Даатгалын салбарын анхны IPO “Мандал даатгал” компанийн хувьцааны захиалга эхэллээ

Даатгалын салбарт анх удаа хувьцаагаа нээлттэй арилжаалж буй Мандал Даатгал компани “Цан цохих ёслолын арга хэмжээ”-г амжилттай зохион байгуулснаар Монголын даатгалын салбарын түүхэнд шинэ хуудас нээгдлээ.

Даатгалын салбарын анхны IPO “Мандал даатгал” компанийн хувьцааны захиалга эхэллээ

Хувьцааны талаар товч мэдээлэл:

  • Хугацаа : 2018 оны 9-р сарын 4-өөс 9-р сарын 18-ны 12:00 цаг хүртэл
  • Нэгж хувьцааны үнэ : 4,800 төгрөг
  • Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ : Компанийн 25 хувийг нийт 7.5 тэрбум төгрөгөөр
  • Санхүүжилтийн зорилго : Хөрөнгө оруулалт, андеррайтингийн үйл ажиллагаа

Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжөөд 80 гаруй жилийн нүүр үзжээ. Ялангуяа сүүлийн 20 жилд энэхүү салбарт хувьчлал явагдаж, шинэ тоглогчид зах зээлд гарч ирснээр хөгжлийг улам илүү хурдасгасан билээ. Үүний тод жишээ болж 2011 онд байгуулагдсан салбарын отгон компаниудын нэг Мандал Даатгал компани 7 жилийн дотор буюу 2018 оны эхний хагасын байдлаар салбартаа хураамжийн орлого болон ашгаараа тэргүүллээ. Тус компанийн засаглал, менежментийн оновчтой бодлого энэхүү амжилтын үндсэн суурь байж, чадавхтай хүний нөөц, мэргэжлийн судалгаа шинжилгээнд тулгуурлан инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн учраас богино хугацаанд салбарын түүчээ болж мандаж байна. Тэдний нэвтрүүлсэн “Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал” нь 2015 онд Bloomberg Awards-аас “Шилдэг инноваци” шагналыг хүртэж байсан бол “Сонголт автомашины даатгал” нь хамгийн олон хүн даатгуулсан автомашины даатгал болжээ.

Харин одоо амжилтаа улам бататгаж, Монголдоо төдийгүй Азийн тавцанд өрсөлдөх даатгал, санхүүгийн олон улсын брэндийг бий болгож, түүнээс бий болох үр ашгийг нь олон түмэнд хүртээх гэж нээлттэй компани болох хэлбэрийг сонгож байгаа ажээ.

Ийнхүү салбарын шинэ манлайлагч салбарын шинэ түүхийг эхлүүлж буй нь хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлтийг үүсгээд байна.

Цан цохих үйл ажиллагаа болсноор 14 хоногийн турш буюу 9-р сарын 18 хүртэл анхдагч зах зээлийн захиалга авах юм.

Хэрэв та хувьцааны захиалга өгөхийг хүсвэл Мандал Даатгал компанийн андеррайтер Голомт капитал ҮЦК болон өөрийн харьцдаг бусад брокерын компаниудад хандах боломжтой.

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.mandal.mn/ вэб хуудас болон 7575-2000, 7012-1530 дугааруудаас авах боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.