Эдгээр алдартнууд биднийг хуурчээ!

Дэлхий дахинд алдаршсан олон гайхамшигт кино бүтээлүүдийн амжилтын нэгэн нууц нь мэдээж кино жүжигчид билээ. Тэдний онцгой төрх олон мянган үзэгчдийн зүрх сэтгэлийг татдаг хэдий ч бодит байдал дээр тэд бидэнтэй л адил хүмүүс юм. Ингээд олны танил жүжигчдийн дүр төрх дэлгэцэн дээр хэрхэн өөрчлөгдсөн талаар доор дурдах болно.

Эдгээр алдартнууд биднийг хуурчээ!

1 Бэн Аффлек (Ben Affleck)

Бага наснаасаа кино урлагт хөл тавьж өдгөө холливудын томоохон оддын нэгээр тооцогдох Бен Аффлек (Ben Affleck) "Batman v Superman: Dawn of Justice"  болон "Justice League" кинонуудад шинэ Бетмэний дүрд тоглосон билээ. Олон үзэгчид шинэ Бетмэний харгис хэрцгий, хөгшин дүр төрхөд дургүйцсэн хэдий ч 46 настай жүжигчин маань Бетмэний дүрд тоглохын тулд олон цагийн бэлтгэл хүч хөдөлмөр зарцуулснаа шүтэн бишрэгч болон хэвлэлийнхнээс нуугаагүй юм. Гэсэн хэдий ч тэрээр жинхэнэ амьдрал дээр тэс өөр харагддаг.

Бэн Аффлек (Ben Affleck)

"Justice League" 2017

Тэрээр 2017 онд 12 жил ханилсан эхнэр Женнифер Гарнер (Jennifer Garner)-с салж олон дахин архины нөхөн сэргээх эмчилгээнд явж буй бөгөөд амьдралын хүнд бүхнийг даван туулж байгаа нь харагдана.

2 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Мөн адил бага наснаасаа холливудын амьдралд хөл тавьсан тэрээр олон бүсгүйн зүрх сэтгэлийг өөрийн царайлаг төрхөөрөө булаадаг билээ.  Ихэвчлэн дур булаам царайлаг дүрд тоглодог тэрээр 2016 онд олонд бишрэгдсэн бүтээл болох “Амилсан чөтгөр” (The Revenant) киноны дүрээрээ удаан хүлээгдсэн оскарын шагналаа авсан юм.

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Тэрээр дараагийн дүрээрээ алдарт найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino)-гийн найруулж буй "Эрт Урьд цагт холливудад" (Once Upon a Time in Hollywood) кинонд жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй хамтран тоглохоор болжээ.

Киноны эхний шатны зураг авалтын үеэр гол дүрүүдийг харуулсан албан ёсны зураг цахим орчинд цацагдсан бөгөөд олон шүтэн бишрэгч нар Ленардо Ди Каприогоос 11 насаар ах Брэд Питт илүү залуухан харагдаж байна хэмээн тодотгосон.

Папарацийн дуранд Ленардо Ди Каприо үе үе өртдөг бөгөөд тэдний дарсан зургаас бид түүнийг хэрхэн хөгширч байгааг харж болно.

3 Мила Кунис (Mila Kunis)

1883 онд төрсөн Украин гаралтай Америк жүжигчин тэрээр "Хар Хун" киногоороо бидэнд танил болсон билээ. Кино шүүгчдийн сайшаасан уран зөгнөлт кинонууд мөн инээдмийн киногоороо алдартай тэрээр дур булаам халуухан хэрнэ хөгжилтэй дүрүүдэд түлхүү тоглодог.

Мила Кунис (Mila Kunis)

Jupiter Ascending

Гэхдээ амьдрал дээр Мила их энгийн харагдахыг хүсдэг бөгөөд чөлөөт хувцаслалт ууртай төрхөөрөө папарцийн дуранд олон өртөж байжээ. 

4 Жерард Батлер (Gerard Butler)

48 настай Шотланд гаралтай жүжигчин нь хуульч мэргэжилтэй бөгөөд 27 настайдаа анх удаа тайзны жүжигт тоглож жүжигчний гараагаа эхэлжээ.

Жерард Батлер (Gerard Butler)

"300" 2006, "Gods of Egypt" 2016

Дайчин баатар эрэмгий дүрд тоглодог тэрээр 2006 онд гарсан "300" кинонд хаан Леонадисийн дүрээрээ алдарт болсон юм. Том бамбай хурц сэлэм жад агссан эрэмгий хааны дүрд тэрээр нүцгэн шахуу байдалтай булчинлаг биетэй гардаг боловч сүүлийн үед тэрээр биеэ ил гаргах нь ховор болжээ.

5 Эмбер Херд (Amber Heard)

АНУ-ын Техас мужаас гаралтай 32 настай жүжигчин Эмбер Херд дэлгэцийн домог болох Жонни Депп (Johnny Depp)-ийн экс эхнэр эхнэр бөгөөд анх 2004 онд жүжигчний гараагаа эхэлжээ.

Эмбер Херд (Amber Heard)

Энэ жилийн найман сард тэрээр папарацийн дуранд өртсөн бөгөөд цахим ертөнцөөр түүнийг ботокс ашиглаж эхэлсний улмаас арьс нь хөөж залуу байдлаа алдсан хэмээн шуугьжээ.

Гэсэн хэдий ч тэрээр өөрийн дур булаам байдлаараа олон хүний анхаарлыг татаж холивуудын халуухан жүжигчдийн нэг хэвээр байна. 

6 Рассел Кроу (Russell Crowe)

Өдгөө 54 нас хүрч буй жүжигчин Рассел Кроуг  хүн бүр Гладиатор киногоор нь таних билээ. Мэдээж түүний 35 настай залуу үеийн дүр төрхийг 54 настай үетэй нь харьцуулшгүй боловч 2018 оны зун Ром хотод болсон Гладиатор киноны хөгжмийн наадмын үеэр түүний дүр төрх эрс өөрчлөгдсөн нь зарим шүтэн бишрэгч нарийн анхаарлыг татжээ.

Рассел Кроу (Russell Crowe)

"Glorious Guys" 2016. "The Mummy" 2017

Том буурал сахалтай болж  жин нэмсэн нь олон хүн түүний эрүүл мэндэд санаа зовоход хүргэсэн байна.

Бидний хайртай үзэх дуртай киног бүтээхэд олон сар хоногийн хүч хөдөлмөр ордог мөн эдгээр авьяаслаг гайхамшигт жүжигчдийн ур чадварыг үнэлшгүй билээ. Гэсэн хэдий ч олон шүтэн бишрэгчид өөрсдийн хайртай жүжигчдээ бодит амьдрал дээр хараад урам хугарах нь олон. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()