"Samsung Galaxy Note 9" гар утас Монголд албан ёсоор танилцуулагдлаа

Samsung компанийн технологийн цоо шинэ шийдэл бүхий “Шинэлэг, үлэмж хүчирхэг” Galaxy Note 9 гар утасны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 04-нд Zaisan Hill цогцолборт болж өндөрлөлөө. Note 9 гар утас нь өнөөдрөөс Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүд, MobiCom, Unitel, Next Electronics, BSB-н салбаруудаар худалдаалагдах юм. Galaxy Note 9 нь үргэлж шинийг эрэлхийлэгч хүмүүст зориулсан дэвшилтэт технологийн бодит биелэл юм. Таны төсөөлснөөс ч илүүг танд санал болгож байна.

"Samsung Galaxy Note 9" гар утас Монголд албан ёсоор танилцуулагдлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Note 9 гар утасны онцлох давуу талууд:

  • S PEN: Galaxy NOTE 9-н хамгийн том давуу тал түүний S PEN билээ. S PEN нь илүү боловсронгуй болж, bluetooth горимд шилжсэнээр презентациа удирдах, аппликейшнээ ажиллуулах мөн алсын зайнаас сэлфи хийх боломжтой болсон. S pen үзэгний хошуунд Ultra tone байрлуулж өгсөн тул 4096 түвшиний даралт мэдрэх бөгөөд бичих, зурах гэх мэт үйлдлүүд нь цаасан дээр үзэг, харандаагаар зурж буй мэт хялбар боллоо. S Pen нь утсандаа байхдаа түргэн цэнэглэгддэг учир үзгээ цэнэглэх тал дээр санаа зовох зүйлгүй.
  • ЦЭНЭГ: 4000 mAh чадалтай хүчирхэг батарей нь бүхэл өдрийн турш таны утсыг тантай хамт байлгана. Мөн та утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой тул цэнэглэгч биедээ авч явах шаардлагагүй.
  • БАГТААМЖ: Өөр дээрээ 512GB багтаамжтай бөгөөд нэмэлтээр 512GB SD карт хийж багтаамжийг 1TB хүртэл өсгөх боломжтой.
  • ТОГЛООМ: Утасны тоглоомонд зориулан шинэчилсэн процессор нь ямар ч дүрслэл, хурдтай тоглоомыг гацахгүйгээр тоглох боломжийг олгоно. Нэмэлтээр суулгаж өгсөн хөргөх систем нь утсыг халалтаас бүрэн хамгаална.
  • ДЭЛГЭЦ: 6.4 инч өргөнтэй, 2960х1440 нягтаршилтай Quad HD + Super AMOLED дэлгэц дүрслэлийг төгс харагдуулах болно.
  • КАМЕР:  Хүний нүдний солонгон бүрхэвч мэт ажиллах хос өрц дурантай хүчирхэг камер нь утасны камерын технологийг шинэ түвшинд гаргалаа. Өдөр, шөнийн аль ч үед мэргэжлийн камераас дутахааргүй өнгө, дүрслэлтэй зураг авах болно. Үүнээс гадна зурган дээр гарсан алдаа, өө сэвийг илрүүлж тэр дор нь ахин илүү үзэмжтэй зураг дарах боломжийг олгоно.  
  • УСНЫ ХАМГААЛАЛТ: 1.5 метр гүнтэй усанд 30 хүртэлх минутын турш байхад хэвийн ажиллагаагаа бүрэн хадгална. 

Samsung нь хэрэглэгчиддээ худалдан авалтын дараах 2 төрлийн нөхцөлийг санал болгож байна.

  1. Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy Note 9 загвар нь 3,350,000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк-р хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой.

 

  1. Гар утсаа шинэчлэхээр төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан “Ашигтай солилцоо” хөтөлбөр 2018.09.05-ны өдрөөс Samsung-н албан ёсны салбар дэлгүүрүүдийн нэг Skytedy дээр эхэлж байна. Худалдан авагч өөрийн барьж буй Samsung эсвэл Iphone утсаа Samsung дэлгүүрт борлуулж, зөрүү үнийн дүнг төлснөөр шинэлэг, үлэмж хүчирхэг Samsung Galaxy Note 9 утастай болох боломжтой юм. Шаардлага хангасан хуучин гар утсыг өөрийнх нь бодит зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнэлж авна гэдэг нь хөтөлбөрийн хамгийн гайхалтай хэсэг нь юм. Жич: Нэг Note 9 утсанд нэг хуучин утас  тооцон авч, солилцоо хийнэ.

Ашигтай солилцоо хөтөлбөрт оролцох эрхтэй утаснуудын жагсаалт:

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд:

 

Улаанбаатар хотод:

- Зайсан Хилл цогцолбор

- Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт

- ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт

- ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт 

- ЗАЙСАН ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт

- И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт 

- Max mall их дэлгүүрийн 4 давхарт

- 3, 4-р xорооллын СОЛО МОЛЛ худалдааны төвд

Орон нутагт:

- Эрдэнэт хот, Өлзийтбулаг худалдааны төв

- Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ай-Хой төвийн 1 давхар

Facebook хаяг: www.facebook.com/SamsungMongolia/inbox/?selected_item_id=100000292129888

Лавлах утас: 1800-2555

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.