1
Нүүхэд хэрэглэх
Аяга таваг гэх мэт хагарч эвдрэх аюултай зүйлсийг зөөвөрлөхдөө жийргэвч болгон ашиглаарай.
2
Цэцэгний доор хийх
Хэрвээ та цэцэг тарихаар шийдсэн бол энэхүү порлооныг ваарны доор хийж өгөөрэй. Ингэснээр ваарыг шороогоор дүүргэх нь илүү амар болохоос гадна цэцэг услах үедээ доошоо ус алдах вий гэж эмээх хэрэггүй.
3
Хумсны будаг арилгагч
Жижиг саванд порлон хийгээд түүнийгээ хумсны будаг арилгагч шингэнээр дүүргэнэ. Ингэснээр та нэгээс илүү удаа хэрэглэж болох хумсны будаг арилгагчтай болох юм.
4
Тоглоомон тавилга
Хүүхдээ хямд тоглоомтой болгохыг хүсвэл хэдэн порлон тэгээд цавуугаар ийм тоглоом хийж өгөөрэй.
5
Үнэртүүлэгч
Хувцасны шүүгээгээ сайхан үнэртэй болгохыг хүсвэл угаалгын порлонд дуртай үнэртнээ дусаагаад шүүгээндээ хийхэд л хангалттай.
6
Зөөлөвч
Хэрвээ танд удаан хугацаагаар өвдөглөх шаардлага гарвал порлоноор зөөлөвч хийгээрэй.
7
Бариул
Хутга, шалны мод зэргийг удаан барих хэрэгтэй бол порлоноор бариул хийж болно.
8
Дулаалга
Өвлийн цагт цонх тань сийгээд байвал порлоныг дулаалга болгон ашиглаарай.
9
Лонх цэвэрлэх
Хүний гар багтахааргүй лонх гэх мэт зүйлсийг цэвэрлэх хэрэгтэй бол савх порлон байхад л хангалттай.
10
Үсээ буржийлгах
Бүсгүйчүүд маань үс буржийлгагч хэрэглэхийн оронд зөөлөн порлоноор үсээ ороож, янзлаарай.
11
Үрсэлгээ
Порлон нь чийг сайн хадгалдаг учраас түүгээр үрсэлгээ хийхэд нэн тохиромжтой.
12
Тавилагны жийргэвч
Аяга тавгаас эхлээд сандал ширээний хөл дор порлон нааснаар та шалан дээрээ зураас гарахаас сэргийлж чадна.
13
Савангийн гэр
Хэрвээ та савангаа байн байн гулгахаас залхсан бол порлоноор савангийн гэр хийгээрэй.
14
Хувцасны хог түүх
Аяга таваг угаагч порлоны хатуу тал нь ямар ч хувцас цэвэрлэгчээс дутахааргүй сайн хувцасны хог түүнэ.
15
Ноос цэвэрлэх
Төрөл бүрийн ноосон эдлэлийг порлоноор цэвэрлэхэд хамгийн тохиромжтой.
Бонус