Антибиотик уухын өмнө бидний заавал мэдэх ёстой зүйлс

Эмч нар аливаа антибиотикийг шаардлагатай тохиолдолд л хэрэглэхийг зөвлөсөөр ирсэн. Уламжлалт анагаах ухаанд байгалийн гаралтай эм тан уухыг зөвлөдөг шүү дээ. Тэгвэл эдгээр уламжлалт эм тангууд нь барууны анагаах ухаантай хэр нийцэмжтэй вэ? Үнэхээр эмчилгээнд нөлөөлж чадах уу, хүний дархлааг хамгаалах ашигтай бактери бий юү.  Хамгийн элбэг тохиолддог эмийн  гаж нөлөө нь юу вэ. Ямар үед антибиотик хэрэглэхээс татгалзах ёстой зэрэг бидний амьдралд тулгардаг олон асуултын хариултыг дэлхийн туршлагатай эмч мэргэжилтнүүдээс тодруулсныг хүргэж байна. 

Антибиотик уухын өмнө бидний заавал мэдэх ёстой зүйлс

1 Антибиотикууд химийн гаралтай юу?

Александр Флеминг (Alexandr Fleming) анхны антибиотикийн нэг болох пенициллинийг туршилтын хуруу шилэнд хөгц үүссэнийг олсноор нээсэн түүхтэй. Анх антибиотикийг мөөгөнцрөөр хэлбэржүүлж байсан ч удалгүй эрдэмтэд нян бактерийг ашиглах болсон. Хожим нь синтетикээр бүтээх болов. Энэ нь вирус үүсгэгч бодисыг тэдний эсрэг хамгаалалтын механизмтай бүтээхээс илүү төвөгтэй юм. Хэрвээ байгалийн болон лабораторийн аргаар гаргаж авдаг байсан бол бүхий л антибиотикуудын химийн найрлага нь асуудалгүй байх байжээ.  
Бүр вирусийн гаралтай бодисыг антибиотикийн эсрэг хүчирхэг хамгаалалттай болговол удахгүй бидэнд анагаах ухаан ч хэрэггүй болно. Энэ нь хүн аливаа өвчинтэй тэмцэхийн тулд зөвхөн өөрийн дархлааны системд найдна гэсэн үг.  

Антибиотикууд химийн гаралтай юу?

1943 онд пенициллинийг хэрхэн гарган авах аргыг олсон. Бид талхны хөгцийг хараад үүнээс антибиотик гаргаж авах боломжгүй юм. Александр Флеминг (Alexandr Fleming) эмчилгээний зориулалтаар ашиглах пенициллин гаргаж авахын тулд арван жилийн турш шаргуу ажиллажээ. 

Антибиотик бий болсноос хойш эмч нар пенициллиний бүлгийн эмийг дахин хэрэглэх үед олон хүн харшилтай болж байгааг анзаарчээ. Хэрвээ насанд хүрсэн хүмүүс байнга антибиотик хэрэглэвэл хүүхэд нь харшилтай болж, улмаар эмийн дасалтай болох магадлалтай гэнэ. Ийм байдалд орсон хүмүүсийг эмчлэх цорын ганц арга нь эмийн тунг нэмэх явдал юм. Орчин үед эмч нар иймэрхүү өвчтөнүүдийн дархлааг сайжруулах замаар урьдчилан сэргийлэхийг хичээж байна. Антибиотик эмчилгээ нөлөөгүй үед дархлааны систем нь эмгэг төрүүлэгчидтэй тэмцэнэ гэсэн үг. 

2 Антибиотикийг ямар үед хэрэглэх шаардлагагүй вэ?

Вирусийн гаралтай өвчний үед: 
•    Ханиад томуу
•    Хоолой өвдөх
•    Хүндэрсэн ангинатай үед 
•    Нус гоожих зэрэгт антибиотик хэрэглэх шаардлагагүй. 

Антибиотикийг ямар үед хэрэглэх шаардлагагүй вэ?

3 Ямар үед зайлшгүй хэрэглэх ёстой вэ?

Бактерийн гаралтай цочмог халдварын үед дулааны хэм болон өвчтөний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд харгалзаж үзнэ. Үүнд: 
•    Уушгины үрэвсэл (пневмони)
•    Гэдэсний халдвар (цусан суулга, сальмонеллоз гэх мэт)
•  Насопаринксалийн бактерийн гаралтай халдварт өвчин (синусит, үрэвсэл, тонзиллит, ринопарингитиз гэх мэт) 
•   Шээсний замын халдварт өвчин (цочмог цистит, пиелонефрит гэх мэт)

Ямар үед зайлшгүй хэрэглэх ёстой вэ?

4 Антибиотиктой малын махыг идэхэд аюултай юу?

Тийм ээ, хэрвээ тухайн антибиотиктай малын махыг боловсруулаагүй буюу чанаж, шарж, жигнэж болгоогүй бол аюултай гэсэн үг. Эрдэмтэд хүртэл аливаа нян бактертай харьцахдаа маш болгоомжтой ажилладаг. Учир нь мутацийн эрсдэл нь өндөр. 
Тухайлбал, стейк, түүхий загас, түүхий өндөг, ариутгаагүй сүүг шууд хэрэглэх нь үнэхээр аюултай. Та эдгээрийг өмнө нь бишгүйдээ л сонсож байсанн нь лавтай. Мөн нян бактери нь ус, хөрс, хүний ялгадсаар дамжин бидний хоол хүнсэнд нэвтэрдэг учраас хүнсний ногоо, жимс жимсгэнийг зайлшгүй угаах ёстой. 
Мал амьтдад антибиотик хэрэглэхээс татгалзах ёстой ч малын өсөлтийг дэмжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг мэргэжилтнүүд хэлдэг.   

Антибиотиктой малын махыг идэхэд аюултай юу?

5 Сармис, сонгино, цагаан гаа үнэхээр байгалийн эм мөн үү?

Мэдээж эдгээр нь вирус, бактер, мөөгөнцөр, паразитыг идэвхтэй эсэргүүцэх чадвартай байгалийн гаралтай хүнс. Хүмүүс эрт дээр үеэс дархлаагаа сайжруулах болон аливаа өвчинтэй тэмцэхийн тулд сармис, сонгино, цагаан гаа хэрэглэсээр ирсэн. 
Гэхдээ антибиотикийг бүрэн орлож чадахгүй учир байгалийн эм гэж нэрлэх нь буруу. Ялангуяа аливаа өвчний үед эмчийн хяналтгүйгээр хэрэглэх нь таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг санаарай. Хятадын ардын анагаах ухааны ургамал нь зарим тохиолдолд өвчтөнийг илааршуулдаг ч хордлого үүсгэдэг талтай.  
Ургамлын эмчилгээ нь тодорхой эрсдэл дагуулдаг. Тухайлбал, цэцэгт ургамлын нэг төрөл болох "St. John’s wort" найрлагад нь орсон эмийг жирэмслэлтээс хамгаалах эмтэй хамт хэрэглэвэл жирэмслэх магадлалтай (хэрвээ жирэмснээс хамгаалах өөр арга хэрэглэдэггүй бол). 

Сармис, сонгино, цагаан гаа үнэхээр байгалийн эм мөн үү?

6 Хөгцөрсөн бяслаг антибиотик агуулдаг уу?

Хариулт нь “Үгүй”. Гэхдээ хөгцтэй бяслагийг бага хэмжээгээр идэх нь ходоод гэдсэнд сайнаар нөлөөлдөг тал бий. Та өмнө нь Горгонзола (Gorgonzola) хэмээх бяслагны үйлдвэрийн ажилчид хэзээ ч өвдөж байгаагүй гэх домгийг сонсож л байсан байх.   

Хөгцөрсөн бяслаг антибиотик агуулдаг уу?

7 Эмч нар байгалийн гаралтай эмнээс алийг нь зөвлөдөг вэ?

Зөгийн балыг бага хэмжээний шарх, түлэгдэлтэнд хэрэглэж болно. Энэ нь ус төрөгчийн хэт ислийг агуулдаг бөгөөд pH-ийн түвшин багатай. Зөгийн бал нь метилгликсал (methуlglyoxal) хэмээх нянгийн эсрэг хүчтэй бодистой.  

  • Идэвхжүүлсэн модны нүүрс нь шартахаас сэргийлж, боловсруулалтыг сайжруулдаг. Энэ нь яг л сорбент шиг хоргүйжүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 
  • Тусгай орегано тос нь хөл, хумсны мөөгөнцрөөс салахад тань тусална. Найрлагадаа 70 хувийн карвакрол агуулж, улмаар нян устгах органик нэгдэлтэй юм. Орегано тосыг 1-2 дуслаар усанд уусгаж, мөөгөнцөр үүссэн арьсанд түрхэнэ. 
  • Цагаан гаатай цай нь өглөөгүүр дотор муухайрах болон нойрмоглох, ходоод гэдэсний замыг тогтворжуулахад эерэг нөлөөтэй. Мөн л нянгийг эсрэг шинж чанартай. Хамгийн чухал нь та зөвхөн шинэхэн цагаан гааны үндсийг ашиглаарай. 

Эмч нар байгалийн гаралтай эмнээс алийг нь зөвлөдөг вэ?

  • Алое вера: Шарх, түлэгдэлтийн эдгэрэлтийг хурдасгах ид шидтэй. Мөн хамрын шуухинааг эмчлэхэд тустай. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Алое цэвэр шүүсийг нь ашиглавал илүү дээр. 
  • Гич: Ханиад, хамрын шуухинаа болон паренгит, бронхитын үед хэрэглэнэ. Өвчин намдаагчтай адилхан нөлөөтэй, үрэвслийн явцыг зогсооход тусална. 
  • Гадилтай цай: Нойргүйдэлтэй тэмцэхэд тусална. Үрийн хальсын хамт хэрэглэх бөгөөд шанцай нэмж болно. 
  • Цагаан гаа: Цус алдахаас сэргийлдэг. Цэвэр усанд бага зэрэг цагаан гааг чимх давстай хийгээд бүлээнээр нь хоолны дараа ууна.

8 Анхааруулга

Эмчийн зөвлөгөөгүйгээр аливаа төрлийн ургамлаар эмчилгээ хийх нь аюултай тул анхаарна уу. Учир нь: 
•   Өнөөгийн байдлаар ардын уламжлал эмчилгээний аюулгүй гэдгийг баталсан судалгаа хийгдээгүй.
• Ургамлыг янз бүрийн орчинд тариалдаг учраас концентрацийг y, нарийн тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн эмийн ургамлыг бага хэмжээгээр хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. 
•  Эмийн ургамлууд хоруу чанартай байх магадлалтай учир эмч нарын ажлыг улам хүндрүүлдэг талтай. 
•  Гэхдээ та эмчилгээний чанар нь аль хэдийнэ судлагдаж батлагдсан, гаж нөлөө нь устгагдсан эмийн ургамлыг хэрэглэж болно. 

Анхааруулга

9 Бонус: Та үүнийг мэдэх үү?

Шоргоолж антибиотикийг ургуулдаг. Хүмүүс л зөвхөн антибиотикийг хэрэглэдэггүй. Жишээлбэл, модны навчны шоргоолжнууд үүрэндээ мөөгөнцрийн бордоог бий болгож, мөөгөнцрөө тэжээдэг. Гэсэн хэдий ч таримал ургамлууд нь заримдаа шимэгч мөөгөнцөрт өртдөг байна. Үүнтэй тэмцэхийн тулд шоргоолжнууд антибиотикийг үүсгэж, шүмэгчийг устгах бактерийг үржүүлдэг. Хэрэв шимэгч мөөгөнцөр нь бактерийн эсрэг өөрийгөө хамгаалахын тулд мутацид ордог бол шоргоолж шимэгчтэй тэмцэхэд бэлэн бактерийн шинэ омгийг үүсгэдэг байна. 
Шоргоолжны бие нь бактерийн ая тухтай, амьдрах чадвартай бодисыг үүсгэж улмаар энэ нь шимэгч мөөгөнцрөөс илүү хурдацтай мутантуудыг тэжээдэг.

Бонус: Та үүнийг мэдэх үү?

Та антибиотик болон байгалийн эмээр эмчлэхийн алийг нь илүүд үздэг вэ? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()