50 мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн нэн ховор олдвор олджээ

Хайгуул хийж явсан уурхайчид Канадын Юкон голын эрэг дээрээс 50 мянган жилийн өмнө занданшуулсан буга болон чононы үлдэгдэл олжээ. Сүүлийн мөстлөгийн үеэр одоогийн Канадын нутаг дэвсгэр бараг бүхэлдээ мөсөн бүрхүүлээр хучигдсан боловч Юкон голын сав газар бүрэн мөстөөгүй цөөн газруудын нэг болж үлдсэн аж. Тийм учраас Юкон гол дээр арслан заан, чоно, хурц шүдэт бар зэрэг мөхсөн амьтад болон орчин үеийн олон зүйл, түүний дотор буга, чоно зэрэг олноороо ирж суурьшсан байдаг. 

50 мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн нэн ховор олдвор олджээ

Харин Юкон голын эхээр хайгуул хийж байсан уурхайчид  тухайн үеийн их мөсөнд бүрэн хадгалагдаж үлдсэн чоно болон буганы үлдэгдэл олсон юм. Тус занданшуулсан үлдэгдэлүүдийг Канадын Ванкувер хотын байгалийн түүхийн музейд шилжүүлсэн байна. 

Юкон гол дээрээс олдсон чонын занданшуулсан үлдэгдэл нь хосгүй үнэтэй олдвор юм. Учир нь тус олдвор нь цорын ганц бүрэн бүтэн үлдсэн мөстлөгийн эрин үеийн чонын үлдэгдэл аж. Үлдэгдлийг судлан шинжилж буй палеонтологич Грант Зазул (Grant Zazul)-ын хэлснээр тус чоноын үс, яс, дотор эрхтэн, булчин гээд бүх зүйл нь бүрэн бүтэн хэвээр чигтээ байгаа юм.

Харин занданшуулсан буганы урд хэсэг нь л олджээ. Мөн эрдэмтэд тус олдворуудаас хангалттай мэдээлэл олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()