1
Тарвас
Тарвас нь хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг ч их хэмжээний глюкоз агуулдаг. Тиймээс таны ходоод хоол боловсруулах үед их хэмжээний хий ялгаруулахад хүргэнэ.
2
Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө хордлого тайлах үйлчилгээтэй ч их хэмжээгээр идвэл удаан шингэдэг.
3
Манго
Жимснүүд дундаас манго глюкозыг хамгийн их хэмжээгээр агуулдаг. Хэрвээ нэг дор их хэмжээний манго идвэл таны гэдэс дүүрэхээс гадна өтгөн хатах аюултай.
4
Вандуй
Вандуйг их хэмжээгээр идвэл таны ходоодон дахь хоол боловсруулах бактеруудад хэт ачаалал өгөх аюултай.
5
Сармис
Сармис нь ханиад томуунаас сэргийлэх, дархлаа сэргээх үйлчилгээтэй ч нэг дор их хэмжээгээр идэх юм бол таны ходоодонд муу. Учир нь сармис исэллэг чанар ихтэй учраас ходоодыг гэмтээх аюултай.
6
Ногоон сонгино
Бусад хүнсний ногооноос ялгаатай нь ногоон сонгинод глюкоз их хэмжээгээр агуулдаг. Тиймээс нэг дор их хэрэглэвэл таны гэдсэнд хий их хэмжээгээр хуримтлагдах болно.
7
Сонгино
Сонгинод фруктоз нэртэй бодис агуулагддаг. Энэ бодис нь хүний ходоодонд байдаг хоол боловсруулах бактертай нийлснээр их хэмжээний хий ялгаруулдаг аж.
8
Чавга
Чавганд мөн фруктоз бодис их хэмжээгээр агуулагддаг.
9
Артишок
Хэрэв та артишокийг эмчилгээний бус хүнсний зорилгоор хэрэглэх гэж байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь артишоконд фруктан гэх бодис агуулагддаг аж. Фруктаныг хүний ходоод бүрэн боловсруулж чаддаггүй учраас таны гэдсэнд түгжрэл ч үүсгэж мэднэ. Үүгээр хоол хийхийн оронд шүүсийг нь уухыг зөвлөе.
10
Алим
Алим их хэмжээний глюкоз агуулдаг. Түрүүн хэлсэнчлэн глюкоз нь удаан шингэдэг бодис учраас алим таны гэдсийг хийгээр амархан дүүргэнэ.