Бидний ууж буй ус хэр цэвэр вэ?

Олон төрлийн мэдээллээс харахад хамгийн цэвэрхэн ундны ус нь Европын хойд хэсэгт байдаг бөгөөд хамгийн цэвэр устай орноор Дани болон Финлянд шалгарсан байна. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаанаас харахад дэлхийн дээр 2 тэрбум орчим хүн бохирдолтой ус уудаг гэнэ. Ингээд танд гэрийнхээ усны бохирдлыг шалгах аргуудаас хүргэе.

Бидний ууж буй ус хэр цэвэр вэ?

Усны бохирдлыг яагаад шалгах хэрэгтэй вэ?

Хүн өдөр бүр ус хэрэглэдэг бөгөөд устай хамт таны биед эрүүл мэндэд тустай төдийгүй, хортой бодис ч хамт ордог. Усанд аливаа бодис уусахдаа маш хурдан байдаг учир олон төрлийн нян бактери, төрөл бүрийн бодис байх магадлалтай. Энэ бүхэн усны амт, өнгө, үнэр, тунгалаг байдалд нөлөөлдөг. Тиймээс энгийн аргаар л тухайн усны бохирдлыг мэдэх боломжтой.

Бохир ус нь аливаа өвчлөлийн суурийн 70 хувийг тавьдаг бол үлдсэн 30 хувь нь хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс усны бохирдлыг маш сайн сахих хэрэгтэй. Хэрвээ ууж буй усаа лабораторид шинжлүүлэх боломжгүй бол гэртээ ч шалгаж үзэж болно.

Усны бохирдлыг яагаад шалгах хэрэгтэй вэ?

1 Хадгалалт

Тунгалаг шилэн саванд ус хийж таглаад харанхуй газар тавиарай. Хэрвээ хэд хоногийн дотор шилний хана нь дээр ямар нэг өнгөр тогтох, усан дээр тунадас үүссэн байвал их хэмжээний давс, металл байна гэсэн үг юм.

Хадгалалт

2 Буцалгах

Энэ аргаар усан дотор өндөр концентрацтай металл байна уу, үгүй юу гэдгийг шалгах боломжтой. Ширүүн гал дээр усаа буцалгаад дараа нь зөөлөн галаар 12-14 минут буцалгана. Ингээд усаа хөргөөд өөр саванд юүлээрэй. Хэрвээ кастрюлний ханан дээр өнгөр тогтсон байвал таны ууж буй ус цэвэр биш бололтой. Савны ёроол саарал өнгөтэй болсон бол кальцийн концентрац их, харин шаргал өнгөтэй бол төмрийн концентрац ихтэй байна гэсэн үг.

Буцалгах

3 Марганецаар тест хийх

Энгийн марганецыг ашиглаад та тухайн усыг ууж болох уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой. Стакантай усанд бага зэргийн марганец уусгаарай. Ус тань цайвар ягаан өнгөтэй болох ёстой. Хэрвээ шар өнгөтэй болсон бол усны чанар муу гэсэн үг бөгөөд уухад тохиромжгүй.

Марганецаар тест хийх

4 Цай хандлах

Сайн чанарын цай ч бүх төрлийн усанд өөр өөр аргаар хандлагддаг. Шинэхэн хандалсан цайн дээр 40-50 мл түүхий ус нэмээрэй. Хэрвээ хандалсан цай цайвар өнгөтэй болж байвал та энэ усыг хэрэглэж болно. Харин цайны өнгө бохирдолтой мэт харагдаж байвал энэ усыг ууж болохгүй. Учир нь их хэмжээний давс болон бусад төрлийн бодис ихээр агуулагдсан байх магадлалтай.

Цай хандлах

5 Жинлэх

Сайн чанарын ус нь бохир уснаас хөнгөн байдаг гэнэ. Гал тогоонд ашигладаг жингийн тусламжтайгаар та усыг жинлэж үзэх боломжтой. Нэг талд нь цэвэршүүлсэн ус, нөгөө талд нь усны хоолойн уснаас хийж тавиарай. Ингээд хариу нь ердөө 1-2 хувиар л зөрөх ёстой.

Жинлэх

6 Толь ашиглаж тест хийх

Усанд ямар нэгэн бодис байгаа эсэхийг шалгахын тулд шилэн гадаргууг ашиглаарай. Энэ туршилтад толь хамгийн тохиромжтой. Ингээд усыг уурштал хүлээх хэрэгтэй бөгөөд цэвэр ус ууршсан тохиолдолд толин дээр ямар нэгэн толбо үлдэх ёсгүй.

Толь ашиглаж тест хийх

7 Саван уусгах

Энэ нь усны хатуулгыг шалгахад тустай. Усандаа бага зэргийн саван шингээгээрэй. Хэрвээ цэвэрхэн устай бол саван хурдан уусаж, их хэмжээний хөөс үүснэ. Харин хатуу ус байвал саван хөөсрөхгүй.

 

Саван уусгах

Хүн бүхий л амьдралынхаа хугацаанд 35 тонн ус уудаг. Тиймээс усны чанарыг маш сайн судлах хэрэгтэй. Орчин тойрны химийн  бодисын 80 хувь нь усны эх үүсвэрт ордог бөгөөд усан дотор агуулагдах металл нь төрөл бүрийн өвчний үүсвэрийг тавьдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()