1
Байгууллагынхаа төлөө ажиллах
Ихэнхдээ бидэнд даалгасан ажлыг бид өөрийн ашиг сонирхлын төлөө хийдэг. Бусад ажилчдад, ялангуяа удирдлагууддаа үнэлэгдэхийг хүссэн учир сайн хийхийг хичээдэг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол тийм ч зөв зүйл биш юм.
Байгууллагынхаа зорилгыг тодорхойлж, уг зорилгод хүрэхийн тулд ажиллах хэрэгтэй. Хэрвээ та зөвхөн өөрийнхөө төлөө ямар нэг зүйлийг хийж байвал энэ нь байгууллагын ажилчдад амархан мэдэгдэх бөгөөд таны нэр хүндэд тийм ч таатай нөлөөлөхгүй болов уу.
2
Цахим хуудас идэвхитэй ашиглах
Өөрийн ажил мэргэжлийнхээ хүрээнд гоц болохын тулд зөвхөн мэргэжлийн чадвар төдийгүй цахим хуудсыг идэвхитэй ашигладаг байх шаардлагатай. Цахим хуудасны тусламжтайгаар та санаанд оромгүй амжилтанд хүрч чадна.
- Өөрийгөө магтсан зүйл оруулахаа боль. Үүнээс гадна “Хэнтэй таарсан гээч” гэсэн зураг оруулах хэрэггүй.
- Өдөр бүр цахим хуудсаа идэвхтэй ашиглаж шинэ мэдээлэл оруулж байгаарай.
- Зөвхөн хамгийн сайн мэдээллийг оруул.
- Бусад хүмүүс таны талаар юу гэх бол гэж бодохоо боль.
- Бүтээлч, сонирхолтой байх хэрэгтэй.
3
Таамаглах биш харин зөв судалгаа хийж, үнэн мэдээллээр хангах
Бизнес эрхлэгчид болон байгууллагын удирдлагууд яагаад ямар нэгэн шийдвэрийг гаргахдаа өөртөө итгэлтэй байдаг вэ? Учир нь тэд орчин үеийн зах зээл дээр судалгаа хийж, олны хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн үг, ишлэл, үзэл бодлыг сайн тогтоосон байдаг. Гэхдээ судалгаанд оролцогсод үнэн хариулт өгсөн гэдэгт итгэх баталгаа байгаа гэж үү?
Тиймээс чухал шийдвэр гаргах гэж байвал судалгаагаа сайн гэгч нь нягталж, тоо баримтдаа итгэлтэй болсон байх хэрэгтэй. Энэ тал дээр мэргэшсэн мэргэжилтэн бүхий л асуудлыг толгой өвдөх зүйлгүй шийдвэрлэж чадна.
4
Үзэл бодлоо товч тодорхой илэрхийлж, голыг нь олж хэлэх
Хэн нэгэнтэй харилцах чадвар нь тийм ч чухал биш хэдий ч, олон нийтийн өмнө үг хэлж сурах нь хамгийн чухал зүйлсийн нэг юм. Өөрийн үзэл бодол, санааг бусдад ойлгуулах хэрэгтэй учир энгийн үг хэллэгийг ашиглах нь зүйтэй.
Тим Деннингийн үзэж байгаагаар: Цугларсан хүмүүст олон тоо баримт ярьж, тэднийг төөрөгдүүлэх хэрэггүй гэнэ. Харин хамгийн чухал гэсэн 2-оос 3 баримтыг дурдахад л хангалттай.
5
Танилын хүрээгээ тэл
Хэрвээ та олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чадах юм бол дараагийн удаа ямар нэгэн асуудал тулгарахад хэнтэй холбогдож, зөвлөгөө авах боломжтойгоо сайн мэдэх болно. Харилцаа холбоо тогтоохдоо дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
Авахаасаа илүү өгөхийг хичээ.
- Хэлсэндээ хүрч амлалтаа биелүүлэх
- Ичих зүйлгүйгээр бусадтай харилц
- Өөрийнхөө салбарт мэргэжлийн байж бусдад туслах шаардлага гарвал туслах
6
Сонирхолтой зүйл ярих
Та сонирхолтой түүх сонсохыг хүсэж байна уу эсвэл тоо томшгүй их баримт сонсохыг хүсэж байна уу?
Мэдээж, хүн бүр сонирхолтой түүхийг сонгох биз. Амьдралын түүх ярьснаар та илүү олон сонсогчтой болж чадна. Харин та түүх ярихдаа дараах зүйлсийг анхаараарай.
- Богинохон
- Сэтгэл хөдөлгөсөн
- Сэтгэлд хүрсэн
- Утга учир бүхий
Зарим түүх ямар ч утгагүй, маш урт, нуршсан байдаг. Энэ төрлийн түүх олны анхаарлыг татах нь юу л бол. Харин богино ухаарлын түүх нь таныг нөлөө бүхий мэргэжилтэн болоход тусална.