“Үнэ цэнээ тунхагла” шошгоны дизайны уралдаанд та бүхнийг оролцохыг урьж байна!

Дэлхий дээр өдөрт хэдэн брэнд үүсч, хэчнээн нь ч  уусаж байна даа. Үүний дотор үүсээд 91 насалсан брэнд тийм их гэжүү? Монгол брэндийн тухай ярьж байна шүү дээ. Энэ бол Боргио. Боргио бол Монголын шар айргийн түүхийг бичсэн, загалмайлсан эцэг. Анх 1927 онд л чех анд нөхөд маань герман технологиор Боргиог төрүүлжээ. Хэрэв Боргио брэнд байгаагүй бол өөр нэг импортын шар айраг энэхүү орон зайг нөхөж, алдарших байсан бизээ. Тиймээ, тэр “эх орноо хамгаалсан”.

“Үнэ цэнээ тунхагла” шошгоны дизайны уралдаанд та бүхнийг оролцохыг урьж байна!

Миний аав, өвөө, өвөөгийн аав ч Боргиог таашаан хүртэж, хөгжилтэйхэн яриагаа өрнүүлж байлаа. Монголын хамгийн анхны экспортын бүтээгдэхүүний нэг мөн байсан. Шар айргийн жинхэнэ мэргэжилтнүүд Боргиог л таашаадгийг та мэдэх үү. Учир нь яг л Герман, Чех, Белгийн шар айргийн үндсэн амт Боргиод байдаг юм. Тиймээ, тэр зөөлөн амт, жимсний нэмэлт гэдэггүй “шулуун, шударга, жинхэнээрээ үлдсэн” шар айраг.

Дэлхийн алдартай брэндүүдийн амжилт, үнэ цэнэ нь цаг үетэйгээ хамт хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийг мэдэрч, хэрэглэгчийнхээ хүсэл, шаардлагыг сонсож мэдэрч чаддагт оршдог. Боргио брэнд ч мөн өөрийн үнэ цэнээ хадгалж, савлагааныхаа дизайныг шинэчилсэн “Limited edition” гаргах гэж байгааг дуулгахад таатай байна. Боргио маань өөрийн үнэ цэнээ гадны хүмүүсээр бус Монгол хүн таны ур ухаанаар бүтээлгэхээр шошгоны дизайны уралдаан зарлажээ.

Уралдаан нь 2018 оны 9 сарын 21-ээс 10 сарын 21 хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд уралдааны ялагчийн бүтээлээр “Limited edition” цөөн тоотойгоор үйлдвэрлэх юм. Уралдаанд зөвхөн мэргэжлийн дизайнер гэлтгүй хүссэн хүн бүхэн оролцох боломжтой тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Уралдаантай холбоотой мэдээллийг: 80005838, 88006623 

Мөн Боргио Facebook хуудас руу message илгээн мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.