Анагаах ухааны салбарт гарсан итгэмээргүй явдлууд

Хүн болон хүний бие биднийг гайхшруулсаар л байх болно. Мэдээж энэ нь анагаахын ухаан түүхтэй холбоотой. Хамгийн анхны жирэмсний тест эртний Египетийн үед үүссэн гэж хэн санах билээ. Энэ мэтчилэн сонирхолтой мэдээллийг бид танд хүргэе. Та бидний бэлдсэн мэдээг уншаад алмайрна гэдэгт итгэлтэй байна.

Анагаах ухааны салбарт гарсан итгэмээргүй явдлууд

1 Хамгийн анхны жирэмсний тест Эртний Египетэд үүссэн

Бидэнд хүрсэн мэдээллээс харахад эртний Египетийн анагаах ухаан нэлээд хөгжингүй байсан бололтой. XVI зууны үеийн дунд үе, МЭӨ XI зууны дунд үеийн эмч нар жирэмслэлтийг бага сартай байхад нь тогтоож, хүйсийг нь хүртэл тогтоохыг оролдож байсан гэнэ.

Данийн "Карлсбергийн Лаборатори"-д хадгалагдаж буй баримтаас харахад эмэгтэйг хөл хүнд эсэхийг тогтоохын тулд: нэг шуудай арвай, нэг шуудай шар будааны үрийг тус бүрт нь хасарваань болон элстэй холиод өдөр бүр эмэгтэйн шээсээр чийглэдэг байсан гэнэ. Хэрвээ арвай ургавал эрэгтэй, шар будаа ургавал эмэгтэй хүүхэд төрнө хэмээн тодорхойлдог байжээ. Харин үр ургаагүй бол тухайн эмэгтэй жирэмсэн биш гэсэн үг юм.

Хамгийн анхны жирэмсний тест Эртний Египетэд үүссэн

2 Анх моргт амьд хүмүүсийг хийдэг байсан

XVI зууны үед “нүүрний үзэсгэлэн” зохион байгуулагддаг байсан бөгөөд энэ нь моргт болдог байжээ. Хамгийн аймшигтай нь хүмүүс нь бүгд амьд байсан аж. Морг гэдэг нь эртний франц хэлний "morgue" буюу "нүүр" гэсэн үгнээс гаралтай бөгөөд шоронд шинэхэн ирж буй хүмүүсийн нүүр царайг тодорхойлох шоронгийн өрөө байсан гэнэ. Харин дараа нь энэ өрөөнд үл таних нас барагсдыг оруулж, хүмүүс ор сураггүй алга болсон танилуудаа олох боломжтой болжээ.

Анх моргт амьд хүмүүсийг хийдэг байсан

3 Хүмүүс "жинхэнэ" эм хэрэглээгүй ч заримдаа тайвширч чаддаг

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад сэтгэл санааны  хямралд орсон хүмүүс тайвшруулах эмийн оронд өөр (тухайлбал, ходоодны) эм уусан ч тайвширч байсан гэнэ. Энэхүү зүйлийг өвчтөний итгэх итгэлтэй холбон тайлбарладаг аж. Жишээлбэл, бидний ямар нэг зүйл өвдөх үед хэн нэгэн бидэнд өвчин намдаах эм гээд зүгээр л нэг амин дэм өгчихсөн байхад л бид өвчин намдаах эм уусан гэдэгтээ итгэж, өвчин намдаж буй мэдрэмж төрдөг билээ.

Хүмүүс "жинхэнэ" эм хэрэглээгүй ч заримдаа тайвширч чаддаг

4 “Боломжгүй өнгө” гэсэн ойлголт бий

“Боломжгүй өнгө” гэдэг нь хүний нүдээр харах боломжгүй өнгөний холимог юм. Хүний нүд болон тархи нь улаан-ногоон, цэнхэр-шар өнгийг хүлээж авч чаддаггүй аж. Гэхдээ л хүний нүд зарим боломжгүй өнгийг харж чаддаг.

Жишээлбэл, 20 секундийн турш ногоон дугуй дотор байгаа хэрээсийг хараарай. Харин дараа нь хараагаа шууд цагаан дотор байгаа хэрээс рүү шилжүүлээрэй. Ямар өнгийг харсан бэ?

Хэрвээ та цайвар ягаан өнгө харсан бол “боломжгүй өнгө”-ийг харчихлаа гэсэн үг.

“Боломжгүй өнгө” гэсэн ойлголт бий

5 Дэлхий дээр хамгийн их тархсан нүдний өнгө бор боловч бодит байдал дээр хүн бүр цэнхэр нүдтэй

Дэлхийн хүн амын 17 хувь нь л цэнхэр нүдтэй хэдий ч ихэнх хүмүүс бор өнгийн нүдтэй байдаг. Гэхдээ нялх хүүхдүүдийн нүд нь ихэнхдээ цэнхэр туяатай. Нярай хүүхдийн солонгон бүрхэвч нь будагч бодис агуулаагүй байдаг бөгөөд 11 насандаа л нүдний өнгө нь тодорхой болдог.

Өөрөөр хэлбэл, бүх хүмүүс цэнхэр нүдтэй боловч, цэнхэр нүд нь зүгээр л бор будагч бодисын доор нуугдсан байдаг юм. Үүнээс гадна бор нүдийг цэнхэр болгох хагалгаа хийгддэг бөгөөд энэ үед нэгэнт устгасан бор будаг дахин гарч ирдэггүй байна.

Дэлхий дээр хамгийн их тархсан нүдний өнгө бор боловч бодит байдал дээр хүн бүр цэнхэр нүдтэй

6 Хүний нүдний торлог бүрхэвчид "пикачурин" хэмээх цагаан уураг бий

2008 онд Японы эрдэмтэд хүний нүдэн дотор тархи руу мэдээлэл дамжуулдаг цагаан уураг байгаа болохыг тогтоожээ. Энэхүү цагаан уурагны ачаар бид мэдээллийг гурав дахин илүү хурдтайгаар хүлээж авдаг бөгөөд ийнхүү хамгийн алдартай цахилгаан хүүхэлдэй болох Покемоны нэрээр "пикачу" хэмээн нэрлэх болсон гэнэ.

Хүний нүдний торлог бүрхэвчид "пикачурин" хэмээх цагаан уураг бий

7 Цус юүлэхэд цус биш харин түүний найрлагыг ашигладаг

Тусгай тариурын тусламжтайгаар нэг хүнээс нөгөө хүн рүү цус юүлж байгаа тохиолдлыг та зурагтаар эсвэл кинон дээрээс харж байсан уу. Үнэндээ бодит байдал дээр цусыг биш харин түүний найрлагыг л юүлдэг. Жишээлбэл, цагаан эс, улаан эс гэх мэт.

Цус юүлэхэд цус биш харин түүний найрлагыг ашигладаг

8 Хүн таваас илүү мэдрэхүйтэй

Үндсэн таван мэдрэхүйгээс гадна хүнд маш олон мэдрэхүй байдаг. Үүнд:

  • Тэнцвэрийг мэдрэх мэдрэхүй – Биеийн байдлаа хянаж, чиглэлээ өөрчлөх мэдрэхүй.
  • Орчныг мэдрэх -  Энэ мэдрэхүйн шатыг харахгүйгээр дээш өгсөх боломжийг нэмэгдүүлдэг. (Энэ мэдрэхүй дутуу хөгжсөн хүмүүс бүтэлгүй мэт харагдана.)
  • Стереогноз  - нүдээ аньсан байдалтай ямар нэг биетийг мэдрэх мэдрэмж.
  • Орчноос мэдрэх мэдрэхүй – Хэн нэгнийг нуруун дээрээ хуруугаараа ямар нэг зүйл бичихийг хүсээрэй. Энэ тохиолдолд та ямар нэгэн үсгийг ялгаж чадах болов уу.
  • Булчин, үе мөчний мэдрэхүй - Үүний ачаар та өөрийн үе мөчийг ямар байдалтай байгааг мэддэг.
  • Даралтын мэдрэхүй – Танд хүрэх эсвэл танд даралт үүсгэж байгааг ялгах чадвар.

Хүн таваас илүү мэдрэхүйтэй

9 Гаран дээр "анатомын хавтага" нэртэй хонхорхой бий

Ихэнх хүмүүсийн гар дээр байрлах хонхорхойг ажиглахад маш амархан байдаг бөгөөд үүнийг "анатомын хавтага" хэмээн нэрлэдэг байна. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь хамрын тамхитай холбоотой гэнэ. Энэхүү зуршил нь XVIII–XIX зууны үед өргөн дэлгэрч байжээ. Хонхорхойдоо тамхиа хийгээд дараа нь үнэрлэдэг байсан нь тодорхой.

Гаран дээр "анатомын хавтага" нэртэй хонхорхой бий

10 Чагнуур үүсэх болсон шалтгаан нь Рен Лаэннек эмчийн өвчтөнтэй холбоотой

Францын эрдэмтэн, доктор Ренне Лаэннек (Renne Laennek) 1816 онд чагнуурын зохион бүтээсэн байна. Учир нь тэрээр нэгэн өвчтөнийхөө уушгины амьсгалыг чагнаж чадаагүй аж.  Бүсгүйн том хэмжээний хөх нь амьсгалыг чагнахад саад учруулж байсан гэнэ. (Тухайн үед чихээ цээжинд нь нааж уушги болон зүрхний цохилтыг чагнадаг байсан юм.)

Гэвч Ренне бууж өгөөгүй бөгөөд тэрээр цаас авч түүнийг нарийн цилиндр болгож ороогоод бүсгүйн уушгины амьсгалыг мэдэрч чаджээ. Хэсэг хугацааны дараа Ренне өөрийн бүтээлийг зураг дээрх шиг хөгжингүй болгож чадсан байна. Ингээд ХХ зууны үед эрдэмтэд шинэ орчин үеийн чагнуурыг зохион бүтээсэн гэнэ.

Чагнуур үүсэх болсон шалтгаан нь Рен Лаэннек эмчийн өвчтөнтэй холбоотой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()