Кофе цай хоёрын аль нь илүү хортой вэ?

Ихэнх хүн өдөр тутамдаа усыг их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэнд болон бие галбирт нэн тустай гэж үздэг. Харин кофеин агуулсан кофе, цай гэх мэт нь шингэн зүйлд тооцогддоггүй бөгөөд эдгээрийг дангаар нь тогтмол хэрэглэвэл шингэний дутагдалд орно гэсэн нийтлэг ойлголт байдаг билээ. Гэвч энэ таамаг бодит байдалд нийцдэг үү? Энэ талаар мэдээлэх үүднээс цай, кофе хэрэглэх нь хүний биед яаж нөлөөлдөг талаар дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Кофе цай хоёрын аль нь илүү хортой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе

Өдгөө яг л кофе шиг өргөн хэрэглэдэг болсон ундааг Швейцарийн химич Макс Морганталлер (Max Morgantaller) бодож олжээ. Тэрбээр Японы мэргэжил нэгт хамтрагч Сатори Катоги (Satori Katogi)-н хамт нунтаг цай үйлдвэрлэдэг технологи зохион бүтээсэн байна.

Харин уусдаг кофег 1983 оны долдугаар сард гарган авсан гэж үздэг боловч шинжээчид, хэрэглэгчдийн аль аль нь уусдаг кофены амт, үнэр болон хэрэглээний дөхөмтөй байдлыг төдийлөн ойшоогоогүй байна. Магадгүй Дэлхийн II дайн дэгдээгүй байсан бол хүн төрөлхтөн шинэ зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй байсан биз ээ.

Тухайн үед дайны фронт дээр кофег их хэмжээгээр нийлүүлэх хэрэгтэй байв. Чухам энэ үед Моргенталлерын нэгэн шинэ бүтээл бодож олжээ. Түүний бүтээгдэхүүн цэргүүдийн дунд асар их эрэлттэй болж эхэлсэн юм. Яагаад гэвэл уг кофег нуувчнаас гаралгүйгээр чанах боломжтой байв.

Чанадаг кофе нь ходоодны шүүсийг маш ихээр ялгаруулдаг бол харин уусдаг нь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ходоод гэдэсний хямралтай хүн өлөн элгэн дээрээ уусдаг кофе уух хэрэггүй. Хэрвээ уух шаардлага гарвал заавал сүүтэй хольж уух хэрэгтэй гэнэ. Мөн зүрх судасны өвчтэй хүмүүс кофег их хэмжээгээр уухыг хориглодог. Энэ ундаа нь бас бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Бүсгүйчүүд уусдаг кофег ихээр уух хэрэггүй, болж өгвөл энэ ундаанаас татгалзсан нь дээр гэнэ. Учир нь уг кофенд нян устгагч бодис их хэмжээгээр агуулагддаг учраас бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж, целлюлит үүсэхэд хүргэдэг байна.

Мэргэжилтнүүд уусдаг кофеноос татгалзахыг зөвлөжээ.

Харин одоо ихэнх компаниуд чанадаг кофе үйлдвэрлэдэг болсон. Энэ кофе нь уусдаггүй бөгөөд ашигтай чанараа хадгалж, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй аж. Хэрвээ ажил дээрээ уусдаг кофе, цай хоёрын аль нэгийг сонгох болбол цай илүү дээр болохыг эрдэмтэд зөвлөжээ.

Кофе

2 Цай

Цай бол Хятадаас гаралтай гайхамшигт ундаа бөгөөд дэлхийн олон орны соёлд яг л үндэсний мэт нэвтэрсэн билээ. Түүнийг Англи, Дундад Азийн орнууд, Орос, болон Ойрх Дорнодын улсууд «өөрийнх» гэж үздэг байна. Өдгөө цай нь улс үндэстэн бүрийн хэв шинжийг өөртөө шингээх болсон юм.

Энэ гайхамшигт ундаа нь С /ялангуяа ногоон цайнд баялаг байдаг/, Р, В1, В2, РР амин дэмийн эх сурвалж бөгөөд тэрчлэн кальци, магни, натри, фосфор, цинк, төмөр, иод агуулагддаг байна. Цайнд агуулагддаг төрөл бүрийн бодис нь холестерины хэмжээг тогтворжуулж, дархлаа сайжруулдаг байна. Тэр ч бүү хэл цацраг идэвхт бодисыг биеэс гадагшлуулдаг гэнэ.

Цайнд мөн кофеин агуулагддаг. Энэ бодис нь кофены үрнээс илүү цайны навчинд их хэмжээгээр байдаг ажээ. Хандалсан цайнд кофеин бага байдаг учраас цай бэлтгэхдээ хандыг нь бага хийх хэрэгтэй. Кофеин нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ой тогтоолтыг сайжруулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

Цайг буруу хэрэглэх нь хор болж ч болзошгүй юм. Нэгдүгээрт, өлөн элгэн дээрээ цай уух хэрэггүй. Эртний Хятадууд энэ тухай бүр эрт үеэс мэддэг байжээ. Өлөн дээрээ цай уух нь дэлүү болон ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Мөн хэт халуун цай уух хэрэггүй. 62 хэмээс дээш халуун ундаа нь хоолой, улаан хоолой, ходоодны ханыг гэмтээдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс 56-гаас дээш хэмтэй цай уух хэрэггүй.

Цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()