Хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнууд

Аль ч улс орны цэргийн дүрэмт хувцас гэдэг бол тухайн орны үндэсний онцлог хэв шинжийг илэрхийлэхээс гадна сүр жавхлантай, эрэлхэг бардам байдлыг харуулах загвартай байдаг. Мөн дайн тулааны үед цэргийн албан хаагчийн биед хамгийн эвтэйхэн байхыг бодолцож хийдгээрээ бусад хувцаснаас ялгардаг байна. Гэсэн хэдий ч зарим улс орон цэргийн дүрэмт хувцсандаа төдийлөн анхаардаггүй юу, аль эсвэл уламжлал, ёс заншилтай нь холбоотой юу үнэхээр өвөрмөц, этгээд загвартай хувцсаар армийнхнаа гоёдог ажээ. Ингээд танд хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнуудыг толилуулж байна.

Хамгийн этгээд цэргийн дүрэмт хувцастай улс орнууд

1 Боливи

Боливийн тусгай хүчнийхний дүрэмт хувцсыг сансрын нисгэгчийн өмсгөлтэй андуурахаар байгаа биз. 

Боливи

2 Ватикан

Дэлхийн хамгийн цөөн хүн амтай энэ улс өөрийн гэсэн армитай гэвэл та итгэх үү? Гэхдээ эдгээр цэргийг Швейцарийн армиас хөлсөлдөг бөгөөд тэд цэрэг гэхээсээ илүү Ромын папын бие хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг. Сонирхуулахад тэдний дүрэмт хувцасны загварыг алдарт уран бүтээлч Микеланжело 400 жилийн өмнө гаргажээ. 

Ватикан

3 Грек

Грекийн цэргүүд 1800-аад оны эхэн үед хэрэглэж байсан ёслолын дүрэмт хувцсаа одоо ч гэсэн өмсдөг. 

Грек

4 Энэтхэг

Нүд эрээлжлэм өнгө будгийг гайхалтай хослуулж чаддаг энэтхэгчүүд цэргийн дүрэмт хувцсаа ч мөн солонгын өнгөөр гоёжээ. 

Энэтхэг

5 Иран

Ираны ихэнх явган цэргүүд зөвхөн тагнуул юм уу мэргэн буучдад зориулагдсан өнгөлөн далдлалтын хувцас  өмсдөг. 

Иран

6 Итали

Италийн цэргийн офицерууд бусдаасаа хамаагүй чамин дүрэмт хувцсаар гангардаг аж. 

Итали

7 Лебанон

Лебаноны тусгай хүчнийхэн хөдөлгөөнд нь саад учруулахаар том хэмжээтэй, сум нэвтэрдэггүй хантааз өмсдөг. 

Лебанон

8 Тайланд

Тайланд эзэн хааны армийн дүрэмт хувцасны малгайг тоор жимснээс сэдэвлэсэн гэлтэй. 

Тайланд

9 Фижи

Фижигийн арми XIX зууны үеэс эхлэн шотландууд шиг урт банзал өмсөх болжээ. 

Фижи

10 Франц

Францын усан цэргүүд тогоочийнхтой ижил малгай өмсдөг.

Франц

11 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын цэргүүд XV зууны үеийн ёслолын дүрэмт хувцсаа одоо ч өмссөөр байна. 

Өмнөд Солонгос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()