Хайр дурлалыг тархины бяцхан хэсэг хариуцдаг
Хелен асуулт хариулт явуулж, компьютер томографын шинжилгээг
- Дурласан хосууд
- Салалтаас болж буй шаналж байгаа хүн
- 25-аас дээш жил хамт амьдарч буй хүмүүс дээр хийсэн байна.
Эдгээр хүмүүсийн тархинд хайр дурлал, аливаа нэгэн зүйлд донтолтыг хариуцагч хэсэг идэвхтэй ажиллаж байсан аж. Энэ бол тархины хамгийн чухал хэсэг юм. Саяхан дурласан болон олон жилийн турш хамт амьдарч буй хүмүүсийн хувьд тархины энэ хэсэг ижилхэн ажилладаг байна. Хайр бол энэ дэлхийн хамгийн хүчтэй донтолт хэмээн Хелен үздэг.
Мөн энэ хэсэг нь биднийг хүссэнээ авахад ихээхэн нөлөөлдөг юм. Энэ нь юу ч байсан ялгаагүй бөгөөд хамгийн гол нь таны хүссэн зүйлийг авч өгөхөд л чиглэдэг.
Хэнд дурлахаа бид яаж сонгодог вэ?
Эсрэг хүйсийн ямар нэгэн хүнтэй харилцахад таатай санагдах үед тархины энэ хэсэг сэрүүн байдалтай байдаг бол өөр нэгэнтэй харьцахад унтаа байх тохиолдол бий. Мэдээж хэрэг бид өөрийн хосыг сонгохдоо гадаад дүр төрх, гэр бүлийн байдал, нийгэмд эзлэх байр суурь зэргийг нь хардаг. Харин Хелен энэ бүхнийг бидний даавартай холбоотой гэж үздэг байна.
Хелен Фишер олон жилийн турш Match.com танилцах сайтын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд хосоо хайж буй хүмүүсийн мэдээллийг судалдаг аж. Үүний ачаар тэрээр яагаад зарим хосууд урт удаан хугацааны турш хамтдаа амьдардаг, яагаад зарим нь амархан салдаг талаар дүгнэлт гаргажээ.
Дааврын төрлөөс шалтгаалж хүний бие организмд дофамин, серотонин, эстроген болон тестостерон даавар давамгайлж байдаг. Харин бид уг дааврын дутууг гүйцээж, хослох хүнтэй гэр бүл болж, дурладаг юм.
Өөрийн хайж буй хүнийг олсны дараа бид тэр хүнтэйгээ үүрд үлдэхийг хүсдэг
Хелений үзэж байгаагаар хүмүүс насан туршдаа хамт амьдрахаар нэг л хүнийг сонгодог. Үүнийг моногам гэдэг. Дэлхий дээрх нийт амьтдын гурван хувь нь хосоороо амьдардаг бөгөөд тэдгээрийн нэг нь хүн юм. Олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрсөн оронд ч гэсэн эрчүүдийн 80 хувь нь цор ганц эмэгтэйтэй гэр бүл болдог. Моногам нь физиологоор болон генетикээр тогтоогдсон байдаг. Гэхдээ энэ нь бид насан туршдаа нэг хүнийг хайрласан гэсэн үг биш ч өөрийнхөө хайж буй хүнийг олсны дараа бид тэр хүнтэйгээ үүрд үлдэхийг хүснэ.
Хувь хүний 4 төрөл болон тэдгээрт тохирох хосууд
Бүх эрчүүд адилхан гэдэг бол зүгээр л цуу яриа. Хэрвээ нэг хүнтэй удаан хугацаанд хайр сэтгэлийн холбоо тогтоож чадаагүй бол дараагийн хүнтэй мөн л бүтэхгүй гэдэг нь бас л худал ойлголт. Хелений үзэж байгаагаар дэлхий дээр хувь хүний дөрвөн төрөл байдаг бөгөөд зүрх сэтгэлээ чагнаснаар та өөрт тохирох хосыг олох боломжтой гэнэ. Эдгээр дөрвөн төрлийн хүмүүсийг танилцуулъя.
1
Судлаач + судлаач
"Судлаач" хүн бүтээлч, аливаа зүйлийг сонирхдог, адал явдалд дуртай, биеэ даасан байдаг. Тэд аливаа хууль журмыг зөрчиж, өөрийнхөө замаар явахаас огтхон ч айдаггүй. Тэрээр дофамин даавар ихтэй учир дээд зэргийн сэтгэл ханамжийг авахыг хүсдэг. Тиймээс тэд үргэлж адал явдлыг хайж, экстрем спорт сонирхож, шинэ бүхнийг туршиж үзэхийг хичээдэг байна. Дэлхийн хүн амын 26 хувь нь энэ төрөлд багтдаг.
Тохирох хос: Тэдэнд өөр шиг нь эрч хүчтэй адал явдалд дуртай хүмүүс хэрэгтэй учир “судлаач” яг тохирно.
2
Барилгачин + барилгачин
Хүйтэн цустай, яриа хэлэлцээр хийхдээ мэргэшсэн энэ төрлийн хүмүүс ухаалаг, консерватив үзэлтэй байдаг. Тэд гэр бүл, найз нөхөд, төрсөн нутагтаа маш ихээр дассан байдаг учир өөрийн өсөж торнисон газраа орхиж явах нь ердөө 29 хувь л тохиолддог байна. “Барилгачид” нь эртний уламжлал, хууль, журмыг маш сайн баримталдаг. Серотонин даавар давамгайлдаг учир тэд нийгэмшиж, тогтвортой амьдрахыг хүсдэг.
Тохирох хос: Хэрвээ та барилгачин бол танд барилгачин л тохирно. Учир нь энэ төрлийн хүмүүс тогтвортой байдал, аюулгүй байдал, үүрэг хариуцлагыг илүүд үздэг бөгөөд эдгээр хосуудын гэрлэлт урт удаан хугацаанд оршин тогтнодог.
3
"Хэлэлцээр байгуулагч" + захирал
“Хэлэлцээр байгуулагч” ихэнхдээ эмэгтэй хүн байдаг бөгөөд түүнд эстроген даавар илүү давамгайлсан байдаг. Цөөн тооны “хэлэлцээр байгуулагч” эрэгтэй хүн байх нь бий.
Тэд зөн билэг сайтай, сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн, төгс төгөлдрийн төлөө тэмүүлдэг юм. Гэхдээ тэд аливаа зүйлийг урт удаан хугацааны турш төлөвлөдөггүй бөгөөд хэл ярианы баялаг муутай. “Хэлэлцээр байгуулагч”-д хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлж, нийгэмд эзлэх байр суурь сайтай байдаг. Эрчүүдийн 20 хувь, эмэгтэйчүүдийн 36 хувь нь “хэлэлцээр байгуулагчид” юм.
Тохирох хос: Хэлэлцээр байгуулагчийн эсрэг дүр бол "захирал" юм. Захирлын шийдэмгий байдал хэлэлцээр байгуулагчийн эргэлзээг тайлж өгснөөр тэд төгс хосууд болж чадна.
4
"Захирал" + "хэлэлцээр байгуулагч"
“Захирал”-д тестостерон даавар давамгайлсан байдаг. Тэд сэтгэн бодох чадвар сайтай, өөртөө итгэлтэй бие даасан хүмүүс юм. Захирлууд аливааг тунгаан бодохдоо сайн бөгөөд өрсөлдөх чадвартай, шийдэмгий хүмүүс аж. Энэ төрлийн хүмүүс өөртөө зорилго тавьж, зорилгынхоо төлөө өөрийн гэсэн цор ганц замаар алхаж, амжилт гаргадаг. Эмэгтэйчүүдийн 10 хувь нь энэ төрөлд багтдаг. Захирлууд эрдэмтэд, инженерүүд болох нь бий.
Тохирох хос: Захирлын эсрэг дүр бол “хэлэлцээр байгуулагч” бөгөөд тэдний зөөлөн, тэвчээртэй байдал нь “захирал”-ын ширүүн байдлыг зөөллөнө. Тиймээс хосолж чадна.
Хүн бүрийг тодорхой нэгэн бүлэгт хамааруулан авч үзэж болно. Зарим хүмүүст нэмэлт хоёр дахь бүлэг ч байх магадлалтай. Хэрвээ та хоёр бүлэгт аль алинд нь хамаарч байвал эдгээрийн нэг нь удирдагч, нөгөөх нь туслах дүр юм. Ингээд та өөрийн хайртай хүнийг аль бүлэгт хамаарахыг тодорхойлсноор хоорондоо тохирох үгүйгээ мэдэх боломжтой боллоо.