1
Бусад найзуудтайгаа таныг өрсөлдүүлэх
Тэр үргэлж бусад найзууд нь танаас ямар их сонирхолтой, илүү сайн болохыг хэлж, тэдэнтэй зугаатай цагийг өнгөрүүлсэн хэмээн ярьж байна уу? Харин энэ нь мэдээж таны сэтгэл санаа тийм ч таатай байгаагүй бөгөөд та өөрийгөө уйтгартай, азгүй нэгэн мэтээр төсөөлж болох юм.
2
Ихэнхдээ зөвхөн түүний талаар л ярьдаг
Найзууд гэдэг нэг нэгнийхээ сонирхлыг хүндэтгэж, харилцан сонин сайхнаа хуваалцаж байдаг. Гэтэл таныг яг өөрийнхөө талаар ярих гэхээр анхаарал нь сарниж, зурваст хариу өгөх, эсвэл өөр нэгэн шалтгаан хэлээд анхаарахгүй байх явдал гардаг уу? Хэрвээ тийм бол нөхөрлөлөө өндөрлөх цаг нь болжээ.
3
Таны шүүмжилдэг хэрнээ, танaaс ирсэн шүүмжийг хүлээж авдаггүй
Мэдээж, үнэнч шударга байх, нэг нэгэндээ зөвлөгөө өгөх нь найз нөхдийн үүрэг боловч таны яаралтай спортоор хичээллэж жингээ хасах хэрэгтэй, эсвэл үснийхээ засалтыг өөрчил хэмээн зөвлөж байвал танд тохирох найз мөн болов уу? Түүний зорилго нь танд үнэнийг хэлэх биш харин таныг доромжлох гэсэн санаа юм. Харин та түүнийг шүүмжлэхэд тэрээр хүндээр хүлээн авч гомддог уу? Энэ ч сайн дохио биш шүү!
4
Зөвхөн та л түүнд уулзах саналыг тавьдаг
Магадгүй тэр тантай уулзахыг хүсэхгүй байгаа болохоороо л тантай холбогдож уулзья гэж дууддаггүй юм болов уу?
5
Таныг өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог
Та хоёрыг маргалдсан үед тэрээр бүх бурууг тань дээр тохож, таныг өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үздэг үү? Харин өөрийнхөө бүх зүйлийг сайн байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг хүн тийм ч сайн найз биш юм.
6
Түүнийг ойлгоход бэрх
Найзын тань хувьсамтгай сэтгэл санааны байдал таныг гайхшралд хүргэдэг үү? Өчигдөрхөн утсаар аз жаргалтай ярьж байсан бол өнөөдөр тантай харьцахаас зайлсхийж, зугатах гэх мэт. Хэрвээ тийм бол түүнээс зайгаа барих цаг нь болжээ.
7
Түүнийг гомдоохгүйн тулд буруу зүйл хэлэх вий хэмээн санаа тань үргэлж зовох
Таны найз таны хэлсэн үгэнд үргэлж гомдож, уурладаг учир та ярих зүйлээ үргэлж цэгнэж, бодож байдаг бол та хоёрын харилцаа тийм ч таатай биш байгаа бололтой.
ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ ЯАРАН ДҮГНЭЛТ ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ ҮҮНИЙГ УНШААРАЙ!
Бид яагаад буруу найзаасаа салж чаддаггүй вэ? Хэрхэн буруу хүнээс зайгаа барьж сурах вэ?
-Буруу найзад ч гэсэн олон сайн тал бий: Сэтгэл судлаач Ян Ягер (Yan Yager) нөхөрлөлийн тухай номондоо “Түүний таагүй зан зарим үед л гарч ирдэг. Харин бусад үед танд тусалж, таныг тайвшруулж чаддаг. Энэ тохиолдолд бүх зүйлийг эерэг, сөрөг талаас нь дүгнэлт хийгээрэй. Хэрвээ найз тань үргэлж амлалтдаа хүрэхгүй зугтаах, худал ярьж, авсан зүйлээ өгдөггүй, таны нууцыг бусдад дэлгэж, таны сайхан сэтгэлийг хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ найз танд хэрэгтэй юу?
-Таныг доромжилж байгаа мэт тоглоом хийх: Доромжлолыг тоглоом болгож инээмсэглэн хэлэх үед хүлээж авахад хялбар байдаг ч та өөрийгөө битгий хуураарай.
-Бид ганцаараа үлдэхээс айдаг: Энэхүү айдас нь танд хэрэггүй хэн нэгнийг тэсэх хамгийн том шалтгаан болдог. Хэрвээ та дөрвөн хананы дотор суугаад байхгүй л бол шинэ нөхөрлөл, шинэ танил үргэлж таныг хүлээж байдаг юм шүү.
-Олон жилийн харилцаа, таатай дурсамж: Бид тухайн хүнийг хараад баярлах, хайрлах, үзэн ядах гээд л олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой. Аль нь илүү давамгайлж байна гэдгийг нягтлаарай.
-Тантай ингэж харьцах нь зөв гэж тэр боддог: Ихэнхдээ бид найзынхаа танд хандаж буй хандлагыг зөвтгөхийг оролддог. “Магадгүй түүний зөв. Би аливааг хүндээр хүлээж авч байгаа бололтой” гэх мэт. Та төгс байх албагүй шүү дээ.
-Дундын найз: Хэрвээ найз нөхдөдөө бид хоёрын аль нэгийг сонго гэсэн сонголт тавихыг хүсэхгүй байгаа бол заавал нөхөрлөлөө зогсоох биш, харин бага зэрэг зайгаа барихад л хангалттай.
Нөхөрлөл гэдэг дархлааг сэргээж, амьдрах насыг уртасгадаг нандин холбоо. Хайр хэдийгээр дуусаж болох ч нөхөрлөл хэзээ ч төгсөхгүй. Харин таагүй нөхөрлөл нь даралт ихсэх, сэтгэл зүйн гүн хямралд оруулах, төрөл бүрийн үрэвсэлтэй өвчин үүсэх шалтгаан болдог хэмээн эрдэмтэд үзэж байна. Ингээд танд сөрөг үр дагаврыг авчирдаг найз нөхдөөсөө салаарай.