Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Reuters" агентлагийн сурвалжлагч нар Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зураглан харуулжээ. Одоогийн байдлаар тус улсын инфляцийн түвшин 25.000 хувьд хүрээд байгаа юм. XX зууны эхээр газрын тосны анхны ордоо нээж байсан Венесуэл өдгөө дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогчдын нэг болжээ. Өмнө нь тус улс кофе, какао гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчид байсан хэдий ч газрын тосны экспорт нь Засгийн газрын төсвийг дангаар бүрдүүлэх болсон. Гэвч 1980-аад оны үед нефтийн үнэ буурсны дараа тус улсын гадаад өр нэмэгдсээр эцэст нь урт хугацааны эдийн засгийн хямралд хүргэсэн юм.