1
Тоо баримт
Альбинос хүмүүс европын орнуудад их түгээмэл амьдардаг, 20 мянган хүний нэг нь альбино байдаг юм. Хамгийн сонирхолтой нь хар арьстнуудад хамгийн түгээмэл. Энэ үзэгдлийг дэлхийн тархалтаар нь авч үзэх юм бол манай гарагийн нийт хүний нэг хувь нь ийм өвчинтэй гэсэн үг ажээ.
Үнэн хэрэгтээ альбинизмын ген бүх хүнд тийм ховор биш ч ганцхан идэвхгүй дорой байдалд байдаг гэдгийг генетикийн судлаачдын ачаар өнөөдөр бид мэддэг болоод байна. Тооцоогоор 70 хүн тутмын нэг нь ийм генийг тээж байдаг гэнэ.
2
Эрүүл мэнд
Өнгө бүдгэрэх үзэгдлийн шалтгаан нь бие организмын эсэн бүрхүүлд өнгө бүрдүүлдэг меланинд шаардлагатай ферментийг тирозиназ бүхэлд нь юм уу, нэг хэсгийг нь бүсэлчихдэгтэй холбоотой юм. Яагаад ингэж бүсэлж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй.
Өнгө бүдгэрэх үзэгдлийг анхан шатны буюу төрөлхийн, хоёр дахь шатны буюу олдмол гэж хоёр төрөлд ангилж болно.
Энэ нь мэдээж эхнийх нь төрөхдөө л ийм төрсөн байдаг бол хоёр дахь нь бүтэн юм уу, хэсгийн өнгө бүдгэрсэн байдаг. Хоёр дахь нь анхан шатныхаас ялгагдах гол ялгаа нь арьсны өнгө бүдгэрэх нь ердөө нарны цацраг идэвхиэс болсон байдаг.
Хүндэрсэн үедээ бүтэн альбинизм болдог юм. Ингэхээрээ ийм хүн насан туршдаа гэрлээс гялбах, хараа муудах, зэрэг нүдний янз бүрийн өвчин, арьс хуурайших, мэдрэх чадвар муудах зэрэг өвчнөөр шанална.
3
Сарны хүүхдүүд
Альбино хүмүүс ямагт бусдын анхаарлыг татаж, циркт бол бараг л “зэрлэг”-үүдийг төлөөлөн тоглодог байж. Зарим нэг угсаатны бүлэгт альбинизм нь цус ойртсон гэрлэлтээс үүдэлтэй байдаг. Ийм өвчтэй хүн цус ойртсон 700 гэр бүлд нэг таарна.
Ийм альбинизм Умард Ирланд, Өмнөд Панамын Карибе-куна омогт хэдэн зуугаараа таардаг аж. Нарын хурц гэрэл тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохоор үргэлж шөнийн амьдралтай байдгаас тэднийг “сарны хүүхдүүд” гэцгээдэг байна.
4
Цус сорогчийн тухай домог
Энэ хэсгийг зүгээр ч нэг тохиолдлоор дурдаагүй. Альбино хүмүүс онцгой, бүр сонин төрхтэй харагддаг. Зуун жилийн өмнө бол тэднийг хавчин гадуурхахаас аваад шүтэн бишрэх гээд ёстой янз янзаар л дуулиан болдог байж. Тэднийг үргэлж л түүх, домог дагалдана.
Альбиносуудыг цус сорогчтой зүйрлдэг нь зүгээр ч нэг биш тэдний нүд улаан өнгөөр харагддагтай холбоотой. Уг нь бол ихэнх нь ялангуяа толбот альбиносууд цагаан цэнхэр юмуу саарал нүдтэй. Гэхдээ тэдний нүд улаан харагдаж байгаа бол альбиносын нүдний бүрхүүлийн өнгийн пигмент нь сул болохоор гэрэл чөлөөтэй нэвтэрснээс болж байгаа нь тэр. Нүдний торлог гэмтсэнээс судаснууд дээр гэрэл тусахад ийм улаан өнгө харагддаг байна.
Альбиносууд хавдар тусахаас эмээн нарны шууд гэрэл хүлээн авч чаддагүй болохоор дундад зуунд жинхэн цус сорогчид шиг л байжээ.
5
Ан ав
Мухар сүсгийн үүднээс бүдүүлэг ард түмний дунд альбиносууд ямагт “хүний анчдын” золиос болдог байж. Тэдний бие, биеийн хэсгийг өвчин анагаадаг хэмээн хууль бусаар худалдах нь түгээмээл.
Гар хөл нь цагаан арьст хүмүүсийн шүтээн болох нь ч бий. Альбиносын гар хөл, Танзанид бараг л дөчин жилийн орлоготой тэнцэх 75 мянган доллар хүрдэг байна.
6
Алдартай альбиносууд
Альбино хүмүүс нийтийн соёл урлагийн хэрэглэгдхүүн болох нь бас бий. Тэдний ер бусын төрх нь загварын ертөнцөд орох боломж ч болно. Анхны альбинос-загвар өмсөгч бол хятадын Конни Чиу (Connie Chiu) ажээ. Хэдийгээр тэрээр бүдэгдүүхэн хүрэн нүдтэй байсан ч 25 наснаасаа загвар өмсөгч болж загвартаа ч, реалити-шоунд ч од болж байлаа.
Өөр хоёр загвар өмсөгч африк-америк гаралтай Диандра Форрест (Diandra Forrest), загварын ертөнцийн анхны эрэгтэй албилнос Шон Росс (Shawn Poss) бол бүр мэргэжлийн загвар өмсөгч болсон. Хоёулаа л бага наснаасаа ад үзэгдэн, элдэв нэр хоч зүүж явсан хоёр. Орост ч гэсэн өөрийн альбинос-загвар өмсөгч бий. Анастасия Жидковаг өнөөдөр од нилээд том од болжээ.
7
Тэдний эрхийг хамгаалах холбоо
Манай гариг дээр төрөл бүрийн холбоо, нийгэмлэгүүд байдаг. Халзанчуудын, шаргалуудын гээд л, харин альбиносуудыг нэгтгэдэг "Өнгөгүйчүүдийн холбоо" гэж бий. Мөн цөөнхийн эрхийг хамгаалах гэсэн янз бүрийн байгууллагууд бас бий болж байна. Малавийн альбиносууд өөрийн "Albino Association of Malawi" байгууллагаа эрх баригчдаараа бүртгүүлэх гэж хоёр жил тэмцэж байна. Шалтгаан нь хэт гэгээлэг өнгөтэй тэд олонхиосоо ялгараад байгаад л байна. Энэ байгууллагын гишүүд төр засгийн анхаарлыг өөрсдийн асуудал бэрхшээлдээ хандуулахын тулд ажилладаг. Африкийн альбиносуудын нийгэмлэгийн идэвхтэй гишүүд өөрсдийг нь эмчилж, альбино хүүхдийн эцэг эхэд зөвлөгөө өгдөг эмнэлгийн сүлжээ байгуулах тухай ярьж байгаа ажээ.
8
Эм
Альбино хүмүүс бусад хүнээс эрт нас бардаг гэдэг, гэхдээ энэ нь худлаа юм. Тэр ч бүү хэл энэ өвчин биеийн өсөлт, хүүхдийн биеийн хөгжилд нөлөөлөхгүй, эрүүл мэнд нь муудахгүй. Зарим тохиолдолд оюуны хомсдол дагалдах ч энэ нь тохиолдол байж мэднэ.
Альбиносуудад тохиох эрүүл мэндийн хамгийн түгээмэл өвчин бол харааны согог, арьсны гэрэл мэдрэх чадвар, арьсны хавдар, цусны бүлэгнэл /амархан цус алдах, судас задарснаас энд тэнд хөхрөх/ юм. Энэ бүхнээс харин сэргийлж, зайлсхийж болно. Хамгийн гол нь нарны гэрлээс аль болох зугтаах, нарны гэрлээс хамгаалах хэрэгсэл, тусгай шил зүүх явдал.
Харамсалтай нь альбинизмээс сэргийлэх ерөндгийг одоохондоо нээгээгүй байна. Өнөөгийн эрдэмтэд генийн гажигтай хэсгийг засах юм уу, өөр ерийнхөөр солих арга хайж л байна. Гэхдээ ийм мэс ажилбарыг хүн дээр хийж болохгүй байна. Ген нь тэгээд ч бие биетэйгээ нягт харилцан үйлчилгээтэй болохоор нэг хэсгийг нь өөрчлөх гэж байж бүгдийг нь гэмтээж мэдэх юм.
9
Альбино амьтад
Альбинизм мөн амьтдын дунд ч дэлгэрсэн байдаг. Энэ нь тэднийг харин ч илүү ер бусан харагдахад хүргэдэг, үүнээсээ болоод багагүй хэлмэгдэнэ. Нэгэнт л арьс үс нь бусдынхаа нүдэнд таагүй харагддагаас болоод сүргээсээ зугтахад хүрнэ. Араатнууд мөн л түүнийг ангуучилна. Өөрийнх нь хувьд ан хийх нь бас л хүнд. Үржлийн хувьд ч бас хэцүү.
Дашрамд хэлэхэд амьтанд альбинизмын бүр эсрэгээр хар бараан өнгийг илүүтэй илэрхийлэх тийм пигмент, үзэгдэл бас байдаг.
10
Хүүхэлдэйн кино
Ийм гадаад төрх өөрийнхөө хэлбэрийг янз бүрийн хүүхэлдэйн кино, ялангуяа хөдөлгөөнт зурган кинонд элбэг тохиодог биш үү. Баатар нь бүр албинос байх юм уу, үйл явдлын дундуур тийм хэлбэртэй болох явдал байдаг. Мухар сүсэг, цус сорогч, арчаагүй нэгэн гээд дүрүүд байдаг шүү дээ. Ямар ч тохиолдолд тэд хэн хүний мэдэхгүй ямар нэгэн нууц хадгалж, бас нууцын хөшгийг халхалж байна.
Хүүхэлдэй киноны олон үеийнхэн өөрийнхөө шүтээнийг эргэн дурсч байгаа ч юм бил үү. Гэхдээ хүүхэлдэй киночид киночдоороо л үлдэнэ, харин бие бялдрын согог бол бодит байдал дээр киноноос хамааралгүйгээр амьдарсаар л байна шүү дээ.