1
Бэлтгэл ажил
Хүүхдээ хичээлийн эхний өдөртөө хэрхэн бэлдэж байгаа агшныг буулгаж аваарай. Аль болох ойроос санаандгүй авсан зураг хожим нь хамгийн сайхан дурсамж болж үлдэнэ.
2
Хэрвээ таны хүүхэд нэгдүгээр ангид орох бол...
Нэгдүгээр ангийн хүүхдэд ёсдүгээр сарын 1 хамгийн дурсамжтай, чухал өдрийн нэг байдаг. Тийм болохоор та энэ өдрийн зургийг аль болох онцгой мартагдахааргүй байдлаар авахыг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхдээ өглөө сэрэхэд нь дуртай зүйлээр нь бэлэг барьж баярлуулангаа зургийг нь авах нь хамгийн тохиромжтой арга юм.
3
Ямар том болсныг нь харуул
Өнгөрсөн жилийн ёсдүгээр сарын 1-ний зургийг хүүхдийнхээ өмнө юм уу, хажууд тавихаа мартуузай. Ингэснээр та хүүхдээ жилээс жилд хэрхэн томорч байгааг нь анзаарах болно.
4
Баярлан хөөрч буй агшныг нь буулга
Хүүхдийг цэх зогсоох юм уу, аль нэг газар байгаагаар битгий төсөөл. Харин баярласандаа хэрхэн хөөрч, сэтгэл нь хөдөлж байгааг дурандаа буулгаж аваарай. Ингэснээр тухайн өдрийн дурсамж илүү бодитой болж үлдэнэ.
5
Худал инээмсэглэж болохгүй
Ихэнх эцэг эхчүүд зураг авахын өмнө "Инээгээрэй" гэж хэлдэг. Ингэх нь хүүхдийг баярлуулахаас илүү залхаадаг. Залхсан хүн зураг дээр яаж сайхан гарах вэ дээ. Харин оронд нь хүүхдийнхээ жинхэнээсээ инээж байгаа мөчийг санамсаргүй байдлаар буулгаж авах хэрэгтэй.
6
Хичээлийн хэрэглэлийг нь ашигла
Мэдээж энэ өдөр эрдмийн баяр учраас хүүхдэдээ дуртай хичээлийн ном юм уу, хэрэглэлийг нь бариулаад зургийг нь дараарай.
7
Хүүхдийн зургийг дээрээс нь авч болохгүй
Хүүхэд гэлтгүй жижиг биетэй хүний зургийг дээрээс нь авахад биеийн хэмжээ нь илүү жижиг харагддаг учраас доороос нь юм уу, эгц харалдаа өнцгөөс авбал илүү дээр байх болно.
8
Хүүхдийг хүүхдээр нь байлга
Хүүхдийнхээ тоглож эсвэл дүрсгүйтэж байгаа мөчийг дурандаа буулгаж авах хэрэгтэй. Учир нь энэ үед л хүүхэд хамгийн цоглог, өхөөрдөм харагддаг юм.
9
Хичээлийн ширээнийх нь зургийг ав
Есдүгээр сарын 1-ний өглөө хүүхдийнхээ хичээл хийж байгаа зургийг авахыг хүсвэл ширээн дээрээ суугаад тэмдэглэлийн дэвтэртээ ямар нэг зүйл бичиж тэмдэглэхийг хүс. Сурах бичиг, өөр өөр төрлийн бичгийн хэрэгслүүдийг зургандаа чимэг болгон ашигла. Ингэхийн учир нь гэртээ байхдаа хүүхэд хамаагүй тайван байдаг бол ангидаа биеэ барьдаг. Тийм учраас гэртээ илүү догь зураг авахуулж чаддаг аж.
10
Өөр өнцгөөс ав
Дандаа урдаас нь гэлтгүй алхаж байгаа, сургуулийн хаалгаар орж байгаа, хажуу талаас нь зэрэг хэд хэдэн өнцгөөс хүүхдийнхээ зургийг авах юм бол та илүү олон дурсамжтай үлдэх болно.
11
Жинхэнэ сэтгэл хөдлөлөө харуул
Та өөрөө хүүхэдтэйгээ зэрэг авахуулах гэж байгаа бол хоёулаа камер руу харахын оронд бие биенээ тэвэрч, хүүхдээ үнсэж байгаа зэргээр жинхэнээсээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа мөчүүдийг дурандаа буулгаж аваарай.
12
Зөв цэцгийн баглаа сонго
Хэтэрхий олон цэцэгтэй том баглаа зураг дээр эзнийхээ сүрийг дарчихдаг учраас цөөн хэрнээ тод өнгөтэй цэцгийн баглаа сонгоорой.