5
“The Northumberland Bestiary”- 5,85 сая ам.доллар
Уг гар бичмэлийг 1990 онд "Sotheby’s" номын дуудлага худалдааны үеэр 5,85 сая доллараар зарсан байна. Гар бичмэл болох энэхүү номд дэлхийн бүх амьтдын талаар өгүүлсэн байдаг. 148 хуудас ном дээр текстээс гадна 112 төрлийн бодит болон зохиомол амьтад бий.
Харин номын зохиолчийн нэр нууц хэвээр үлдсэн байна. Учир нь энэ ном 1250-1260 оны үед хамааралтай аж. Мөн энэ номын 40 хувь дэлхий дээр хадгалагдаж байгаа. Дуудлага худалдааны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү ном анх 1889 онд дуудлага худалдаанд орж байсан гэнэ. Нортумберлендийн гүнтний хүсэлтээр дуудлага худалдаанд оруулсан энэхүү хувь музейд биш харин хувь хүнд хадгалагдсан сүүлийн хувилбар юм. 1990 онд энэхүү үнэт номыг АНУ-ын үнэт зүйлс цуглуулагч худалдан авсан бөгөөд тэрээр нэрээ нууцлахыг хүссэн байна.
4
Жеффри Чосер “The Canterbury Tales”- 7,5 сая ам.доллар
Английн уран зохиолын эх үүсвэрийг тавьсан загалмайлсан эцэг хэмээдэг Жеффри Чосер (Geoffrey Chaucer)-ийн энэхүү номыг 1998 онд "Christie’s"-ийн дуудлага худалдаанд оруулсан бөгөөд 7,5 сая доллараар зарагдсан байна. Өнөөг хүртэл ердөө 12 ширхэг ном л үлдсэн аж. "Christie’s"-ийн дуудлага худалдаанд зарагдсан ном л хувь хүнд бий. Харин үлдсэн нь дэлхийн музейд байрладаг. Энэхүү ном хамгийн анх 1776 онд дуудлага худалдаанд орж байсан бөгөөд тухайн үед 6 фунтаар зарагдсан байна.
3
Жеймс Одюбон “The Birds of America”- 11,5 сая ам.доллар
Энэхүү номын хамгийн сүүлийн хувийг 2000 онд "Christie's"-ийн дуудлага худалдаанд оруулсан байна. Тухайн үед уг ном 8,8 сая долларын үнэд хүрчээ. Энэ бол хэвлэлтэд орсон номуудаас хамгийн үнэтэй борлуулагдсан нь байсан боловч өөр өөр хувилбарууд гарч ирснээр ханш нь унаж байгаа аж. Харин 2010 оны сүүлд уг номын анхны хэвлэлтийг 11,5 сая доллараар зарсан байна. Энэ ном яагаад ийм их үнэд хүрч байгаа юм бол гэж та гайхаж магадгүй. Нэгдүгээрт, хамгийн анх АНУ-д 1827-1838 оны хооронд ердөө 200 ширхгийг хэвлүүлжээ. Номын формат нь аварга байсан учир зохиолч нь "double elephant folio" гэж нэрлэж байсан гэнэ. Хуудас бүр нь 127 сантиметрийн өндөртэй. Нийтдээ 35 ширхэг 90:60-ын хэмжээтэй шувууны сийлбэр уг номд багтсан юм. Өнөөдрийн байдлаар 119 ширхэг бүтэн ном үлдсэн гэх мэдээлэл бий. Үүний 11 нь хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа. Харин үлдсэн нь дэлхийн хамгийн алдартай музейд тавигдсан аж.
2
“Das Evangeliar Heinrichs des Löwen”- 12,4 сая ам.доллар
Хамгийн сүүлд 1983 онд энэхүү ном "Sotheby’s"-ын дуудлага худалдаанд орсон бөгөөд тухайн үед 12,4 сая доллараар зарсан байна. Одоо энэхүү ном гүнтэн Августын нэрэмжит номын санд хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь Германы Вольфенбюттел хот юм.
Хамгийн анх номыг 1188 онд Бавари болон Саксонийн гүнтэн Генрих Лев (Henry the Lion)-ын тушаалаар бичсэн аж. Энэ 226 хуудас бүхий гар бичмэл дөрвөн Евангалиятай. Харин лам нар номны гадаад өнгө үзэмжид анхаарал хандуулж, сонирхолтой загвартай болгосон байна. Левыг нас барсны дараа энэхүү номыг олон жилийн турш алга болсон гэж үзэж байжээ. Гэтэл XIX зуунд Прагд гэнэтхэн гарч ирсэн бөгөөд түүнийг Английн хаан Жорж V худалдаж авсан байна.
1
Леонардо да Винчи “Codex Leicester”- 30,8 сая ам.доллар
Леонардо Да Винчи (Leonardo DaVinchi)-гийн энэхүү гар бичмэлийг 1994 онд "Sotheby's"-ын дуудлага худалдаагаар 30,8 сая доллараар заржээ. Уг номд тэрээр 1506-1510 оны хооронд Миланд амьдарч байсан өөрийн амьдралын үйл явцыг бичиж байсан бололтой. Гар бичмэл нь хоёр талаасаа бичигдсэн 18 хуудаснаас бүрдэх бөгөөд яг ном мэтээр эвхсэн учир 72 хуудастай болсон аж. Хачирхалтай нь Леонардо өөрийн толин бичмэлээр тэмдэглэлээ хөтөлж байсан учир бичмэлийг зөвхөн толины тусламжтайгаар унших боломжтой байна. Түүний номд байгалийн үзэгдэл, эрдсийн найрлага, чулуужилт гэх мэт тухайн үеийн сонирхол татахуйц зүйлс байсан гэнэ. Үүнээс гадна олон тоо, зураг, диаграм ч бий. "Кодексийн Лестер" хэмээн нэрлэх болсон шалтгаан нь 1717 онд ном Лестер хэмээх удмын гишүүдэд харьяалагдах болсон байна. Лестерийн өв залгамжлагчид номыг 1980 он хүртэл хадгалсан бөгөөд дараа нь эртний зүйлс цуглуулагч Арманд Хаммер (Armand Haimer)-т заржээ. Нэг хэсэг номыг “Хаммерын Кодекс” хэмээн нэрлэж ч байсан аж. Армандыг нас барсны дараа 1994 онд номыг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд энэхүү номыг "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (Bill Gates) худалдан авчээ. Гейтсийг худалдаж авснаас хойш номыг дэлхийн өнцөг булан бүр дахь музейд байрлуулж байгаа аж.