1
Хонины орд - Бусдаас зөвлөгөө авахаас бүү ай
Хайр дурлал, түншийн харилцаандаа бие даасан байдлаа бэхжүүлж, өөрийгөө таньж мэдэх тал дээр илүү анхаарлаа хандуулаарай. Үүнтэй холбоотой сайтар ярилцан, мэтгэлцэж, өөр хэн нэгнээс зөвлөгөө авахыг хүснэ. Ажлын талбар дээрх нөхцөл байдал хэвийн. Харин идэх, уух юмаа хэтрүүлэхгүй байхад анхаараарай. Сарын сүүлээр анхаарал хандуулж байсан харилцаа тань романтик, халуун дулаан уур амьсгалтай болно.
Сарын дундаас эхлэн аливаа зүйлийн утга учир, философид анхаарал хандуулж эхэлнэ. Сарын сүүлээр найз нөхөд, танилуудтайгаа илүү их цаг өнгөрүүлэх нь. Гэхдээ тэдгээр хүмүүсийг хамт байхад зөв хүмүүс мөн үү гэдэгт анхаараарай. Сарын 27-нд санхүү, мөнгөтэй холбоотой шинэ мэдээ дуулна.
2
Үхэр - Таны эрүүл мэнд сайн байх болно
Ажлын талбар дээр бүтээлч, хичээнгүй чанарыг тань шалгах бололтой. Хэд дахин хичээж ажиллах шаардлагатай, ачаалал ихтэй байх үе ирж байна. Мөн карьерын хувьд өсөж дэвжих боломжийг сарын турш эрж хайх бололтой. Сарын турш эрүүл мэнд маш сайн байна. Сарын эхэнд романтик харилцаандаа илүү анхаарал хандуулах бол сарын сүүлээр хамтран ажиллагч, дээд албан тушаалтнуудтайгаа харилцаагаа сайжруулахад илүү анхаараарай. Харин энэ сарын дундуур ажил төрөл, амьдралын хэв маягийн хувьд шинэ зүйл хэрэгжүүлэхэд ээлтэй. Хайр дурлалын амьдралд тань гүнзгий, хүчтэй өөрчлөлт гарна. Сарын 24-өөс карьерын хувьд юу хийх, хэн байх тал дээр шийдвэр гаргах шаардлага тулгарах ба сарын сүүлээр хувийн амьдралд гэрэл гэгээ гийх ажээ.
3
Ихэр - Бусадтай харилцаагаа сайжруулаарай
Энэ сард ихрүүд хөгжилтэй, баяр баяслаар дүүрэн байх бололтой. Илүү цагаар ажиллах уу, романтик болзоонд явах уу, эсвэл ажлын бүтээмж чухал уу, амьдралаас таашаал авах нь чухал уу, гэх мэтээр хоёрдоно.
Сарын эцсээр сэтгэл санаа тань сайхан байж, урлагийн авьяасаа гаргах шинэхэн бүтээлч төслийн нэг хэсэг болох боломж тохионо. Сарын дундаас эхлэн оюун санааны ачаалал ажлаас хамааран ихсэх бололтой. Хамтран ажиллагч, ажил олгогчидтойгоо харилцаагаа сайжруулж, амьдралын эрүүл хэв маягтай болох талаар бодолцоно. Хоолны дэглэмээ сайжруулахад ээлтэй бөгөөд сарын сүүлээр аливаа зүйлийн утга учир, философид ихээхэн анхаарал хандуулах бололтой.
4
Мэлхий - Хувийн зорилго, мөрөөдөлтэйгөө холбоотойгоор бүлгийн уулзалт, арга хэмжээнд явах бололтой
Энэ сард таны гэр бол стратегийн талбар. Ирэх хүмүүсийг ирүүлж, явах хүмүүсийг явуулах нь зүйтэй гэдгийг та ойлгох бололтой. Гэрт олон тооны зочид орж гарч, хуучны зүйлс сөхөгдөж, маргаан мэтгэлцээн ч болж, олон зүйл шинэчлэгдэж, өөрчлөгдөх бололтой. Хоол ундаа сайтар тохируулж, эрүүл байхад анхаараарай. Гэр бүлийн асуудлууд аажим аажмаар шийдэгдэж сарын дундаас эхлэн гэр бүлээрээ гэр бүлтэй хамаатай аз жаргалтай мөчүүд эхэлнэ. Тэдэндээ сэтгэл зүрхээ нээхийн сацуу хайртай хүнтэйгээ ч нээлттэй, чөлөөтэй ярилцана. Сарын сүүлээр хувийн зорилго, мөрөөдөлтэйгөө холбоотойгоор бүлгийн уулзалт, арга хэмжээнд явах бололтой.
5
Арслан - Ирээдүйн төлөвлөгөө тань илүү том, өргөн цар хүрээтэй болно
Бусдад талархаж, эргэн тойрноо хайрлах төрөлхийн хүсэл мөрөөдлөө ил гаргахыг од эрхэс танаас хүсэж байна. Өдөр бүр хурдан өнгөрч, ирээдүйн төлөвлөгөө тань илүү том, өргөн цар хүрээтэй болно. Мөн амьдралынхаа үнэ цэнийг сорих, сайхан зүйлсэд татагддаг, түүнийгээ авах гэж зүтгэдэг зангаа хэрхэх талаар бодож үзэх шаардлага гарах бололтой. Сарын дундаас эхлэн гэр бүл, гэр орны асуудал болон хувь хүний хөгжилдөө санаа тавьж анхаарах ба хайр дурлалын харилцаандаа илүү бодитоор хандаж эхэлнэ. Сарын сүүлээр гадаад төрх, биеэ авч явах байдал, карьерийн зорилготой холбоотой өөрчлөлт хийх бололтой.
6
Охин - Санхүүгийн бололцоо нэмэгдэх хэдий ч хэт үрэлгэн байхаас татгалзаарай
Охины ордныхон энэ сард санхүүгийн нөхцөл байдал, өөрийн ур чадвар зэрэгтээ ихээхэн анхаарал хандуулах бололтой. Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга эрэлхийлэхээс гадна яаралтай үед хэрэглэх мөнгөн хадгаламж нээнэ. Материаллаг зүйлс, мөнгө болон бусадтай харилцах харилцаа энэ сард Охиныхны гол анхаарал хандуулах зүйлс ажээ. Санхүүгийн бололцоо нэмэгдэх хэдий ч хэт үрэлгэн байхаас татгалзаарай.
Сарын дундаас эхлэн бусадтай харилцах харилцаа сайжирч, бусдын дунд та нэр хүндтэй байх болно. Харин арван сарын сүүлээр өөрийн хүсэл зорилго, дотоод хүний талаар илүү их мэдэж, хүлээн зөвшөөрөхөд анхаарах нь. Мөн өөрийн өдөр бүрийн амьдралын хэв маягтаа анхаарч, зарим зүйлийг орхисон нь дээр гэдэгтэй эвлэрнэ.
7
Жинлүүр - Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Хайр булаам, дипломат, урлагийн мэдрэмжтэй бүх Жинлүүрүүдэд төрсөн өдрийн мэнд хүргэе! Астрологийн шинэ мөчлөг эхлэх гэж байгаа учраас Жинлүүрүүд эрч хүчээр дүүрэн байна. Жинлүүрүүд салаа замын эхэнд зогсож байна. Энэ сарын турш маш олон боломж бас боломж хүрэхгүй нөхцөл байдлууд ээлжлэн байна. Эдгээрээс өөрт хэрэгтэйг нь сонгон шинэ зүйл эхлүүлж чадвал таны зол. Дараа сарын дунд хүртэл Жинлүүрүүд эрч хүчтэй байх авч энэ сарын дундаас эхлэн өөрийн материалист, оюунлаг, сэтгэл зүйн талуудаа шүүн тунгаах бололтой.
Сарын сүүлээр мөнгөнд хандах хандлагадаа анхаарал хандуулах нь ээлтэй. Мөнгийг та захирч байна уу, мөнгө таныг захираад байна уу? Мөн энэ хугацаанд шинэхэн романтик харилцаа үүсч магадгүй. Үүнээс шалтгаалан гадаад төрхөө өөрчлөх нь.
8
Хилэнц - Таныг нууцхан хайрладаг нэгэнтэй танилцана
Жинлүүрийн ордны хүчтэй энергиэс болж сарын эхээр Хилэнцүүд эмх замбараагүй, тодорхойгүй байх бололтой. Уур бухимдал нэмэгдэх учраас оюун санаа, биеийн эрүүл мэнд, тогтвортой байдалдаа санаа тавиарай. Ирэх он хүртэл хилэнцүүдийг од эрхэс ивээж зорилго, мөрөөдлөө биелүүлж, идэвхтэй, баяр хөөртэй байхад тань тусална. Сарын сүүлээс гэр бүл, найз нөхдөдөө цаг зарцуулж, өмнөхөөсөө илүү санаа тавина. Мөн хайр дурлалын харилцаа сайжирч, гэрэл гэгээ гийнэ. Сарын эцэст таныг нууцхан хайрладаг нэгэнтэй танилцаж магадгүй.
9
Нум - Та энэ сард азтай байх нь ээ
Нумуудын зорилго, мөрөөдөл биелэх, азтай одтой сар айсуй. Сарын турш олны дунд байж, найз нөхөд, танилуудтайгаа нэлээд цагийг өнгөрүүлэх бололтой. Мөн ирээдүйн амьдралд тань томоор нөлөөлөх шинэ найзтай болж магадгүй. Сарын дундаас хувийн амьдралдаа өөрчлөлт хийж, шинэ харилцаа эхлүүлэхэд ээлтэй.
Өнгөрсөн амьдралдаа дүн шинжилгээ хийж, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргахад энэ сар тун ээлтэй. Бясалгал хийж, тунгаан бодох нь мөн ээлтэй. Дотоод хүнтэйгээ холбогдож, итгэл үнэмшлээ олж нээхэд тань тусална. Сарын сүүлээр амьдралын хэв маягаа эрүүлжүүлэх тал дээр санаа тавина. Мөн найзын харилцаатай байсан хүнтэйгээ хайрын "романс" үүсгэж магадгүй.
10
Матар - Адал явдалд бэлэн байгаарай
Эмх цэгцтэй, тооцоотой, ажилсаг Матруудыг од эрхэс ивээж бусдын дунд нэр хүнд тань өсөх бололтой. Ирээдүйд юуг зорьж, мөрөөдөж байгаагаа тодорхойлоход ээлтэй. Шинэ боломжуудаас гадна боломж хүрэхээргүй нөхцөл байдлууд ээлжилнэ. Тиймээс адал явдалд бэлэн байгаарай. Дээд албан тушаалтнууд чинь чамайг олж харан сайшаах бололтой. Сарын дундаас найз нөхөд, танилуудтайгаа цагийг хамт өнгөрүүлнэ. Энэ нь сэтгэл санаагаа нээлттэй илэрхийлж, чөлөөлөхөд чинь тусална.
Сарын сүүлээр энэ бүхэн тохиовол бүр ч сайхан гэнэтийн бэлэг чамайг хүлээж байх болно. Мөн таны хайр дурлалын харилцаанд гэрэл гэгээ гийнэ.
11
Хумх - Танд хэн нэгэн хэрэгтэй
Хумхууд энэ сард боловсрол, философийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулах бололтой. Гадаад оронд суралцах эсвэл харь орны хүмүүстэй ойртон нөхөрлөж, нийгмийн харилцаагаа өргөжүүлнэ. Сарын дундаас эхлэн шинэлэг санаанууд ундрах ба биеэ авч явах байдал, карьертаа ихээхэн анхаарал хандуулна. Тийнхүү өөрийгөө илүү ихээр дайчлахаас гадна ухаалаг байхыг хүсэх бололтой. Сарын турш романтик, чин сэтгэлийн харилцаа танд дутагдаж байгааг ойлгож мэдэрнэ. Сарын сүүлээр гэр бүлийн асуудал даамжирч магадгүй учраас бага дээр нь шийдэж байвал сайн.
12
Загас - Бусадтай харилцах харилцаандаа дүгнэлт хийж, хайр сэтгэлийн харилцаагаа бэхжүүлэхэд анхаараарай
Загасны ордыг ивээгч Далайн ван гараг урагшлах хөдөлгөөнд орсноор өөрийн төрөлх зорилго, мөрөөдлийг ил гаргах, түүнийгээ олж нээхэд анхаарал хандуулах бололтой. Ичээнээсээ гарч, өөрийгөө бусдад нээн харуулах цаг боллоо. Эртнээс бодож, төсөөлж ирсэн зүйлээ хэрэгжүүлж, бодит болгоход яг тохиромжтой цаг нь одоо. Бусдаас өөрийгөө тусгаарлаж, хаахаа болин өөрийнхөө төлөө зүтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Бусадтай харилцах харилцаандаа дүгнэлт хийж, хайр сэтгэлийн харилцаагаа бэхжүүлэхэд анхаараарай. Сарын дундаас амьдралын утга учрын талаар бодож, дотоод хүнтэйгээ ярилцана. Харин сарын сүүлээр сексийн дур хүсэл нэмэгдэж, ганц биечүүд тогтвортой харилцаа хүснэ.