1
УАЗ Патриот"
Бидний хуучны анд "УАЗ 469" машины шинэчлэн хувилбар нь энэхүү "УАЗ Патриот" юм. Хойд хөршийнхөн маань хуучин загварын машинуудаа шинэчлэн үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл "УАЗ 469" машины шинэчилсэн хувилбарыг 14 жилийн дараа дэлхийн нийтэд танилцуулсан байна. Туулах чадвар, хурд хүч сайтай "УАЗ 469"-ийг орчин үед нийцүүлэн тав тухтай, илүү тансаг зэрэглэлд ойртуулан гайхалтай болгож чаджээ.
2
"Mitsubushi L200"
"Mitsubushi" компани "L" цувралаа 40 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэж байгаа гэхээр ямар нэр хүндтэй болох нь тодорхой. Уг цувралын хамгийн сүүлийн загар болох "L200" нь 2.5 л-ийн багтаамжтай дөрвөн целиндр бүхий хөдөлгүүртэй бөгөөд автомат болон механик горимд чөлөөтэй шилждэг аж.
3
"Volkswagen Amarok"
2009 онд анх худалдаанд гарч байсан "Volkswagen Amarok" нь өдгөө дэлхийн бартаат замаар аялагчдын дуртай машинуудын нэг болжээ. Уулархаг газраар явахад зориулан бүтээгдсэн энэ машин ямар ч бартааг түвэггүй давж чадна.
4
"Nissan Navara"
"Nissan Navara" бол анх үйлдвэрлэгдсэн загвараасаа эхлээд "Nissan"-ы хамгийн сайн машинуудын нэг байсан. Шинэ "Navara" загварт "Pro-4X" тоноглолыг нэмж үйлдвэрлэжээ. Уг машины арын дифференциалыг стандартаар түгждэг. Илүү том 265/75R16 дугуйтай болсон.
5
"Nissan NP300"
Хэрвээ та тав тухтай аялахыг илүүд үздэг бол "Nissan NP300"-г сонирхоод үзээрэй. Энэ машин үзүүлэлтээрээ "Nissan Navara"-аас дутахгүйн дээр тансаг зэрэглэлийн салонтой юм.
6
"Toyota Hilux"
"Toyota Hilux" байнга шилдэгт багтаж ирсэн машин. Шинэ загвар нь илүү том, үнэтэй, тав тухтай болсон. 5.7 литрийн, 381 морины хүчтэй, V-8 мотортой болж, шинээр KDSS (Kinetic Dunamic Suspension Sustem)-ийг нэвтрүүлж өгсөн. Энэхүү шинэ систем нь урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлтэн дээр тэнцвэрийг нь илүү сайжруулж өгдөг байна.
7
"Ford Ranger"
"Ranger" нь магадгүй "Ford"-ын хамгийн сайн 4WD машин байх. Ихэнх нь 4WD машинууд бие даасан урд хойд тэнхлэгийн системтэй байдаг. Харин "Raptor"-ынх холимог байдгаараа давуу тал болдог. Ингэснээр үйлдвэрийн дугуйнаас илүү том дугуй тавихад ямар нэгэн асуудал гардаггүй.