1
Балба
Непал буюу монголчууд бидний хэлж заншсанаар Балба нь дэлхий дээрх цорын ганц өвөрмөц хэлбэртэй далбаатай улс ажээ. Энэ далбааны хоёр гурвалжин нь Эверест болон түүний бага оргилыг дүрслэн харуулжээ. Мөн балбачууд дэлхий үүрд мөнх оршин тогтнохыг бэлгэдэж нар, сарыг далбаан дээрээ дүрсэлсэн байна.
2
Ватикан, Швейцарь
Дэлхийн бараг бүх улсын далбаа тэгш өнцөгт хэлбэртэй байдаг. Харин Ватикан, Швейцарь хоёр улсын төрийн далбаа тэг дөрвөлжин ажээ.
3
Хамгийн түгээмэл далбааны өнгө
Ихэнх улс орны далбаанд улаан, цагаан, цэнхэр өнгө түгээмэл орсон байдаг. Гэхдээ энэ бол Оросын далбаа юм.
4
Хэвтээ зураастай далбаа
Дэлхий дээр хөндлөн зураас бүхий далбаатай улс 55 байдаг. Энэ бол Бельги улсын далбаа юм.
5
Ямайк
1962 оны наймдугаар сарын 6-ны өдөр Ямайк нь Их Британи улсаас салж тусгаар тогтнолоо зарласан юм. Тус улстай адил хар, ногоон, шар өнгийн хослол бүхий далбаатай улс маш ховор байдаг.
6
Хамгийн ховор
Нил ягаан өнгө орсон далбаатай улс дэлхий дээр нэг л байдаг. Энэ нь XIX зуунд нил ягаан өнгийг гаргаж авахад маш хэцүү байсантай холбоотой ажээ.
Таны харж байгаачлан зөвхөн Доминикан улсын далбаанд л бага зэрэг нил ягаан өнгө орсон байдаг юм.
7
Цор ганц өнгө
Бас нэг ховор өнгө бол хөх туяатай ногоон юм. Зөвхөн Багамын арлууд л ийм өнгийн далбаатай ажээ. Энэ далбааны нас бусад улсынхыг бодвол харьцангуй залуу юм. Ердөө 45 жилийн өмнө буюу 1973 онд энэ далбааг Багамын арлууд ашиглах болсон байна.
8
Хамгийн өндөр настай далбаа
Өнөөдрийн байдлаар Дани улсын далбаа дэлхийн хамгийн анхны далбаанд тооцогддог. Анх XIV зуунд энэ далбаа бий болгосон бөгөөд Даннеборг хэмээх өөрийн гэсэн нэртэй.
9
Хамгийн залуу
Сейшелийн арлуудын далбаа ердөө 22 жилийн өмнө бий болсон гэдгийг та мэдэх үү?
10
Канад
Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Канад улсын далбаа харьцангуй залуу бөгөөд 53 жилийн өмнө бий болжээ. Тус улсын далбаан дээрх агч модны навч нь 11 үзүүртэй бөгөөд амьдрал дээр хэзээ ч ийм төгс хэлбэртэй навч байдаггүй аж.
11
Япон
Япон улс 20 жилийн өмнө далбаагаа сольжээ. Гэхдээ тус өөрчлөлтийг анзаарч харсан хүн ховор байх. 1999 оныг хүртэл далбааны голд байрлах улаан нар үл ялиг дээш байрладаг байсан бөгөөд хожим төв хэсэгт нь болгон, өнгийг нь бага зэрэг тодотгосон юм.
12
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс (ИБУИНВУ)-ын далбаа нийт дөрвөн далбаанаас бүрддэгийг та мэдэх үү?
13
Төрийн далбааны өнгөө сольдог цор ганц улс
Филиппин бол далбааныхаа өнгийг сольдог дэлхий дээрх цорын ганц улс юм. Зургаас харж байгаачлан Филиппин улс онцгой тохиолдолд буюу дайны үед төрийн далбааныхаа цэнхэр, улаан өнгөний байрыг сольдог ажээ.
14
Далбааны хоёр тал нь өөр цор ганц улс
Парагвай улсын далбаа хоёр талтай бөгөөд хоорондоо бага зэрэг ялгаатай юм. Тус улсын далбааны нэг тал дээр улсын бэлгэ тэмдэг байдаг бол нөгөө тал дээр нь тус улсын тамга дүрсэлсэн ажээ.
15
Далбаан дээрээ хүний дүрстэй улс
Дэлхий дээрх ихэнх улс орны далбаан дээр янз бүрийн амьтан дүрслэгдсэн байдаг. Тэгвэл зөвхөн Белиз улсын далбаан дээр л хүний дүрс байдаг юм.
16
Далбаан дээрээ шинжлэх ухааны төхөөрөмжийг дүрсэлсэн улс
Португал улсын далбаан дээр нар, сар, одны солбицлыг тодорхойлдог одон орны төхөөрөмжийг дүрсэлсэн байдаг. Үүнийг тэд шинэ газар орон нээж байсан тус улсын эрэлхэг далайчдын гэгээн дурсгалд зориулжээ.
17
Бутан
Бутан улсын далбаан дээр лууны дүрс байдаг. Бутан гэдэг нь төвдөөр “лууны орон” гэсэн утгатай бөгөөд нэг үгээр далбаан дээрээ улсынхаа нэрийг илэрхийлсэн байгаа юм.
18
Калашников бууны дүрстэй улсын далбаа
Зарим улсын далбаан дээр янз бүрийн зэвсгийн дүрс байдаг ч зөвхөн Мозамбик улсын далбаан дээр орчин үеийн Калашников буу байдаг ажээ. Тус улс далбаан дээрээ ном дүрсэлсэн нь боловсрол, үйлдвэрлэлийг бэлгэдсэн байна.
19
Бразил
Бразил улсын далбааны төв хэсэгт байрлах цэнхэр бөөрөнхий доторх однууд бол 1889 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08.30 цагийг илтгэжээ. Чухам энэ өдөр Бразил улс тусгаар тогтносон байна. Харин далбаан дээрх бичиг нь “дэг журам ба хөгжил дэвшил” гэсэн утгатай.
20
Өмнөдийн одны орд
Зөвхөн Матрын замд байрладаг улс орнуудад Өмнөдийн одны орд харагддаг юм. Тиймээс Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Самао зэрэг улсын далбаан дээр энэ Өмнөдийн одны орд дүрслэгдсэн байдаг ажээ.
21
Науру улс
Науру улс өөрийн газарзүйн байрлалаа төрийн далбаан дээрээ дүрсэлжээ. Науру Экватораас өмнө зүгт, Номхон далайд байрладаг юм.
22
Хамгийн урт далбаатай улс
Катар улсын далбаа дэлхийн хамгийн урт тэгш өнцөгт далбаа ажээ. 1936 оныг хүртэл тус улсын далбааны нэг хэсэг улаан өнгөтэй байсан юм. Гэтэл нэгэн удаа далбааны улаан будаг наранд хатаж нил ягаан-бор өнгөтэй болсон байна. Ийнхүү үүнээс хойш төрийн далбааны өнгөө бүр мөсөн сольжээ.
23
Индонез, Монако
1945 онд Индонез улс тусгаар тогтнолоо зарлан улаан цагаан өнгийн төрийн далбаатай болсон юм. Гэвч тухайн үед Монакогийн хаант улс Индонезтэй яг ижил далбаатай байсан бөгөөд энэ асуудлын талаар эсэргүүцэл гаргасан боловч энэ нь амжилтгүй болжээ. Хожим хоёр улс тохиролцож, цагаан улааныхаа харьцааг бага зэрэг өөрчилсөн байна.
24
Румын, Чад
Румын болон Чад улс мөн л ижилхэн далбаатай юм. Ганц ялгаа нь далбаа тус бүрийн цэнхэр өнгө нөгөөгөөсөө арай бүдэг ажээ. Гэхдээ энэ нь бараг л мэдэгддэггүй.
25
Дөрвөн хэвтээ зураастай цорын ганц далбаатай улс
Маврики улс 1967 онд төрийн далбаатай болсон бөгөөд далбаа нь дөрвөн хөндлөн зураасаас бүрддэг юм. Ийм олон хөндлөн зураастай далбаатай улс дэлхийд өөр хаана ч байхгүй.
26
Ганц өнгөнөөс бүрдэх төрийн далбаа
Хэдий өнөөдөр нэг өнгийн далбаатай улс орон дэлхий дээр нэг ч байхгүй боловч түүхэнд ийм далбаатай улс гурав байсан юм.
27
Монгол Улс
Одоогийн Монгол Улсын төрийн далбааг 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэж эхэлсэн байна. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байна. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм.