нь тодорхойгүй ч өөрийн бүтээгдэхүүн гэсэн эрхийг нь авах гэж энэ хоёр улс өнөө болтол маргалдсаар байдаг гэнэ. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол зоогийн газрын ахлах тогооч бүжигчинд зориулж тусгайлан хийсэн гэдэг. Өөр нэг яриагаар бол тогооч нэг үйлчлүүлэгчийнхээ төрсөн өдөрт зориулж хийсэн гэдэг юм.
15
Хөөсөн чихэртэй какао
Мелбурнын аль ч газарт хөөсөн чихэртэй какао юм уу, какаотой хөөсөн чихэр гэсэн өвөрмөц цай ууж болно. Хөөсөн чихэр дээрээ какаогоо уусган идэхэд жинхэнэ гайхамшигт амт мэдэрнэ дээ.
16
Махан бинтэй пицца
Австралийн энэ гайхамшигт хоолны гол онцлог нь энгийн пиццаны захаар махан бин тавьсан байдаг.
Австрали нийтийн хоолны онцлог
Хэрэв таны халаасанд мөнгө л байгаа бол австралийн кафе, цайны газраас дуртай амттанаа олж болно. Сидней бол олон үндэстний соёл иргэншил түгсэн хот болохоор алхам тутамд хэн бүхний мэдэх хот-дог, шөл тааралдана.
Гэхдээ өөрөө хоол цайгаа сонгон хийлгэж авдаг өвөрмөц цайны газар, кафе бий. Өөрөөр хэлбэл та хоол бэлтгэх бүтээгдэхүүнээ сонгон зааж өгөөд мөнгөө төлнө, хэсэг хугацааны дараа таны идэхийг хүссэн хоол бэлэн болно. Энд та юу ч сонгож болно шүү дээ, бууцай, гахайн тархи гэх мэт.
Бонус
Австрали, Шинэ Зеландад хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр од дүрсэлсэн байх нь бий. Энэ бол од хэдий их байна, төдий чинээ эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн гэдгийг илтгэж байгаа хэрэг гэдгийг мэдүүштэй.