Өвөл болж хүйтрэхээс өмнө та дараах 5 зүйлсийг машиндаа заавал хийгээрэй!

Таны болон танай гэр бүлийн авто машин өвөлд бэлэн үү? Бид танд энэ удаад машиндаа өөрөө хийж чадах зүйлээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх өвлийн улирлын техник үйлчилгээг танд зөвлөгөө байдлаар хүргэхийг зорилоо. Та анхааралтай уншиж авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаарай!

Өвөл болж хүйтрэхээс өмнө та дараах 5 зүйлсийг машиндаа заавал хийгээрэй!

1 Тормозоо шалга

Тормоз бүрэн гүйцэд, тэгшхэн, зөв барих ёстой. Өвөл халтираатай замд тормоз тэгш бус байвал шарвах аюултай. Тиймээс засварын төв дээр очиж шалгуулах нь зүйтэй.

Тормозоо шалга

2 Түлшний банкаа заавал дүүргэж яв

Өвлийн улиралд шатахууны саванд чийг хуримтлагдаж, улмаар шатахуунд ус орох нөхцөл үүсдэг. Ус шатахуунаас хүнд учраас савны ёроолд тунаж, цаашлаад шатахуун дамжуулах хоолой руу орвол хөлдөж, хөдөлгүүрт хүрэх шатахууны замыг бөглөх эрсдэлтэй. Үүнээс зайлсхийхийн тулд шатахууны савыг үргэлж тал хүртэл нь шатахуунтай байлгах хэрэгтэй. Ингэснээр чийг хуримтлагдах нөхцөлийг арилгах болно.

Түлшний банкаа заавал дүүргэж яв

3 Дугуйгаа шалга

Юуны өмнө, дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш гэдгийг санаарай. Өвлийн улиралд халтираатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Канадын Квебек мужид өвлийн улиралд “заавал өвлийн дугуй ашиглах” журам гарснаар зам тээврийн ослын тоо 20 хувиар буурсан байдаг. Дугуйгаа солиулах хангалттай шалтгаан биш гэж үү? Түүнчлэн дугуйны хий сул юм уу, хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Тиймээс зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж явбал сайн.

Санамж: Ихэнх хүмүүс машин нь зам дээр гулгаж, шарвахад зөн билгээрээ тоормосолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв юм.

Дугуйгаа шалга

4 Аккумуляторaa шалга

Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ та аккумуляторaa гурваас дээш жил хэрэглэсэн бол яаралтай мэргэжлийн байгууллагаар шалгуулж, муудсан тохиолдолд тохирох шинэ аккумуляторыг авах нь зүйтэй.

Аккумуляторaa шалга

5 Хөдөлгүүрийн тос

Хүйтэн температурын тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. "5w30" нь "10w40"-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй. Ихэнх жолооч нар тосоо 6000 км тутамд солих ёстой гэж ойлгодог. Зарим шинэ загварын машинууд бүр илүү урт 1000 км ч гэж тайлбарласан байдаг. Гэхдээ яг үнэндээ бол зам, цаг агаар, орчин гэх мэт хүчин зүйлсээс хамаарч энэ тоо буурч болдог гэдгийг санаж яваарай.

Хөдөлгүүрийн тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()