Гэрлийн хурдны талаар бид юу мэдэх вэ?

2018-09-12, 15:01
9,761

Гэрлийн тусгал бол хүн төрөлхтний олж нээсэн хамгийн хурдтай зүйл юм. Гэсэн хэдий ч гэрлийн хурд нь өөрийн гэсэн лимит, хязгаартай ажээ. Ийнхүү бид таны мэдлэгт нэмэр болох үүднээс гэрлийн хурдны тухай сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ, хүлээн авна уу.

Гэрлийн хурдны талаар бид юу мэдэх вэ?

1 Хэн анхдагч нь байв?

Гэрлийн хурдыг XVII зуун хүртэл эрдэмтэд чухалчлан авч үздэггүй байсан юм. Хожим Данийн одон оронч Ол Ромер (Ole Roemer) гэрлийг манай гаригийн хамгийн хурдан зүйл гэдгийг баталж чадсан юм. Өмнө нь Италийн суут ухаантан Галилео Галилей (Galileo Galilei) гэрлийн хурдны туршилт хийх гээд бүтэлгүйтэж байв. 

Ол Ромер 1676 онд Бархасбадь гаригийн дагуул хоорондын зайг тодорхойлохдоо гэрлийн хурдыг ашиглаж байсан түүхтэй. Тухайлбал, тус гаригийн хоёр дагуул хоорондын зай долоон минут байсан юм. Хэдий тухайн үед бусад эрдэмтэн түүний онолыг үгүйсгэсэн ч Исаак Ньютон (Isaac Newton) түүнд итгэж байв. 

Хэн анхдагч нь байв?

2 Гэрэл секундэд 299.792.458 метр хурдтай "аялдаг"

Гэрэл секундэд 299.792.458 метр хурдтай "аялдаг" юм. Харин нэг жилд гэрэл 9.5 триллион км туулдаг байна. Тиймээс 9.5 триллион км-ийн хол байгаа зүйл манай гариг дээр иртэл нэг жил зарцуулна гэсэн үг.

Гэрлийн хурдны тусламжтай хүн төрөлхтний харж чадсан хамгийн хол зүйл бол "MACS0647" нэртэй галактик ажээ. Энэ галактик нь биднээс ойролцоогоор 13 тэрбум жилийн хол оршдог байна. Ингээд бодохоор гайхалтай биш гэж үү? 

Гэрэл секундэд 299.792.458 метр хурдтай "аялдаг"

3 Гэрлийн хурдаар аялах боломжтой юу?

Альберт Эйнштейн (Albert Einstein) энэ тухай тайлбар өгсөн бөгөөд гэрлийн хурдаар аялахад ямарваа нэг зүйлийн масс хэлбэрээ алдаж, томордог байна. Ийм учраас нэг газраас нөгөөд илүү хялбар, хурдацтай хүрэх боломжтой ажээ. Нэг үгээр хэлбэл гэрлийн хурдаар аялах боломжтой юм. 

Хүн гэрлийн хурдаар дэлхийг нэг секундэд долоон удаа тойрч чадна.  

Гэрлийн хурдаар аялах боломжтой юу?

4 Гэрлийн хурд ба цаг хугацаа

Төчнөөн гэрлийн жилийн зайд гэж эрдэмтэд ярьдгийг та баримтат кино, түүхэн кинон дээрээс сонсож байсан нь гарцаагүй. Тэгвэл гэрлийн хурд цаг хугацаатай ямар хамаатай юм бэ? 

Хэрвээ ямар нэгэн зүйл дэлхийгээс гэрлийн хурдаар таван минут хол байна гэж үзвэл бид тэр зүйлийг аль хэдийнэ таван секундын өмнө хараад өнгөрсөн гэсэн үг. 

Тиймээс л шөнийн тэнгэрт таны харж байгаа оддын зарим нь олон сая жилийн өмнө аль хэдийнэ сөнөсөн байх боломжтой юм шүү дээ. 

Гэрлийн хурд ба цаг хугацаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()