1
Эверест манай гаригийн хамгийн өндөр цэг биш
Эквадорын Чимборасо галт уул Эверестийн оргилоос хэдэн км-ээр өндөр. Хэргийн учир нь дэлхийн төвөөс хэмжихэд Эверест 6381 км өндөр бол Чимборасо 6384,4 км өндөр гэнэ. Далайн түвшнөөс хэмжихэд бол Жомолунгма 8848 метр өндөр аж. Дээр дурдсан дэлхийн төвөөс хэмжвэл Жомолунгма хамгийн өндөр 20 оргилын тоонд ч орохгүй.
2
Бөмбөрцгийн өөр хагаст байгаа багууд өөр хоорондоо хөл бөмбөг тоглож болох уу?
Бразилын “Эстадио Милтон Корреа” цэнгэлдэх хүрээлэн бөмбөрцгийн хойд өмнөд болгон хуваадаг экватор дээр буюу тэг өргөрөг дээр тэгнэж байдгаас хөл бөмбөгийн хоёр хаалга нь хойд урд өргөрөг дээр, талбай нь мөн хоёр хуваагдаж байдаг. Ингэхээр хоёр баг нь ч бөмбөрцгийн хойд урд хагасын талд байж таарах нь.
3
Немо цэг дэлхийн хамгийн холын газар
Номхон далайд хуурай газраас хамгийн хол орших цэгийг Немо гэж нэрлэнэ. Энэ цэг нь хамгийн ойрын хуурай газраас 2688 км хол. Хүрч боломгүй хэмээн нэрийддэг энэ цэгийн хамгийн ойр газар нь Моту-Нуи, Махер арлууд. Жюль Верни (Jules Verne)-гийн “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” романы баатрын нэрээр энэ газрыг Немо хэмээн нэрлэсэн юм. Немо цэгийн хамгийн ойрхон суурин газар нь Олон улсын сансрын станц 400 км зайтай ажээ.
4
АНУ-ын дөрвөн мужид зэрэг байх боломж
АНУ-д “дөрвөн өнцөг” гэдэг газар Аризона, Юта, Колорадо, Нью-Мексик мужийн хилийн уулзвар дээр бий. Энд очсон хүн Америкийн энэ дөрвөн мужид нэгэн зэрэг очиж байна гэсэн үг.
5
Ундны усны ихэнхийн мөс эзэлдэг
Манай гаригийн гадаргуугийн 10 хувийг мөс бүрхэж нийт 15 сая хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг. Энэ мөсөнд манай дэлхийн ундны усны 75 хувь агуулагддаг байна. Тэгвэл хөлдөөгүй цэвэр усны 20 хувь нь зөвхөн Байгаль далайд байдаг юм шүү.
6
Австралийн “Дингогийн хашаа” Орос-Хятадын залгаа хилээс ч урт
XIX зуунд хонины аж ахуй нь Австралийн эдийн засгийн гол салбар байлаа. 1880-аад онд фермерүүд хонины бэлчээрээ зэрлэг нохойноос хамгаалах гэж барьсан энэ хашааны урт 5614 км. Гэтэл Орос, Хятадын хил ердөө 4209,3 км шүү дээ.
7
Дэлхийн хамгийн том цөл Антарктид тивд байдаг
Цөл гэхээр ердөө л элс хүмүүсийн санаанд буудаг билээ. Цөлд жилд ердөө 250 мм хүрэхтэй үгүйтэй тундас унадаг. Цас бага унадгаар нь цөлийг хамгийн хүйтэн газар гэж бас болно. Ингэхээр Антарктидын цөл бол 13,8 сая хавтгай дөрвөлжин км талбайгаараа манай гаригийн хамгийн том цөл болж байна. Энд жилд ердөө 51 мм тундас унадаг.
Сахарын цөл хамгийн халуун хуурай цөл ч хэмжээгээрээ Антарктийн цөлийн дараа орно.
8
Фазаны арлууд хагас жил тутам "эзнээ" сольдог
Испани болон Франц улсын голоор урсдаг Бидосоа мөрний дунд байдаг Фазаны арал зургаан сар Испанийн мэдэлд байдаг бол үлдэх зургаан сард нь Францын эзэмшил болдог. Засаг захиргаа нь ч бие биетэйгээ ээлжилдэг байна. Ийм байдлаар гурван зууныг элээсэн энэ арал дээр хэн ч амьдардаггүй,мөн хүн очихыг хориглодог байна.
9
Сөнөсөн тэнгис далайн түвшнөөс доор байдаг
Сөнөсөн тэнгисийн давст ус жил бүр нэг метрээр доошилсоор өнөөдөр далайн түвшнөөс 430 метр доор байна.
10
Канадад нууртай арал дээр дахиад аралтай нуур бий
Канадын Арктик мужийн нутагт байдаг Виктория арал мөн дотроо аралтай нууртай. Арлын хэмжээ 4 га ч тэнд хэзээ ч хүн амьдарч байгаагүй.
11
Эрвандун, Шондонг агуй өөр өөрийн уур амьсгалтай
Хятадын 441 метр гүн Эрвандун агуй томынхоо зэрэгцээ өөрийн гэсэн уур амьсгал, ургамалтай. Нутгийнхан агуйн байдлаар цаг агаарын төлөвийг мэддэг байна. Агуйд манантай байвал бороо орно гэх жишээний.
Вьетнамын Шондонг агуй 200 метр гүн. Энэ агуйд гол урсаж, бороо орно, Мөн л өөрийн гэсэн мод ургамалтай.
12
Аппалачи уул намсаж Гималай өндөр болж байна
Умард Америкийн зүүн хэсэг дэх Аппалачи уулын өндөр нь 2037 метр болохоор Хадат уулын 4399, Гималаин 8848 метртэй харьцуулахад тийм ч өндөр биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт Аппалачи бүр Гималаигаас ч өндөр байсан. Хэргийн учир нь Гималаин бүлэг уулс нь Аппалачийгаас залуу учраас өдөр тутам ургаж байгаа юм. Аппалачи нас нь гүйцсэн болохоор “намсаад” байгаа нь тэр.
13
Маврикийн арал дээр долоон өнгийн элснээс бүтсэн манхан бий
Улаан, хүрэн, ягаан, ногоон, хөх, шар, нил ягаан өнгийн элсэн манхныг Шамарель тосгоноос холгүй газар үзэж болно. Эдгээр өөр өөр өнгийн элс санамсаргүй байдлаар нэг нэгэнтэйгээ нийлэн үе үеэр тогтсон байдаг. Элснээс алган дээрээ тавивал өнгө өнгөөр ялгаран харагддаг юм шүү.
14
Австралийн “Анна Крик” бэлчээр Израилийн нутгаас ч том
Австралид байдаг “Анна Крик” бэлчээр бол дэлхийн хамгийн том ферм. Энэ эдлэн газар 23 мянга 677 хавтгай дөрвөлжин км бол Израилийн нутаг 22 мянга 072 хавтгай дөрвөлжин км юм шүү дээ. Энэ бэлчээрийг 1863 онд байгуулсан.
15
Диомодын арал 4 км зайтай ч хоёр улсад харьяалагдаж, 21 цагийн зөрүүтэй
Берингийн хоолойд байдаг энэ хоёр арлын баруун талын Ратмановын арал Орост харьяалагддаг бол зүүн нь болох Крузенштерн нь АНУ-д хамаарч хоёр арлын дундуур АНУ, ОХУ-ын усан хил өнгөрнө. Америкийн арал дээр бямба гарагийн өглөөний 6,00 цаг болж байхад Оросын арал дээр ням гарагийн 9,00 цаг болчихсон байдаг.
16
Номхон далайг цоолоод бөмбөрцгийн нөгөө талд гарвал бас л Номхон далайгаас гарна
Антипод гэдэг бол дэлхийн бөмбөрцгийн нэвт нүхлээд цаана нь гарах газрыг хэлж байгаа мөрөөдлийн цэг. Өөрөөр хэлбэл та яг зогсож байгаа газраасаа доош нэвт нүхлээд Америкт ч юм уу гараад ирвэл яах бол гэж төсөөлж үзсэн үү? Яг ингээд дэлхийн нэвт нүхлээд гарвал ямар газарт гарч ирэх бол...Мэдээж огт өөр газар л гарна даа.
Харин Номхон далайд байж байгаад яг ингэж нүхэлбэл дахиад л Номхон далайгаас гарч ирнэ гэнэ. Номхон далай ийм том байх нь ээ.