Хамгийн загварлаг хувцасладаг одууд

Хувцас загвар өдөр бүр, цаг хором тутам шинэчлэгдэх болсон өнөө цагт загварлаг харагдана гэдэг тун амаргүй хэрэг. Харин дэлхий нийтийн даяар алдартай олны танил хүмүүс хувийн стилисттэй байдаг учраас үнэхээр догь, бас дэгжин харагдаж чаддаг билээ. Гэхдээ одоо бидний танд танилцуулах одууд бол ямар ч стилистийн туслалцаагүйгээр өөрийгөө гоё хувцаслаж чаддаг бүсгүйчүүд юм. Ингээд тэд дур булаам, дэгжин төрхөө хэрхэн бий болгодгийг хамтдаа олж мэдэцгээе.

Хамгийн загварлаг хувцасладаг одууд

1 Парис Жексон

Попын хаан Майкл Жексон (Michael Jackson)-ы охин Парис Жексон (Paris Jackson) чамин хувцасладаг гэдгээрээ загварын ертөнцөд алдартай болоод амжсан. Түүний загварлаг дүр төрхийг олж анзаарсан алдарт “Vogue” сэтгүүлийн редакторууд сэтгүүлийнхээ нүүрийг чимээд амжсан билээ. Яг л аав шигээ өөрийн давтагдашгүй дүр төрхийг бий болгож чадсан тэрээр олон төрлийн хувцас хооронд нь зохицуулж өмсөх дуртай аж.

Парис Жексон

2 Николь Кидман

Өнгөрсөн онд “People” сэтгүүлээс тодруулсан хамгийн загварлаг алдартнуудын тоонд жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) нэлээд дээгүүр бичигдсэн юм. Хэдий тэрээр 50 настай ч наснаасаа үнэхээр залуу харагдаж чаддаг. Харин ийнхүү залуужихад нь түүний загварын мэдрэмж тусалдаг ажээ.

Николь Кидман

3 Карди Би

Америкийн реппэр Карди Би (Cardi B) дуу хөгжмийн ертөнцөд цахиур хагалж гарч ирсэн шигээ загварын ертөнцөд ч өөрийн орон зайгаа бий болгож чадсан юм. Дуучин маань Нью-Йоркийн загварын долоо хоног, “Met Gala” зэрэг шоуны улаан хивсний ёслолд маш сайхан хувцаслаж, олны нүдийг хужирладаг билээ. Ийнхүү өөрийгөө хэрхэн дожтой реппэр вэ гэдгийг тэрээр нотолж чадсан.

Карди Би

4 Лала Энтони

“NBA”-гийн сагсанбөмбөгч Кармелло Энтони (Carmello Anthony)-гийн эхнэр Лала (Lala) цаг үргэлж чадварлаг бизнес эмэгтэй, зохиолч, жүжигчин байж ирсэн. Гэхдээ хүмүүс түүнийг ямар гоё хувцасладаг болохыг нь тэр бүр мэддэггүй. Сүүлийн жилд тэрээр “Vogue” сэтгүүлтэй хамтран өөрийн жийнсэн хувцасны брэндээ байгуулсан юм.

Лала Энтони

5 Белла Хадид

Загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) өөрийгөө маш сайхан хувцасладаг нэгэн билээ. Тэрээр маш олон төрлийн хувцас өмсөж, өөрийнхөө гадаад төрхийг эрс өөрчилж, аз сорих дуртай. Белла цагаан цамц, хар пүүз өмссөн ч хөөрхөн харагдаж чаддаг бүсгүй юм шүү.

Белла Хадид

6 Селена Гомез

Дуучин Селена Гомез (Selena Gomez) бага байхаасаа л олны анхааралд байсаар ирсэн. Гэхдээ дуучин маань нэг ч удаа тохиромжгүй хувцастай гадуур явж байгаагүй юм. Энэ оны эхээр Селена үсээ шараар будаж, өөрийн гадаад үзэмжийг эрс өөрчилсөн. Энэ нь түүнийг ямар шийдэмгий болохыг харуулжээ.

Селена Гомез

7 Зои Кравитц

Жүжигчин Зои Кравитц (Zoe Kravitz) яг л аав, ээж шигээ донжтой нэгэн. Түүний аав дуучин Ленни Кравитц (Lenny Kravitz) залуудаа их догь эр байсан бөгөөд залуудаа охид бүсгүйчүүдийг хуйлруулж явсан гэдэг. Харин аавынхаа халааг авсан Зои ч мөн адил өөрийн давтагдашгүй төрхөөрөө залуусыг байлдан дагуулж байгаа ажээ. Хамгийн сүүлд тэрээр “Tiffany & Co” брэндийн нүүр царайгаар сонгогдсон байна.

Зои Кравитц

8 Блэйк Лайвли

Шар үст жүжигчин Блэйк Лайвли (Blake Lively) анх “Ховч охин” олон ангит киноны дээдсийн хүрээлэнгийн загварлаг охины дүрээр алдартай болсон билээ. Гэхдээ тэрээр одоо ч гэсэн тус кинонд тоглосон хэвээр мэт сайхан хувцасладаг. Өдгөө хоёр хүүхэд төрүүлсэн ч огт биеийн галбираа алдаагүй нь гайхалтай.

Блэйк Лайвли

9 Рианна

Дуучин Рианна (Rihanna)-гийн загварын мэдрэмж хэзээ ч фэнүүдийнх нь урмыг хугалдаггүй. Жил бүр томоохон загварын шоунд уригдахдаа ямар ч загвар өмсөгчөөс дутахааргүй гоё харагдаж, олон нийтийн сүлжээнд үргэлж шуугиан тарьж байдаг. Энэ бүгд түүнийг ямар өөртөө итгэлтэй, хүчтэй бүсгүй вэ гэдгийг илтгэж байдаг нь маргаангүй юм.

Рианна

10 Кендалл Женнер

Кардашианы эгч дүүс дундаас загварын ертөнцөд хүчээ сорьж байгаа цорын ганц гишүүн бол яах аргагүй Кендалл Женнер (Kendall Jenner) билээ. Тэр өөрийн ажлаа ч сайн хийж, хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч болж чадсан юм. Энэ амжилтанд хүрэхэд нь түүний загварын  мэдрэмж тусалсан нь маргаангүй.

Кендалл Женнер

11 Жижи Хадид

Харахад яг л барби хүүхэлдэй мэт төгс бүсгүйн тоонд Жижи Хадид (Gigi Hadid) орох нь дамжиггүй. Дүү Беллагаасаа ялгаатай нь Жижи сайхан харагдах гэж огт хичээдэггүй хэрнээ ямагт биеэ гоё авч явдаг. Тэрээр өдөр тутамд энгийн хувцаслахыг эрмэлздэг ч өөрийн гадаад үзэмжиндээ бага зэрэг хачир нэмж байдаг нь түүнийг бусдаас онцгой болгож харагдуулдаг.

Жижи Хадид

12 Виктория Бекхэм

"Spice girls" хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм (Victoria Beckham) урлагт анх хөл тавьсан цагаасаа л охидын шүтээн болж ирсэн. Өдгөө хувцасны брэндээ гаргаж, бүсгүйчүүдийг өөрийн үзэмжээрээ хувцаслах болжээ. Тэрээр энгийн, ажил хэрэгч, дэгжин хувцаслах хамгийн дуртай гэнэ.

Виктория Бекхэм

13 Бейонсе

Манай үеийн хамгийн чадварлаг дуучинд тооцогддог Бейонсе (Beyonce) цаг үргэлж төгс харагдах дуртай. Тиймээс ч байнга өөрийн бие галбир, өнгө үзэмжинд тохируулан хувцас хийлгэж өмсдөг байна. Харин одоо өөрөөсөө гадна нөхөр, охин, хүүгийнхээ стил имижинд анхаарах болжээ.

Бейонсе

14 Ким Кардашиан

Ким Крадашиан (Kim Kardashian)-ыг хүмүүс хэчнээн их муулж, үзэн ядсан ч тэрээр амжилттай хэвээр байх ажээ. Учир нь тэрээр их зоригтой, хэнээс ч айдаггүй бүсгүй юм. Энэ зан чанраа өөрийнхөө хувцаслалтаараа ч байнга илэрхийлдэг. Түүнийг хүмүүс задгай хувцасладаг гэж шүүмжилдэг. Гэхдээ зөвхөн өөртөө 100 хувь сэтгэл хангалуун хүн л зоригтойгоор нүцгэн шахам хувцаслана шүү дээ.

Ким Кардашиан

15 Эмма Уотсон

Английн жүжигчин Эмма Уотсон хэн хүнээс илүү эгэл даруу хувцасладаг. Гэхдээ түүний хувцаслалтанд "A" үнэлгээ өгөх хамгийн том шалтгаан бол жүжигчин маань байгальд ээлтэй хувцас өмсдөгөөрөө алдартай юм. Тэрээр амьтны гаралтай үслэг эдлэл, матрын арьсан гутал өмсөхийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ухаалаг эмэгтэй ажээ.

Эмма Уотсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()