Сахар их хэрэглэх нь хүний биед муу юу?

“Чихэр их идвэл шүдгүй болно”, “Сахар ихэдвэл таргална”, “Чихэртэй цай, чихрийн шижинтэй болгоно”, “Сахар бол цагаан үхэл” гэцгээдэг. Хар багаасаа л энэ амттаны талаар ийм үг бишгүй нэг сонссон доо. Гэвч бодит байдал дээр эдгээр нь худал үг ажээ. Тэгвэл үнэн нь юу вэ? Хамтдаа олж мэдэцгээе!

Сахар их хэрэглэх нь хүний биед муу юу?

1 Амттан бол жин нэмэх үндсэн шалтгаан

Амттанаас татгалзах нь эрүүл хооллолтын гол үндэс, зүсэм бялуу, нэг чихэр, чихэртэй цай чинь жин нэмэх гол шалтгаан болдог гэцгээдэг. Гэвч судалгаагаар жин нэмэхэд бидний идэж буй элсэн чихрийн хэмжээ нэг их нөлөөлдөггүй, гагцхүү таны бие организмд зайлшгүй хэрэгтэй тэр хэм хэмжээгээр  л хэрэглэх хэрэгтэй гэж байна. Амттан нь илүү их илчлэгтэй боловч сахар нь жин нэмэх шууд шалтгаан болдоггүй байна.

Амттан бол жин нэмэх үндсэн шалтгаан

2 Амттан идсэнээр шүд хорхойтно

Шүдний өвчин нь зөвхөн сахараас биш харин шүдний завсар зайнд үлдэж удаан хугацаагаар тогтсон бүх төрлийн хүнснээс болдог. Шүдний өвчин нь хоол хүнс амны хөндийд орсноор дахин боловсрох нийлмэл нүүрстөрөгчөөс үүддэг гэнэ. Тэгэхээр хоол идсэний дараа амаа зайлж, шүдээ байнга угааж байвал өлзийтэй.

Амттан идсэнээр шүд хорхойтно

3 Сахар чихрийн шижин үүсгэдэг

Чихрийн шижин үүсэх үндсэн шалтгаан нь эрхтнүүд өөхлөх, хөдөлгөөний дутагдал, генийн удамшил гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Сахар бие организм өөхлөх үндэс болдог хэдий ч цагаан гурил, сүмс, архи, гадил, усан үзэм, тарвас зэрэг бусад нүүрс ус ихтэй хүнсийг бодвол тийм ихээр нөлөөлөхгүй.

Сахар чихрийн шижин үүсгэдэг

4 Сахар хорт хавдар төлжих үндэс болно

Сахар нь бие организмын эрч хүчийг нэмэгдүүлэн, ингэснээр хорт хавдрын эсүүдийг эрчимжүүлдэг гэсэн яриа байдаг. Гэхдээ амттанаас татгалзсанаар хорт хавдрын тархалтыг удаашруулж чадахгүй, хавдар ямар нэгэн байдлаар өөрийн өсөн төлжих глюкозоо олдог байна.

Сахар хорт хавдар төлжих үндэс болно

5 Сахар хар тамхи шиг донтуулдаг

Хүний бие организм ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс хараат болж донтдог гэдгийг шинжлэх ухаан нотлоогүй байгаа. Тэгэхээр сахар ч мөн ялгаагүй хар тамхи шиг үйлчилж донтуулахгүй.

Сахар хар тамхи шиг донтуулдаг

6 Чихэр орлуулагч элсэн чихээр илүү ашигтай

Сахар орлуулагч хэрэглэх хүмүүс элбэг байдаг. Эрүүл хүмүүс сахар орлуулагч нь хиймэл бүтээгдхүүн болохоор эрүүл мэндэд ашигтай гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ сахар орлуулагч нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цусан дахь глюкозыг өсгөн, идэх дур хүслийг нэмэгдүүлж, жин нэмэх шалтгаан болдог. Мөн чихэр орлуулагч нь илчлэгээрээ сахараас ялгаагүй.

Чихэр орлуулагч элсэн чихээр илүү ашигтай

7 Амттаныг үдээс өмнө хэрэглэж бай

Сахар агуулсан хүнсний зүйлийг аль болох өглөө идэж бай. Үдээс хойш бол нүүрс ус нь цусан дахь сахрын хэмжээг өсгөж, түүнийг тогтворжуулахад бие организм их хугацаа зарцуулдаг гэсэн яриа бий. Үнэндээ бол бүхий л төрлийн хүнс нь цусан дахь сахрын хэмжээг нэмдэг, тэгээд ч нүүрс усыг хоногийн аль цагт илүүтэй хэрэглэх нь ашигтай гэсэн ямар нэг баталгаа байхгүй юм.

Амттаныг үдээс өмнө хэрэглэж бай

8 Сахар хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг

Сахар хүүхдийн идэвхжүүлж, оюун санаанд нь нөлөөлдөг хэмээн дийлэнх эцэг эх боддог. Гэвч олон тооны судалгааны үр дүнд сахар ингэж хүүхдийн сэтгэц, зан төрхөд нөлөөлж байгааг батлаагүй юм.

Сахар хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг

9 Сахар нь чихэртэй бүтээгдэхүүн, жимс, ногооноос ялгаагүй

Жимс нь яг л чихэр шиг өөртөө сахар агуулдаг нь ойлгомжтой. Гэхдээ сахарын агуулга нь бага, хурдан шингэдэг гэх боловч үнэн хэрэгтээ харин ч адилхан л чихэрлэг. Гол ялгаа нь сахартай хамт амин дэмийг бидэнд өгдөг юм. 

Сахар нь чихэртэй бүтээгдэхүүн, жимс, ногооноос ялгаагүй

10 Сахарын ихэнх нь амттанаар дамжиж биед ордог

Сахарын хэрэглээг хязгаарлахын тулд амттанаас татгалзах нь хангалтгүй. Сахар нь мөн ялгаагүй талх, нөөшилсөн бүтээгдэхүүн, бяслаг, хиам, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүмс, шүүс, тараг, архинд ч байдаг юм шүү дээ.

Сахарын ихэнх нь амттанаар дамжиж биед ордог

11 Сахараас бүрэн татгалзах нь эрүүл мэндээ барьцаалсан хэрэг болно

Сахар нь бидний бие организмд зайлшгүй хэрэгтэй глюкозын эх үндэс. Чихрээс татгалзсанаар бие сулрах, тархины идэвхжил буурах шинж илэрдэг тул түүнийг нүүрс ус агуулсан өөр бүтээгдэхүүнээр орлуулах шаардлагатай болно. Иймдээ ч хоол судлаач, эмч нар сахараас бүрэн татгалз хэмээн зөвлөхгүй байна. Элсэн чихрийн хоногийн дундаж хэрэглээ нүүрс усны хэмжээ нь 15 хувь буюу 50-60 грамм байж болох юм.

Сахараас бүрэн татгалзах нь эрүүл мэндээ барьцаалсан хэрэг болно

Эцэст нь хамгийн сайхан мэдээ бол сахар тийм ч аюултай хүнс биш, шоколад, зүсэм бялуу, амтат капучиногоос бүү татгалз. Хэмжээгээ мэдэж хэрэглэвэл танд нэг их аюултай биш юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()