The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа

21 настай загвар өмсөгч Белла Хадид, 28 настай дуучин The Weeknd нар Нью-Йорк хотын нэгэн пиццаны ресторанд оройг хамт өнгөрүүлж, дараа нь мөхөөлдөс идэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг өнгөрсөн оны хоёрдугаар сард дуулиан шуугиантай салснаас хойш дахин нийлэхгүй гэж олон нийт бодож байсан ч өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын кино наадмын үеэр тэднийг эргэж нийлсэн гэх цуурхал гарсан юм. Харин энэ цуурхлыг батлах гэсэн шиг хосууд ийн болзож байгаад папарацид өртжээ. 

The Weeknd Белла Хадидтай эргэн нийлснээ баталлаа

Нью-Йоркийн загварын долоо хоног тохиож байгаа энэ үед загвар өмсөгч Белла Хадидыг бусдын анхаарлыг татахын тулд ийм алхам хийлээ гэж хардах хүн байгаа ч ихэнх шүтэн бишрэгч нь тэднийг эргэж нийлсэнд баяртай байгаа гэнэ.

Тэднийг салснаас сарын дараа The Weeknd 2017 оны хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэл дуучин Селена Гомез (Selena Gomez)-той үерхэж байжээ. The Weeknd Селенагаас салсны дараа "Тэр бол гайхалтай бүсгүй. Гэхдээ бидний хооронд үл ойлголцол гарсан учраас салахаас өөр арга байгаагүй" гэж дурссан юм. 

Мөн Белла Хадидыг реппер "Drake"-тэй үерхэж байгаа гэсэн цуурхал энэ оны эхээр гарсан ч модель бүсгүй үүнийг үгүйсгэсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()