1
Аяндаа илааршдаг туршлага
Ухамсар, мэдрэлийн салбар дахь түүний судалгаа эмгэнэлтэй туршилтаас эхэлсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Доктор Жо Диспензаг машинд мөргүүлсний дараа эмч нар түүнд нуруугаа тусгай суулгац төхөөрөмжөөр бэхлэхийг зөвлөсөн байна. Эмч нарын бодлоор бол ингэж байж л тэр дахин явж чаддаг болох байлаа. Гэвч Диспенза эмнэлгийн энэ уламжлалт аргыг хойш тавьж зөвхөн өөрийнхөө оюун санааны тусламжтайгаар эдгэрэхээр шийдсэн байна. Есөн сарын уйгагүй оролдлогын эцэст тэрээр явж чаддаг болжээ. Энэ нь түүний ухамсрын боломжийг судлахад түлхэц өгсөн байна. Тэрээр анхны алхмаа “аяндаа илааршдаг” туршлага бүхий хүмүүстэй харилцахаас эхэлжээ. Тэдгээр хүмүүс хүнд өвчнөөс ямар ч эмчилгээ хийлгэлгүйгээр ангижирч чадсан аж.
Асуулгын явцад Диспенза эдгээр хүн ухамсар нь матертай харьцах харилцаанд бүрэн итгэлтэй байж, тодорхой туршлага хуримтлуулж байж ямар ч өвчнийг даван туулж эдгээсэн гэдэгт итгэжээ.
2
Мэдрэлийн судал
Ямар нэг туршлага суух тутам бидний тархин дахь мэдрэлийн олон тооны эс идэвхжин улмаар та бидний биеийн байдалд нөлөөлдөг гэдгийг баталж байна. Ухамсрын ер бусын хүч нь төвлөрүүлэх чадварын ачаар мэдрэлийн эстэй холбоо бий болгодог байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал, оюун ухаан, мэдрэмж нь мэдрэлийн шугам гэдэг мэдрэлтэй холбоо тогтооно гэсэн үг. Энэ эс бүр бидний биеийг адил объект болон нөхцөл байдал руу уусган тодорхой ой санамж бий болгодог байна.
Бидний өнгөрсөн бүхэн тархины мэдрэлийн эсүүд дээр түүний тодорхой объект хэсэг хэсгээрээ бидний яг санаж байгаа шиг “бичигдэж” үлддэг гэдгийг Диспанзе хүлээн зөвшөөрч байна.
Ийм байдлаар бид хариу үйлдэл үзүүлдэг. Үнэн хэрэгтээ тэдний ихэнх нь мэдрэлийн эсүүд дээр программчлагдсан байдаг. Объект бүр мэдрэлийн эс дээр идэвхжин ээлжээ болохоор бие организмд химийн нөлөөлөл үзүүлдэг аж.
Химийн энэ урвал нөлөөлөл нь бидэнд нөлөө үзүүлэн гүйх, алхах, зогсох юм уу, баярлах, гомдох сэргэх болон унах, дадал зуршил зэрэг тодорхой хэлбэрээр илэрнэ. Битний сэтгэл хөдлөлийн энэ үйлдэл бүгд химийн үйл явцаасаа илүүтэй өнгөрсөн туршлага дээр тулгуурлах юм уу, мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар илэрдэг.
Өөрөөр хэлбэл, бид бодит байдлыг тэр байгаагаар нь биш, харин өнгөрсөн цагийн бэлэн байгаа дурсамжаараа сэргээн хардаг байна.
Тархи судлалын үндсэн дүрсээр бол мэдрэл нь энэ холбоон дээр ашиглагдана.
Энэ нь мэдрэлийн шугам нь туршлагын бэхжилт болон давталтын үндсэн дээр бий болдог. Хэрэв туршлага нь удаан хугацаагаар сэргэхгүй бол мэдрэлийн шугам нь үгүй болно. Ийм байдлаар мэдрэлийн шугамын нэг товчлуурыг байнга дарсны үр дүнд дадал зуршил төлөвшдөг. Ингэж автоматаар хариулах буюу болзолт рефлекс бий болон та бодож сэтгэхгүйгээр ямар нэг зүйлд хариу үйлдэл үзүүлдэг болж байгаа юм.
3
Анхаарлын хүч
Бидний зан араншин, зуршил, бие хувь хүний зан чанар нь ямар ч үед сулрах юм уу, чангарч үйлдлийг минь сэргээж байгаа мэдрэлийн шугамуудын цогц гэж ойлго. Ямар нэг зүйлийг сонгоод түүн дээр анхаарал төвлөрч байвал бид мэдрэлийн шинэ шугам бий болгож байна гэсэн үг.
Үүнээс өмнө эрдэмтэд тархи бол зогсонги гэж үзэж байсан бол тархи судлалын судалгаа багахан туршлага, бүр тархинд мянга, сая мэдрэлийн өөрчлөлт бий болгож байдаг гэж үзэх болсон байна. Жо Диспенза өөрийн “Бидний тархины хувьсал, шинжлэх ухаан бидний ухамсрыг өөрчилж байна” гэдэг номондоо нэг асуулт тавьсан байна: Хэрвээ бид оюун ухааныхаа тусамжтайгаар бие организмдаа ямар нэг сөрөг зүйл дуудах юм бол тэр нь энэ мэдрэлийн ачаар холбогдсоноор биелэхгүй.
Диспенза бидний ухамсрын боломжийг батлах гэж ийм нэг тусгай туршилт хийжээ. Нэг хэсэг хүмүүсийг нэг цагийн туршид пүрштэй төхөөрөмжийг хуруугаар нь даруулсан байна. Харин нөгөө хэсэг хүмүүсийг зөвхөн юу дарж байгааг нь төлөөлөн дүрслэхийг даалгажээ. Үүний эцэст эхний хэсэг хүний хуруу 30 хувь хатуурсан байсан бол хоёр дахь хэсгийнхний хуруу 22 хувь хатуурчээ. Энэ нөлөөлөл бол цэвэр оюун санаа нь бие организмд нөлөөлж байгааг харуулж байгаа мэдрэлийн шугамын ач юм.
Ингэж Жо Диспенза тархи болон мэдрэлийн эсүүд, бодит байдал, оюун санааны туршлага хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүйг баталсан байна. Хэрвээ бид сөрөг мэдээлэлд анхаарлаа хандуулбал тархи маань түүнийг бодит зүйл шиг сэргээж, биед өөрчлөлт бий болгоно. Тухайлбал өвчин, бухимдал, хүчирхийлэл, айдас гэх мэт.
4
Хаанаас дээрэмдэв
Диспензагийн судалгаанаас бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой бас нэг гаргалгаа гарч иржээ. Нэгэнт тогтсон мэдрэлийн тэр шугам нь төлөвшөөгүй сэтгэл хөдлөлийг бий болгож, энэ нь амьдралын туршид давтагддаг гэсэн үг. Бид алхам тутамдаа гаргадаг үйл хөдлөл, төрх байдлынхаа учир шалтгааныг ойлгодоггүй нь үүнтэй холбоотой. Шалтгаан нь тун энгийн, сэтгэл хөдлөл, үйлдэл нь биед хуримтлагдаж бий болсон химийн эд эсүүдээс үүдэлтэй, үүнээс хамааралтай л гэсэн үг. Энэ нь химийн эд эсээс болж байгаа физиологийн хамааралтай адил бид түүнийг арилгаж чадахгүй. Зөвхөн ухамсартай л хандах хэрэгтэй.
Диспензагийн судалгааны үр дүнд албан ёсны шинжлэх ухаан итгэхгүй л байна. Гэхдээ яагаад эрдэмтний хэлээд байгааг албан ёсоор батлахыг хүлээх ёстой гэж? Түүний нээлтийн үр дүнг амьдрал дээр хүлээн зөвшөөрөх ч ёстой юм бил үү. Хамгийн гол нь бидний оюун санаа бодит байдлыг өөрчлөх чадвартай л юм байна шүү дээ.