Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа!

2018-10-08, 15:00
12,712

Маш олон хүмүүс сүнс байдаг гэдэгт итгэдэг. 2017 онд Чапмэн (Chapman) их сургуулийн явуулсан судалгаагаар америкчуудын  52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан бөгөөд энэ нь 2015 оныхоос 11 хувиар нэмэгдсэн байгаа юм. Мөн англичуудын дунд явуулсан судалгаагаар ч иргэдийн 52 хувь нь сүнсэнд итгэдэг гэж гарсан байна. Гэвч тэд зүгээр л итгэхийг хүссэн учраас итгээд байгаа гэж үү?  Ингээд сүнсний талаарх шинжлэх ухаанч 6 тайлбарыг хүргэж байна.

Эрдэмтэд сүнс жинхэнэ эсэхийг тайлбарлалаа!

1 Электрон соронзон

Мэдрэлийн эмч Майкл Персингер (Michael Persinger) хэдэн арван жилийн турш электрон соронзон орны нөлөө хүмүүсийн сүнсний талаарх ойлголтод хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Тухайн соронзон орны нөлөөгөөр хүний тархийг ховстон, өрөөнд сүнс байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг болохыг тогтоожээ. Тэрээр өөрийн лабораторидоо хэд хэдэн хүмүүст “Бурхны дуулга” нэртэй дуулга өмсүүлж байгаад соронзон орон үүсгэн 15-30 минут байлгасны дараа хүмүүс өрөөнд хий юм харж эхэлснийг нотолсон байна. Гэвч зарим судалгаа энэхүү онолыг няцаадаг бөгөөд хүмүүс цахилгаан соронзон орон бус харин сүнслэг оршихуйг мэдэрч байгаагаа илэрхийлсэн гэж үздэг.

Электрон соронзон

2 Хүний сонсож чадахгүй хэт авиа

Хэт авиа бол хүмүүс сонсож чадахааргүй  маш нам дуу бөгөөд  зарим амьтад сонсож чаддаг байна. Бага давтамжтай чичиргээ нь физиологийн таагүй байдлыг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Үүний үндсэн дээр салхин цахилгаан үүсгүүрийн болон замын ойр орчмын дуу чимээний нөлөөг судлан бага давтамжийн дуу чимээ нь сандрах, зүрхний цохилт, цусны даралтын өөрчлөлт зэргийн шалтгаан болж болдог бөгөөд энэ нь сүнс байгаа мэт мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг болох таамаг дэвшүүлжээ. Жишээ нь 1998 онп инженер Вик Тэнди (Vic Tandy) төрөлхийн сүнс мэдрэх мэдрэмжийн талаар судалгааны ажил хийсэн бөгөөд энэ үеэрээ өөрийн лабораторид эвгүй зүйлсийг олон удаа мэдэрчээ. Тэрээр лабораторидоо байхдаа тухгүй, бухимдалтай болж, сүнс хэлбэрийн хачирхалтай зүйлсийг олж харж байсан байна. Эцэст нь тэрээр гэрийнхээ гадаах сэнснээс 19Гц-ийн долгион өрөөнд нь ирж байсныг олж мэджээ.

Хүний сонсож чадахгүй хэт авиа

3 Хөгц

Кларксон их сургуулийн инженерийн тэнхимийн професор Шэйн Рожерс (Shane Rogers) сүүлийн хэдэн сарыг сүнстэй гэхээс илүү хөгцөрсөн байшингуудаар судалгаа хийж өнгөрүүлжээ.  Урьдчилсан судалгаагаар хөгц ихтэй газар хачин дуу чимээ гардаг гэдгийг олж тогтоожээ.

Хөгц

4 Нүүрстөрөгчийн ислийн хор

1921 онд Уилмэр нэртэй эмч Америкийн нүдний эрүүл мэндийн сэтгүүл дээр хачирхалтай нийтлэл бичиж хэвлүүлж байж. Сүнстэй гэх байшинд нэгэн гэр бүл нүүж орсон бөгөөд тэр оройноос эхлэн тавилга хөдлөх, хөлийн чимээ гарах гэх мэт хачин чимээнүүд сонсож эхэлжээ. Гэвч дараа нь тухайн байшин эвдэрхий зуухнаас болж нүүрстөрөгчийн ислээр дүүрсэн байсныг тогтоосон байна. Зуухыг зассаны дараа гэр бүлээрээ тайван амьдарч эхэлжээ.

Нүүрстөрөгчийн ислийн хор

5 Хэн нэгэн нь сүнс харсан бол...

Лондоны их сургуулийн сэтгэл судлаачид 2014 онд нэгэн судалгаа явуулсан бөгөөд оюун санааныхаа хүчээр төмөр түлхүүр мурийлгах "сэтгэц" хэмээх видео бичлэг үзсэн байна. Тухайн бичлэгийг үзсэн хүмүүс бүгд оюун санаагаараа түлхүүр мурийлгах талаар ямар нэг хэмжээнд судалгаа явуулсан, эрж хайдаг хүмүүс байж. Тэдгээр судлаачид хамтдаа түлхүүрийг мурийлгах гэж оролдсон боловч чадаагүй байна. Тухайн арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох Кристофер Френч “Нэг хүний нөхцөл байдал нөгөө хүний ой санамжид нөлөөлдөг” хэмээн хэлсэн байдаг. Түүнийхээр хэрвээ тэнд байсан хүмүүсийн хэн нэгэн нь сүнс харж байгаадаа бүрэн итгэвэл бусдынхаа хараанд ч нөлөөлж болно гэж үзжээ.

Хэн нэгэн нь сүнс харсан бол...

6 Гэвч бид итгэхийг хүсдэг

"Бид бүгд үхлийн дараах амьдрал бий гэдэгт итгэхийг хүсдэг. Үүрд үхнэ гэдэгтэйгээ бид эвлэрч чаддаггүй” хэмээн Френч хэлж байжээ. Нотолгоо гэдэг хүний үзэл бодол дээр суурилдаг. “Эцсийн эцэст бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг шүү дээ” хэмээн тэрээр дурдсан байна. 

Гэвч бид итгэхийг хүсдэг

Харин та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()