1
Оршуулгын газарт очиж амардаг гэв үү?
Ихэнх орнуудад оршуулгын газар амрах, зугаалах зорилгоор ирдэггүй билээ. Гэтэл Дани улсад хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө оршуулгын газарт очиж амардаг гэнэ шүү. Дани газар нутаг багатай учир оршуулгын газар нам гүм, амрахад нэн тохиромжтой гэж үзсэн байна. “Ассистенс” оршуулгын газар иргэдийн дунд хамгийн алдартай бөгөөд Андерсен болон Кьеркегорын бунхны дунд амрах хүсэлтэй хүмүүс элбэг гэнэ.
2
Толгой илэх нь доромжлолд тооцогддог
Хүүхдийнхээ толгой илэх нь өхөөрдөх юм уу, түүнийг сайшаан магтаж байгаагийн илрэл болдог. Харин Тайланд улсад энэ нь доромжлол болдог гэнэ. Тэд хүний тэргүүнд сүнс нь оршдог гэж үздэг учир толгойдоо зөвхөн ойр дотны хүмүүсээ л хүрэхийг зөвшөөрдөг. Үсчингүүд хүний үсийг засахынхаа өмнө үйлчлүүлэгчийн толгойд мөргөж, "Толгойд тань хүрч байгаад уучлаарай" гэж бөхийдөг байна.
3
Зүүн гарыг болж өгвөл бүү ашигла
Энэтхэгт мусульманчууд зүүн гарыг бохир гэж үздэг. Учир нь тэд ариун цэврээ сахихдаа зүүн гараа ашигладаг байна. "Коран" сударт хүртэл зүүн гарыг азгүйтэл авчирдаг хэмээн тэмдэглэсэн байдаг. Тиймээс зүүн гараараа гар барих, бэлэг өгөх, нэрийн хуудас өгөх зэргийг цээрлэдэг.
4
Магтаалыг ил хэлэх хэрэггүй
Норвегид харилцаж буй хүнээ нүдэн дээр нь ил магтаж болдоггүй бөгөөд энэ нь та худлаа ярьж байгаа, эсвэл атаархаж буй хэрэг болдог юм. Тиймээс энэ нь тантай харилцаж буй хүнд төдийлөн таалагдахгүй. Зөвхөн ойр дотны хэн нэгэн нь л тухайн хүнийг магтаж болно. Тэгэхдээ энэ нь үнэн сэтгэлээсээ байх ёстой.
5
Долоовор хурууны оронд эрхий хуруу ашигла
Малайз, Индонез, Филиппинд долоовор хуруугаар амьтан эсвэл ямар нэгэн биетийг заах боломжтой. Харин хэн нэгэн хүн рүү долоовор хуруугаараа заах нь доромжлол болдог учир эрхий хуруугаараа заадаг байна.
Нэгэн судалгаанаас харахад хүмүүс өөр хоорондоо харилцан ярилцахдаа долоовор хурууг их ашигласнаар харилцагчаа өөрөөсөө түлхдэг гэсэн дүгнэлт гарчээ. Лекцийн үеэр долоовор хуруугаа дохиж занган ярьдаг багш нарын хичээлийг оюутнуудын 72 хувь нь таалагдаагүй гэж үнэлсэн байна.
6
Улаан бэхээр бичих хориотой
Монголд багш нар улаан үзгээр сурагчдын дүнг тавьдаг билээ. Харин Өмнөд Солонгост улаан балаар ямар нэгэн тэмдэглэгээ хийж болдоггүй гэнэ. Учир нь Солонгосын соёл иргэншилд улаан өнгийг үхэлтэй холбож үздэг аж. Түүхээс харахад улаан өнгийн балаар амийг нь хороох ёстой дайсны нэрийг бичдэг байжээ. Тиймээс солонгосчууд улаан өнгөнөөс татгалзах болсон юм.
7
Таксинд заавал жолоочийн хажууд суух ёстой
Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Шотланд болон Нидерландад зорчигч нь хажууд суухгүй бол таксины жолооч нар маш муухай ханддаг гэнэ. Ихэнхдээ энэ алдааг америкчууд гаргадаг байна. Хэрвээ Америкт та жолоочийн хажууд суух юм бол таныг жолоочийн хувийн орон зайд халдсан гэж үзнэ.
8
Хэлээ гаргах нь мэндэлж буй хэрэг
“Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх кинонд Брэд Питтийн өөдөөс хэд хэдэн төвд хүн хэлээ гаргаж буй нь гардаг боловч үүний утгыг нь огтхон ч тайлбарлаагүй байдаг. Гэтэл төвдүүдийн хувьд хэлээ гаргах нь мэндэлж байгаа хэрэг аж. Зэрлэг, балмад хаан Ланга Дарма хар хэлтэй байсан бөгөөд энэ нь түүний сүнс өөр биед орсон гэдгийг илтгэж байсан гэнэ. Тиймээс төвд иргэд сүнсэн бие нь өөрийг нь орхиж яваагүй гэдгийг батлахын тулд ийнхүү хэлээ гаргах болжээ.
9
Төрсөн өдөр яг хэзээ вэ?
Хятад болон Азийн зарим оронд он сар өдрийг билгийн тооллоор тоолдог учир жил 365 биш 354 хоногтой байдаг юм. Тиймээс дөрвөн арван тутамд үед таны насан дээр бүтэн нэг нас нэмэгддэг. Үүнээс гадна хятадууд хүн эхийн хэвлийгээс төрөхдөө нэг настай төрдөг гэж үздэг учир өөрийн насан дээр 1-2 насыг хиймлээр нэмдэг аж.
10
Нусаа нийх хориотой
Япон ёс уламжлалыг маш чанд сахидаг орны нэг гэдгийг хүн бүр мэднэ. Олон нийтийн газар нусаа нийхийг Японп хориглодог гэнэ. Учир нь энэ нь бусдад ялгадсаа харуулж байгаатай ижил зүйл аж. Гэхдээ чухал хурал цуглааны үеэр нусаа татахыг зөвшөөрдөг байна.