Ирээдүйн уралдааны машинтай танилц!

"Infinity" компани өнгөрсөн жилээс эхлэн ураалдааны машин хөгжүүлэлтээ эрчэмжүүлж эхэлсэн билээ. Тус компанийн инжинерүүд өнгөрсөн долоо хоногт "Prototype 10" гэх уралдааны машины загвараа танилцуулсан байна. "Prototype 10" нь ямар ч дээвэргүй, зөвхөн уралдахад зориулсагдсан нэг хүний суудалтай машин аж. Энэхүү машиныг бүтээгчид "байгаль орчинд ээлтэй автомашин үйлдвэрлэх" гэсэн гол үзлийг баримталж супер хурдтай төхөөрөмж бүтээхийг зорьсон ажээ. 

Ирээдүйн уралдааны машинтай танилц!

"Prototype 10"-т цахилгаан болон холимог тийрэлтэт хөдөлгүүрийн "e-the Power" системийг суулгасан байна. "Infinity" компанийн ерөнхий захирал Паул Уалш (Paul Walsh) "Бид байгальд ээлтэй цахилгаан хөдөлгүүртэй хэрнээ ямар ч тээврийн хэрэгсэлд гүйцэгдэхээргүй автомашин бүтээхийг гол зорилгоо болгосон. Цаашдаа ч манай зомпани бусад бүтээгдэхүүнүүдээ цахилгаан болгоход анхаарах болно" хэмээн мэдэгджээ. 

Тус компани цахилгаан хөдөлгүүртэй автомашин түлш хэрэглэхгүйн дээр эвдэрэл багатай, мөн байгальд ээлтэй учраас томоохон уралдаан тэмцээнүүдэд том давуу тал болно гэж үзэж байгаа юм. 

"Infinity Prototype 10" машины нарийн техникийн үзүүлэлтийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд 2021 оноос үйлдэрлэлтэнд нэвтэрч эхлэх төлөвтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()