1
Австралийн тэмдэг
Тэмээ, имж, коала баавгайг зэм дээр байгааг анхааруулсан тэмдэг.
2
Анхаар, согтуу хүн!
Английн нэгэн тосгонд согтуу явган зорчигчдоо хамгаалахын тулд ийм тэмдэг босгожээ.
3
Анхаар хүүхдүүд!
Словени улсад хүүхдүүд зам тээврийн осолд орох нь ихэссэн тул эрх баригчид уламжлалт гурвалжин тэмдэгийг ийнхүү томсгожээ.
4
Элснээс болгоомжил1
Оман улсын хөдөөгийн зам элсэнд дарагдах нь түгээмэл байдаг учраас ийм тэмдэг зохиожээ.
5
Цагаачдаас болгоомжил!
АНУ, Мексикийн хилтэй ойролцоо байдаг зам дээр хууль бусаар хил давсан хүмүүс машинд дайруулах нь түгээмэл болсон учраас энэ тэмдэгийг байршуулах болсон аж.
6
Матранд идүүлэх аюултай!
Өмнөд Африкийн нийслэл Йоханебург хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд матранд идүүлж болзошгүйг анхааруулсан тэмдэг бий. Сонирхолтой нь энэ тэмдэг байдаг газарт матар битгий хэл тогтоол усч байхгүй юм.
7
Хурд тогтоогч хэрэглэх хориотой
Белгийн зарим замууд дээр осол гарахаас сэргийлэхийн тулд хурд тогтоогч ашиглан давхихийг хориглодог аж.
8
Анхаар шумуул!
АНУ-ын Аризона муж шумуул ихтэй газарт энэ тэмдэгийг тавьдаг аж.
9
Энд найрлаж болно
ОХУ-ын зарим замууд дээр аялаж байгаа хүмүүс ойролцоо айлуудаар зочлон халуун хоол, хүйтэн шар айргаар дайлуулангаа хөл бөмбөг тоглохыг урьсан тэмдэгүүд байдаг.
10
Зүүн, баруун, зогс
Австричууд саяхнаас трамвай хөдөлгөөнийг энэ тэмдэгээр зохицуулах болжээ. Улаан нь зүүн тийш эргэх, шар нь баруун тийш эргэх, харин ногоон нь зогсох ёстойг тарамвайд анхааруулдаг байна.
11
Анхаар, биеэ үнэлэгч!
Румынд биеэ үнэлэгч нар машинд дайруулах явдал түгээмэл байдаг учраас ийм тэмдэг тавихаас өөр аргагүй болжээ.
12
Хөхөвчөө тайлж болохгүй!
Далайн эрэг дээр зарим бүсгүйчүүд биеэ бүтэн шарахын тулд хөхөвчөө тайлах тохиолдол байдаг. Гэвч энэ нь зарим орны хуулийг зөрчдөг учраас энэ тэмдэгийг хэрэглэх болжээ.
13
Энд бие засч болохгүй
Холын замд яваа хүмүүс тааралдсан газараа бие засах нь байдаг л зүйл. Гэвч Европын зарим орнуудад энэ явдал хэрээс хэтэрсэн учраас тус тэмдэгийг өргөнөөр тавих болсон байна.
14
Зараанаас болгоомжил
Шведийн замын цагдаагийн алба жолооч нарт тухайн зам дээр зараа элбэг ирдэгийг анхааруулахын тулд энэ тэмдэгийг хэрэглэдэг аж.