Машинд тань муугаар нөлөөлдөг 10 зуршил

Тосоо тогтмол солиулах, илүү дугуйтай явах, туузан дамжуулагчаа тогтмол сольсноор та машинаа илүү олон жилийн турш аюулгүй барих боломжтой болно. Үзлэгт хугацаандаа хамрагдаж, шаардлагатай засвар үйчилгээг хийлгэж болох ч өдөр тутамдаа машинаа хэрхэн жолооддог нь машин, түүний эд ангийн эдэлгээнд үүнээс дутуугүй үүрэг гүйцэтгэнэ. Туршлагатай жолооч хүртэл дараах алдааг гаргаж машиндаа гэмтэл учруулж байдаг. Доорх жолоодлогын зуршлуудад анхаарахгүй бол үнэтэй засвар хийлгэх шаардлага гарч болзошгүй.

Машинд тань муугаар нөлөөлдөг 10 зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Араан дээр гараа тавьж явах

Араагаа солих гээгүй л бол араан дээр гараа тавих шаардлагагүй. Байнга ингэж явах нь дамжуурганд ачаалал өгч, яваандаа араа нь холхидог болж араагаа солиход хүндрэлтэй болгодог. Ер нь араагаа солих шаардлагатай үедээ л сольж бусад үед хоёр гараараа жолоогоо барьж явах нь хамгийн зөв.

Араан дээр гараа тавьж явах

2 Зогсоолын тоормосыг ашиглахгүй байх

Зогсоолын тоормос буюу карданаа үргэлж ашиглаж бай. Ухрах араагаа ашиглахгүй байснаар машины нийт жинг тоормозны аппарат дахь жижигхэн оньс төмөр дээр аваачиж байна гэсэн үг. Ингэснээр энэхүү жижиг төмөр нь элэгдэж, улмаар “Р” арааг ямар ч хэрэгцээгүй болгож байгаа юм. 

Зогсоолын тоормосыг ашиглахгүй байх

3 Ачаагаа хэтрүүлэх

“Энгийн, хөнгөн байлга” гэсэн уриа нь бүх машинд хамаарна. Тэглээ гээд дуу намсгагчаа, эсвэл хойд суудлаа шууд авч хая гэсэн үг биш харин шаардлагагүй ачааг байнга байлгах хэрэггүй. Жин нэмэгдэхийн хэрээр шатахуун их зарцуулагдахаас гадна тормоз, удирдлагын систем зэрэгт нөлөөлдөг. Одоо нэг машины салон, ачаагаа цэвэрлэж зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлсээ үлдээх цаг болсон байх аа.

Ачаагаа хэтрүүлэх

4 Байнга бага шатахуунтай явах

Яахав зарим тохиолдолд шатахуунаа дүүргэх эдийн засгийн боломжгүй байж болно. Ийм үед хүмүүс хэдхэн литр шатахуун хийгээд яваад байдаг. Гэвч энэ байдал удаан давтагдвал ирээдүйд бүр их зардал гарна гэдгийг жолооч нар тэр бүр мэддэггүй. Орчин үеийн шатахууны насос нь шатахуунд бүрэн далдарсан үедээ халдаггүй , харин бага шатахуунтай үед халж, байгаа багахан хэмжээний бензинээ илүү хурдан зарцуулдаг. Ядаж дөрөвний нэгээс нь буулгахгүй байвал энэ эрсдэлээс тодорхой хэмжээгээр сэргийлж чадна.

Байнга бага шатахуунтай явах

5 Огцом тормозлох

Энийг бол захын хүүхэд ч мэднэ дээ. Огцом, байн байн тормозлох нь хөгжилтэй байж болох ч ингэснээр хамаагүй их шатахуун зарцуулагддаг. Мэдээж огцом тормозлох шаардлагатай үе гарч болно, гэхдээ олон давтагдвал тормозны наклад элэгдэнэ. Эртхэн тооцоолоод зөөлнөөр тормозлоод явах нь чухал.

Огцом тормозлох

6 Хүйтэнд хөдөлгүүрээ нормалдах

Хүйтэнд хөдөлгүүрээ асаалттай ганц хоёр минут л орхиж болно. Ингэснээр түргэн халж, тос эргэлтэнд орох хэсэг хугацааг олгож байгаа юм. Гэхдээ та аль болохоор үүнээс удаан асаалттай орхихоос зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл хүйтэнд хөдөлгүүрээ удаа асаалттай байлгаснаар дотоод температур маш хурдан солигдож, цаашлаад дотоод эд ангийг гэмтээдэг байна. Үүнээс гадна тосны эргэлтэнд орж амжаагүй шаардлагагүй хэсгүүд ачааллахад хүргэдэг. Угаасаа өөрөө халаад эхлэхээрээ хөдөлгүүрийн дуу багасаад ирнэ.

Хүйтэнд хөдөлгүүрээ нормалдах

7 Консон дээрээ байнга гишгэх

Механик тэрэг барьдаг зарим жолоочид гэрлэн дохион дээр зогсч байхдаа гэрэл солигдонгуут шууд явна гээд консон дээрээ дарсан чигээрээ хүлээгээд байдаг. Консоо удаан барих тусам диск, холхивч, арааг гэмтээж байдаг. Үүнээс гадна гадаргуу нь хоорондоо үрэгдэж, машин гэнэт унтрах аюултай. 

Консон дээрээ байнга гишгэх

8 Бүрэн зогсоогүй байхдаа араагаа солих

Зогсоол дээр бага зайд багтаж орохын тулд машин бүрэн зогсоогүй үед R-ээс D-рүү шилжүүлэх нь элбэг байдаг. Ямар ч тохиолдолд үүнээс зайлсхийх хэрэгтэй. Олон удаа ингэснээр хөтлөгчинд ачаалал ихдэх эрсдэлтэй. 

Бүрэн зогсоогүй байхдаа араагаа солих

9 Уруудахдаа тормозоо гишгэх

Огцом уруудаж буй тохиолдолд жолоочид бэлэн байхын тулд тормозоо зөөлөн гишгэсэн хэвээр урууддаг. Энэ нь ачааллыг ихэсгэж, тормозны системд халаалт үүсгэж, ротор зэрэг эд ангийг гэмтээдэг. Оронд нь уруудаж байгаа үедээ хүнд араандаа хийх хэрэгтэй. Ингэснээр хөдөлгүүрийн өөрөө тормозны үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.

Уруудахдаа тормозоо гишгэх

10 Хянах самбарыг тоохгүй байх

Хянах самбар дээрх жижиг дүрснүүд, янз бүрийн жижиг сажиг чимээ зэргийг тоохгүй яваад байвал яваад л байна. Гэвч эдгээр нь машины чинь ямар нэгэн юм салж унах гэж байна эсвэл бүр эвдрэх гэж байна шүү гэсэн дохио юм. Юунаас болж дуу гараад байгааг хайж олохоо битгий хойшлуулаарай, тэгэхгүй бол бүр ч муу зүйл болж магадгүй шүү. Иймд, ямар нэг чимээ гарах эсвэл хянах самбар дээр тэмдэглэгээ гарч ирмэгц шууд оношлуулаарай.

Хянах самбарыг тоохгүй байх

Жолооч нарын хувьд сурсан дадсанаа болино гэдэг амаргүй, ялангуяа олон жил жолоо барьсан туршлагатай жолоочдод. Хичнээн жил жолоо барьснаас үл хамааран бүгд л машинаа анхаарч, хэрэгцээ шаардлагагүй засварт мөнгөө үрэхийг хүсэхгүй шүү дээ. Дээрхээс танд аль зуршил нь байгааг анзаарч, үүнийгээ ойрын хугацаанд засаж, ирээдүйд гарах зардалаа хэмнээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()