1
Эрчүүд шударга эмэгтэйчүүдэд дуртай
Бид бүх эрчүүд сайшаал магтаалд дуртай гэж бодож, тэднийг хөөргөөд өгвөл бүх зүйл "ОК" гэж боддог. Гэвч гэрлэсэн хосуудын харилцааг судалдаг шинжээч Рината Париш (Rinatta Paries)-ийн зөвлөснөөр, үнэнч шударга байдал нь эрчүүдийн хайрыг илүү ихээр татдаг гэнэ. Эрчүүд эмэгтэйчүүдээс үнэнийг л сонсохыг хүсдэг аж. Гэхдээ үнэн болохоос шүүмжлэл биш шүү. Төгс эхнэр болохын тулд шүүмжлэлгүйгээр шударгаар санаа бодлоо хэлж сураарай.
2
Чалчаа ярианд тийм ч дургүй биш
Эрчүүд эмэгтэйчүүдийн чалчихыг сонсохдоо нэг их төвөгшөөгөөд байдаггүй гэнэ шүү. Харин эсрэгээрээ тэд байнга чимээгүй байдаг эмэгтэйчүүдэд дургүй ажээ. Бүсгүй минь, тэд чамтай юу тохиолдсон талаар сонсохыг хүсдэг гэнэ шүү. Канзасын их сургуулийн нэгэн илтгэгч, зохиолч Дежи Акингбадэ (Deji Akingbade) гэр бүл салалтын дийлэнх нь хоорондоо таарамж муутайгаас үүсдэг гэжээ. Хэрвээ та ханьдаа ямар нэгэн зүйлийн тухай юу ч ярихгүй бол та хоёрын харилцаа ганхаж эхэлнэ гэсэн үг. Харилцаа холбоо нь бие биенийгээ ойлгоход тусалдаг бөгөөд улмаар харцаараа ойлголцоход хүргэдэг гайхалтай ид шидтэй зүйл юм.
3
Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү романтик
Америкийн сэтгэлзүйч, хүн хоорондын харилцааны мэргэжилтэн Гвендолин Сэйдмэн (Gwendolyn Seidman) эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн романтик байдлыг харьцуулсан бөгөөд үр дүн нь тун сонирхолтой гарчээ. Эрчүүд романтик байдлаараа эмэгтэйчүүдээс илүү гэнэ. Энэ нь тэд хайр сэтгэлийн асуудалд илүү сэтгэл хөдлөлтэй хандаж, анхны харцаараа дурладаг гэдгээр нотлогдоно. Харин эмэгтэйчүүдийн хувьд, илүү прагматик байдлаар амьдралын ханиа сонгодог байна.
4
Эрчүүд нүүрээ будсан эмэгтэйчүүдэд дуртай
Эрчүүд эмэгтэйчүүдийг нүүрээ будалгүй байгалиараа байх нь хөөрхөн гэж ярьдаг ч энэ нь худлаа. Америкийн болзооны цахим хуудасны хийсэн нэгэн судалгаагаар нүүрээ будаж, үсээ янзалсан эмэгтэйчүүдэд болзооны санал илүү их ирдэг гэжээ. Тиймээс нүүрээ будахаа мартуузай.
5
Эр хүнийг ходоодоор нь татна
Эмэгтэй хүн гэртээ хоол хийдэг байх нь эрчүүдэд маш чухал. Хосуудын харилцааны сэтгэлзүйч Патрик Ванис (Patrick Wanis) хоол хийх нь маш ариун нандин холбоог үүсгэдэг ид шидтэй гэжээ. Арааны шүлс асгаруулам амт, үнэр нь ая тухыг мэдрүүлдэг бөгөөд эрчүүд хайртай бүсгүйгээ хоолны нарийн жор сурч, хоол хийхийг харах дуртай гэнэ. Эрчүүд тэдэнд зориулж хоол хийдэг эмэгтэйчүүдэд илүү дуртай аж. Гэхдээ энэ нь жендерийн хэвшмэл ойлголттой холбоогүй шүү.
6
Тэд олон нийтийн анхаарлын төвд байх дургүй
Хэрвээ та фэйсбүүк, инстаграммгүйгээр амьдралаа төсөөлж чадахаа больсон бол таны амьдрал аль хэдийн дэлгэсэн ном шиг болжээ. Хувийн амьдралаа олон нийттэй байнга хуваалцах нь таны ойр дотны хүмүүсийг түгшээдэг байна. Эрчүүд ч мөн адил, хэл амны бай болж бусдад амьдралаа дэлгэхийг хүсдэггүй. Сэтгэл судлаачдын хэлж буйгаар, эрчүүд анхаарлын төвд байхаас зайлсхийдэг учир ухаалаг эмэгтэй та нууцаа хадгалж сураарай.
7
Бие даасан эмэгтэйчүүдэд дуртай
Хонгорхон, бяцхан гэнэн бүсгүйн чалчаа яриаг эрчүүд сонсдог ч гэлээ тэд өөртөө итгэлтэй, бие даасан эмэгтэйчүүдэд илүү татагддаг байна. Яагаад гэж үү? Хариулт нь маш энгийн. Бие даасан эмэгтэй хүн бол харилцааны жинхэнэ сайн хамтрагч байдаг гэнэ. Хамтдаа ямар ч бэрхшээлийг туулах түшигтэй ар тал болдог байна. Бие даасан эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй бас амьдралдаа сэтгэл хангалуун бөгөөд аливаад бухимдаад байдаггүй ажээ.
8
Тэдэнд хувийн орон зай хэрэгтэй
Америкийн нөлөө бүхий сэтгэлзүйч Дебора Танен (Deborah Tannen)-ий хэлснээр эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ бүх цагаа өнгөрөөхийг хичээдэг бол эрчүүд бие даасан байдлыг илүүд үзэж, ганцаараа цагийг өнгөрөөхийд эрмэлздэг ажээ. Ийм нөхцөлд, гэр бүлүүд харилцаагаа хадгалахын тулд тэнцвэрээ олох хэрэгтэй.
9
Эрчүүд үргэлж сексийн тухай боддоггүй
Хэвшмэл ойлголтоор эрчүүд ердөө ганцхан зүйлийн тухай боддог гэсэн яриа байдаг. Гэвч Америкийн сэтгэлзүйч Жэд Диамонд (Jed Diamond) ихэвчлэн эмэгтэйчүүд л энэхүү хэвшмэл ойлголтод буруутай гэжээ. Тэд хамтрагчаасаа бага зэрэг бүдүүлэг, ичгүүргүй зан авирыг хүлээж байдагтай холбоотой гэж тайлбарлажээ. Тэгэхээр овоо босгоогүй бол шаазгай суухгүй л гэсэн үг.
10
Албан ёсны харилцаанаас айдаггүй ч...
Эрчүүд үнэндээ гэрлэхээс айдаггүй ч дөнгөж эхэлж буй харилцааны хувьд болгоомжилж, яаран шийдвэр гаргадаггүй гэнэ. Америкийн Бингхэмтон их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар салалтыг даван туулахад эрчүүдэд илүү их хугацаа хэрэгтэй байдаг аж. Статистик мэдээллээс үзэхэд, эмэгтэйчүүд эрчүүдээс өмнө гэрлэхэд бэлэн болчихсон байдаг гэжээ.
11
Эрчүүд охин, хүү гэж ялгадаггүй
Нийгмийн дундах хэвшмэл ойлголтоор эрчүүд өөрсдийн удам залгах хүүтэй болохыг илүү хүсдэг гэдэг. Тэд хамтдаа загасчилж, хөлбөмбөг тоглохыг хүсдэг гэж боддог. Гэтэл 2011 онд хийсэн Галлуп их сургуулийн хийсэн судалгаагаар, ихэнх залуус охинтой болохыг хүсдэг гэх үр дүнд хүрчээ. Шалтгаан нь залуу эцэг эхчүүд хөвгүүдэд тулгардаг зодоон цохион, дэггүйтлээс үүдэлтэй асуудлаас айсандаа ийнхүү хариулсан нь хачирхалтай. Гэхдээ интернэтийн олон хэрэглэгчид хүүхдийн хүйсийг харьцуулж, аль нэгийг нь илүүд үзэхээс зайлсхийх болсон байна.