Тэсвэр, хатуужилтай болох гурван алхам

Хүчирхэг хүн гэж яг хэн бэ? Хүчирхэг нэгэн гэх ойлголтыг маш олон төрлөөр тодорхойлсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн түгээмэл ойлголтууд бол мэдээж шударга зан, өөрийгөө хянах, хөгжүүлэх чадвар, хариуцлага зэрэг юм.  Үүнийг бид бүгд мэднэ. Харин бидний өгөх дараах зөвлөгөө танд хэрхэн хурдан хугацаанд хүч чадлаа нэмэгдүүлэхэд тань дэм болоод  зогсохгүй сул талаа орхиход тань туслах болно...

Тэсвэр, хатуужилтай болох гурван алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө сайн талуудыг хөгжүүл

Шударга бай

Үг үйлдлээ бүү зөрүүл. Өөрийн туршиж үзээгүй, сайн мэдэхгүй зүйлийн талаар яаран үзэл бодлоо бүү илэрхийл, хүмүүс өөрийг тань худал хэлж байна гэж бодох болно. Жишээ нь, хүмүүс ажлын ачаалал их байгаадаа цухалдах юм бол, өөрийгөө бариад “Би та нарыг дэмжиж чадахгүй ч  бас ууртай байгааг минь уучлаарай. Би зүгээр л та нарыг анзаараагүй юм байна” гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй.

Оюун санаагаа төвлөрүүл

Ухамсар гэдэг бол  өөрийгөө илүү сайн таних, ойлгох, үзэл бодол, хандлагаа хэрхэн төлөвшиж байгааг мэдрэх, өөрийнхөө зан чанарыг олж илрүүлэх хамгийн гол үе шат юм. Аль болох өдөр тутамдаа дадал зуршлаа хянаж, өөртөө “Яагаад би энэ үгэнд ийм хариулт өгөв” гэх юм уу эсвэл “Ийм зөрчилдөөнөөс гарахын тулд би яах ёстой вэ” гэсэн асуултыг үргэлж тавьж байх хэрэгтэй.

Бясалгал танд оюун санаагаа төвлөрүүлэхэд тань тусална. Өнөө үед бясалгал хийхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй ном, мэдээлэл элбэг болсон цаг. Туршаад үз.

Өөрийнхөө сайн талуудыг хөгжүүл

Өөрийгөө хянаж сур

Өдөр тутмын амьдралынхаа жижиг гэлтгүй бүх зүйлсэд анхаар. Хамгийн энгийн жишээ гэхэд хоол хүнсний хэрэглээндээ хяналт тавьж эхэл. Дараагийн удаад нь орой үдэш юм идээд байгаагаа болихын тулд өөрөөсөө би үнэхээр өлсөөд байна уу гэж асуу. Тэгээд нэг аяга ус уугаад үз. Өөрийнхөө үйлдлүүдийг ухамсартайгаар удирдаж, өөртөө байгаа ахуйн жижиг зуршлыг орхи, өглөөдөө ороо хурааж эхэл. Энэ бүхэн таныг амьдралынхаа хүрээлэн буй бусад зүйлд цэгцтэй байхад тусална.

Зарчимдаа үнэнч бай

Үйлдэл чинь өөрт чинь итгэл үнэмшилтэй биш байх юм бол та өөртөө гэмтэй мэт таагүй байсаар байх болно. Өөрийнхөө үнэ цэнийг, зарчмаа мэдэж, хүндэтгэж бай. Үр дүнд нь өөрөө шийдвэр гаргаж бусдаас ирэх дарамт шахалтад сөгдөхгүй байж чадна. Өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр өөрийнхөө шийдвэрийг хянаж нягталж бай.

Хариуцлага хүлээж, алдаагаа бүү зөвтгө

Хүн бүр л гаргасан шийдвэр, зан чанараасаа болоод алдаа гаргадаг. Ийм тохиолдолд буруугаа хүлээж сур, энэ бол хүчирхэг хүний шинж болохоос биш сул дорой байдал огт биш. Уучлал гуйхаас бүү ай, учирсан хохирлыг нөхөх хэрэгтэй бол төлж сур. “Таны санааг дэмжээгүйг минь уучлаарай. Энэ таны зөв  гэдгийг би ойлгож байна” гээд хэлчихэд л та хүчирхэг гэдгээ харуулж, хамтрагчтайгаа харилцаагаа бэхжүүлэн, харилцан итгэлцэл, харилцан хүндэтгэл бий болгоно.

Тэвчээртэй бай

Янз бүрийн нөхцөл байдалд хэвийн байж сурах хэрэгтэй. Гэхдээ тэвчээр гэдэг сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байхыг хэлнэ. Ухаандаа таны хамтрагч ямар нэгэн мэдээллийг тантай хуваалцахгүй бол та  би л ямар нэг зүйлийг хангалтгүй хийсэн юм болов уу гэж бодож болох. Эсвэл түүнд зүгээр л таны техникийн мэдлэг нэг их шаардлагагүй, та ч техникийн элдэв нэр томьёогоо хумих хэрэгтэй болох нь. Өөрөө яаран дүгнэлт хийлгүйгээр харин асуулт тавьж сур.

Өөртөө асуулт тавьж үнэлгээ өгч бай

Заримдаа өөрөө өөртөө бодитой хандахад хэцүү  байх нь бий. Би ер нь хэн бэ гээд өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаа юм шиг санагдаж байвал  өөрт чинь хамгийн үнэн зөв үнэлгээ өгчих  дотно нэгнээсээ асуу. Өөрийнхөө хүчирхэг болон сул талуудын тухай асуугаад, талархал илэрхийл, тэгээд өөрөө өөртэйгөө ажиллаж эхэл.

2 Бусдыг ойлгож, талархаж сур

Өөрийгөө өөр хүний байранд тавиад үз

Нигүүлсэнгүй байна гэдэг бол хүчирхэг чанарын илэрхийлэл. Бусад хүн юу мэдэрч байгааг мэдрэхийг хичээ. Магадгүй таны найз саяхан ойр дотнын нэгнээ алдсанаас болж уйтай, сэтгэлийн дарамттай байж болох. Өөрийгөө түүний оронд тавьж, түүний сэтгэлийн зовлонг ойлгохыг хичээ. Тэгэхэд л түүнийг шүүмжлэх биш харин сэтгэлийн дэм хэрэгтэй болох нь харагдана.

Атгаг санаатайгаа тэмц

Олон хүнд ухамсартайгаар, эсвэл ухамсаргүйгээр аливаад атгагаар хандах явдал байдаг. Тэдний олонх нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй  байх нь бий. Жишээ нь дээд боловсролгүй хүмүүс бол дээд сургууль төгссөн хүмүүс шиг тийм ухаантай биш гэж бодох нь элбэг. Эргэн тойрноо хараад энэ дүгнэлт худал болох тухай бодит жишээг олж хар л даа. Буруу ойлголтоо засаж чаддаг болох нь өөрийгөө ялан дийлэхийн эхний алхам.

Талархал илэрхийлж сур

Талархал гэдэг өөрийгөө, эргэн тойрноо ойлгохын маш чухал алхам. Талархлыг өөрийнхөө өдөр тутмын амьдралын  нэг хэсэг болгоод үз, зан араншин чинь хэрхэн өөрчлөгдөж байгааг та мэдэрнэ. Өдөр бүр унтахынхаа өмнө өөрийг тань баярлуулдаг гурван зүйлийг эргэн сана. Магадгүй та өдрийн тэмдэглэл хөтөлдөг бол тэр талаар сэтгэгдлээ бичиж бай.

Тэр баяр баяслыг өөрт чинь төрүүлсэн хүмүүст талархал илэрхийлэхээ бүү мартаарай. Зүгээр л “баярлалаа” гэдэг үг тань таны бусад хүнийг хэрхэн үнэлдгийг харуулж, таныг хэр зэрэг хүн болохыг бусдад ойлгуулна.

Бусдыг ойлгож, талархаж сур

3 Манлайлах чадвараа тодруул

Өөртэйгөө, өрөөл бусадтай санал бодлоо солилц

Бүрэг зангаа даван дийлэхийн тулд багагүй хүчин чармайлт хэрэгтэй. Ажилтнуудын цуглаанд идэвхтэй оролцож, товч тодорхой ярьж, өөрийнхөөрөө дүгнэлт хийх юм бол эрт орой хэзээ нэг цагт эргэн тойрныхон чинь өөрийг чинь сонсдог л болно.

Хэрэв та ичимхий бүрэг биш бол магадгүй байнга орчныхныгоо залхааж, тэдэнд ярих чөлөө олгодоггүй байж болох. Ингэхээр өөрийнхөө зан араншинг сайтар чагна. Бусдыг сонсож, сайхан яриа үүсгэж сурах хэрэгтэй.

Манлайлах чадвараа тодруул

Шинэ зүйлд нээлттэй байж сур

Шинэ бүхэнтэй учрах бүрийдээ өөрийнхөө зан төлөвийг чагнаж бай. Ажил дээрээ ч амьдрал дээр ч энэ зарчмаа мөрдөөд сурчих. Даргадаа “Манай санхүүгийн төслийн талаар би илүү их мэдэхийг хүсч байна. Өнөөдөр энэ асуудлаар болох зөвлөгөөнд би хамт байж болох  уу” гэж хэлж болно.

Тусламж гуйхаасаа бүү нэрэлх

Тусламж гуйх нь сул дорой хүний шинж гэж зарим нь боддог. Үнэн хэрэгтээ энэ бол та өөрийнхөө хэрэгцээг мэдэж, өөрийнхөө чадал бололцоог үнэлж байгаа чадвар, хүчирхэг гэдгийн чинь баталгаа. Таны асуулт тодорхой, ойлгомжтой байх ёстой. Түүнчлэн “Чи өнөөдөр гэртээ юу ч хийгээгүй юу” гэхийн оронд “Чи өнөөдөр юм угааж, нохойгоо салхилуулсан бол хамаагүй чийрэг байх байсандаа” гэж хэлэх гээд үз.

Бусдын сайн талыг үнэлж сур

Сайн удирдагчид бусдын амжилтыг дэмжихээ мэддэг. Хүмүүсийг өөрийнхөө давуу талыг олж харахад нь тусалж, баг болж ажиллахад сурга. Харин та “Чи үнэхээр танилцуулга хийхдээ үнэхээр мундаг юм аа. Хэлтсийнхээ өмнөөс танилцуулчих уу” гэж хэлж болно шүү дээ. Багийн амжилтыг зөвхөн өөр дээрээ битгий наа. Ямагт “би” биш “бид” гэж бай.

Бэрхшээлийг даван туулж сур

Асуудлыг хайхрахгүй орхихоосоо илүүтэй хэрхэн  шийдвэрлэх  арга хай. Санаачлагагүй хүн шалтаг хайдаг, санаачлагатай хүн арга хайдаг гэж үг байдаг даа. Нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тэвдэж сандрахаас зайлсхий. Таныг хэлтсийн дарга байхад танай нэг гайгүй ажилтан урьдчилан мэдэгдэлгүйгээр халагдаад явчхаж болно. Битгий уурла. Харин нөхцөл байдлаас хэрхэн гарахаа бодох нь дээр. Мэдээж ажлыг нь бусдад нь хуваарилж өгөх шаардлага гарна. Хэлтсийнхээ бусад ажилчдыг цуглуул, нөхцөл байдлыг хэлээд, бүгдээрээ ямар хувилбар гарц байгааг ярилц.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()