Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц!

Киборг хүн гэхээр хэний талаар хэлээд байгааг та төсөөлж байна уу? Хиймэл эд эрхтэн биедээ суулгуулсан ийм хүмүүсийг бид өмнө нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээрээс л харж байсан бол өдгөө аль хэдийнэ  бидний дунд бодитоор орших болжээ. Ийм бие махбодийн нэгдлийг био-механик буюу электрон эд ангийн нэгдэл гэж нэрлэдэг. Ингээд та бүхнийг киборгийн тусламжтайгаар амьдарч байгаа 10 хүнтэй уулзуулъя. 

Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц!

1 USB оролттой хиймэл хуруу

Жерри Жалава (Jerry Jalava) ослын улмаас нэг хуруугаа алдсан бөгөөд ухаалаг алхам хийж хуруугаа хард диск болгожээ. Хиймэл хуруун дотроо тэрээр USB оролттой бөгөөд хэдийд ч хуруугаа салгаж аваад компьютертэй холбож ашигладаг байна. Магадгүй хэн нэгэн түүнтэй гар баримагцаа л хиймэл хурууг нь хулгайлаад авах боломжтой гэсэн үг. 

USB оролттой хиймэл хуруу

2 Карбон хөлтэй тамирчин

Та бүхэн Өмнөд Африкийн гүйлтийн алдарт тамирчин Оскар Писториус (Oscar Pistorius)-ыг богино зайд гүйгч гэдгээр нь мэдэх биз ээ. Тэрээр 2012 оны зуны олимпод хүртэл оролцож байсан бөгөөд харамсалтай явдлын улмаас хоёр хөлгүй болсон юм. Оскар Писториус тэргэнцэр дээр хадагдахыг хүсээгүй бөгөөд J загварын карбон утсаар хийсэн хөлтэй болжээ. Паралимпийн олон тамирчин үүнийг ашигладаг бөгөөд тэрээр үүний хамгийн бодит жишээ юм.  

Карбон хөлтэй тамирчин

3 “Айборг” нүдтэй залуу

Роб Спэнс (Rob Spence) “Айборг” хэмээх хиймэл нүдтэй. Тэрээр санамсаргүй байдлаар шувууны буунд оногдож, баруун нүдээ алджээ. Ийм тохиолдолд ихэнх хүн шилэн нүд хийлгэдэг ч Роб Спэнс "ажиллагаатай" хоёр нүдтэй байхыг хүссэн аж. Тиймээс батерейгаар ажилладаг камерыг нүднийхээ ухархай руу суулгажээ. Энэхүү камерт бичигдсэн зүйлсийг дараа нь үзэх боломжтой. Роб Спэнс мэргэжлийн хүмүүстэй хамтран өөрийн камеран нүдийг илүү үр дүнтэй болгохоор ажиллаж байна. 

“Айборг” нүдтэй залуу

4 Чипийн тусламжтайгаар эргэн тойрны өгөгдөл, мэдээллийг цуглуулах боломжтой

Програм хангамж хөгжүүлэгч мэргэжилтэй Тим Кэннон (Tim Cannon) найзуудынхаа тусламжтай арьсан доороо электрон чип суулгажээ. Энэхүү мэс ажилбарыг өмнө нь ямар ч мэс засалчид хийгээгүй байсан бөгөөд залуус эрүүл мэндийн аливаа эрсдэлийг нь үл харгалзан цэвэр сонирхлын журмаар хийжээ. Тэд мэдээ алдуулагчийн оронд мөс хэрэглэжээ. Түүний суулгасан Киркадиа 1.0 чип нь Кэнноны биеийн дулааныг бичиж, гар утас руу нь илгээдэг байна. Түүний бодлоор цаашдаа хүн төрөлхтөн технологитой уусан нэгдэж, чипийн тусламжтайгаар эргэн тойрны өгөгдөл, мэдээллийг цуглуулах боломжтой гэнэ. Энэхүү технологио цаашид нарийвчлан боловсруулж байгаа бөгөөд чипүүдээс ирсэн мэдээллийг уншдаг ухаалаг гэрийг бүтээснээр хүрээлэн буй орны нөхцөл байдлыг тааламжтайгаар өөрчлөх боломж бүрдэнэ гэв. 

Чипийн тусламжтайгаар эргэн тойрны өгөгдөл, мэдээллийг цуглуулах боломжтой

5 Электрон суулгац зардаг эр

Амал Граафстра  (Amal Graafstra) бол “Данжерис Тингс” компанийн захирал бөгөөд тэрээр хүний биед тарьдаг төрөл бүрийн электрон суулгацыг борлуулдаг ажээ. Түүний гарын хуруунууд RFID хэмээх чиптэй бөгөөд гараа сканнердаж уншуулаад л гэрийн хаалга, машинаа онгойлгож, компьютертоо холбогддог байна. Тэр ч байтугай нийгмийн сүлжээнд холбосон бөгөөд Фэйсбүүкийг үүнд нэгтгэхээр ярилцаж байгаа аж. Амал Граафстра энгийн технологийг ашигладаггүй. 

Электрон суулгац зардаг эр

6 Алхах, гүйх, сэлэхэд зориулагдсан хиймэл эрхтэнүүд түүнд бий

Камерон Клэпп (Cameron Clapp) өсвөр насны хүү байхдаа галт тэрэгний ослоор баруун мөр, хоёр хөлөө алдсан ч хиймэл эрхтэний тусламжтайгаар гүйлтийн спорт, гольфоор хичээллэж, жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байна. Камерон Клэппийн хиймэл хөлнүүд нь булчингийн өсөлтийг өдөөдөг “Hanger Comfortflex Socket System”-ээр хийгджээ. Энэ нь биеийн жингийн хуваарилалтын мэдрэгчтэй гидравликтай бөгөөд улмаар алхах үйлдлийг гүйцэтгэдэг байна. Түүнд алхах, гүйх, сэлэхэд зориулагдсан өөр өөр хиймэл хөл, мөрнүүд бий. 

Алхах, гүйх, сэлэхэд зориулагдсан хиймэл эрхтэнүүд түүнд бий

7 Киборг ахмад

Кэвин Уорвик (Kevin Warwick) нь далайн дээрэмчдийн "Киборг ахмад" гэсэн хочиндоо дуртай ч  кибернетикийн профессор гэсэн нэрэндээ илүү хайртай. Тэрээр кибернетикийн хичээл заадаг бөгөөд дээр өгүүлсэн Амал Граафстра шиг RFID чипийг биедээ суулгажээ. Түүнийх мэдрэлийн системтэй холбогдсон электродон суулгац бөгөөд өөрийн эхнэртээ мөн энгийн зохицуулалттай чипийг суулгасан аж. Суулгацууд нь мэдрэлийн системээс ирсэн дохиог бичиж, улмаар Кэвин Уорвик эхнэрийнхээ суулгацаас ирсэн мэдрэмжийг мэддэг ажээ. Түүнийг шинжлэх ухааны бодит ахиц дэвшил дээр төвлөрөхөөс илүү шоу хийлээ хэмээн зарим нь шүүмжилдэг бөгөөд кибернетикийн зарим ажлаа зогсоохыг шаарджээ.

Киборг ахмад

8 Хамгийн боловсронгуй хиймэл эрхтэн

Найджел Акланд (Nigel Ackland) метал хайлуулах үйлдвэрт ажиллаж байхдаа осолдож, бугуйгаа няц даруулжээ. Тэрээр тал хэсгийг нь тайруулах боломжтой байсан ч "Бибионик" (Bebionic) хиймэл бугуй ашигладаг 250 хүний нэг болохоор шийдсэн байна. Энэхүү бугуй хамгийн боловсронгуй болсон хиймэл эрхтэнүүдийн нэг ажээ. Танд одоо "Терминатор" киноноос харж байсан, гялтганаад байдаг төмөр бугуй төсөөлөгдөж байгаа байх. 

Хамгийн боловсронгуй хиймэл эрхтэн

9 Өнгө ялгах антенн тархиндаа суулгуулжээ

Нил Харбиссон (Neil Harbisson) төрөлхийн өнгө ялгадаггүй бөгөөд дэлхий ертөнцийг зөвхөн хар цагаан гэсэн хоёр өнгөөр хардаг ажээ. Тиймээс тархиндаа антенн суулгуулжээ. Тэрхүү антенн нь өнгөний давтамжийг дуу авианы давтамж руу шилжүүлж өнгийг ялгадаг бөгөөд бүр "Bluetooth" ч болох чадвартай гэнэ. Нил Харбиссон  хөрөг зургийг дуу авиагаар сонсохдоо их дуртай аж. Харин толгойны арын хэсэгт байрлах USB дамжуулагч нь антенныг цэнэглэдэг бөгөөд тэрээр удахгүй утасгүй холбоогоор цэнэглэдэг болно гэдэгт найддаг гэдгээ илэрхийлжээ. 

Өнгө ялгах антенн тархиндаа суулгуулжээ

10 Хосолсон хөдөлгүүртэй нэмэлт тулгуур

Хосолсон хөдөлгүүртэй нэмэлт тулгуур нь биеийн гаднах хэсгийг хамгаалах зориулалттай бөгөөд тэргэнцэртэй хүмүүсийг алхахад нь тусалдаг. Японы Цукуба их сургууль, "Киберден" компанийн хамтран бүтээсэн HAL нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энгийн хүнтэй адил хөдөлгөөн хийхэд нь зориулагдсан ажээ. Хосолсон хөдөлгүүртэй нэмэлт тулгуур нь арьснаас ирж буй дохион дээр тулгуурлан хөдөлгөөнийг дэмжихэд чиглэгддэг байна. Энэхүү тулгуур нь жирийн хүний даахаас тав дахин хүнд зүйлийг өргөх боломжийг хэрэглэгчдэд олгодог мөн байна. Цаашдаа энэхүү хэрэгслийг гал сөнөөгч, цэргүүд, уул уурхайн болон барилгын ажилчид ашиглах боломжтой ажээ. 2013 онд л гэхэд 150 эмнэлэг 330 ийм хэрэгсэл түрээсэлсэн нь түүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг илтгэнэ.  

Хосолсон хөдөлгүүртэй нэмэлт тулгуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()