1
"Хоббит" Шинэ Зеландын алтан өнгөтэй будгийг дуусгасан
"Хоббит" кинон дээр гардаг асар их алтан эдлэлүүдийг будахын тулд кино багийнхан Шинэ Зеланд дахь боронзон өнгөтэй будгийн нөөцийг дуусгажээ. Гэсэн ч будаг хангалттай байгаагүй тул илүү ихийг Германаас захиалсан байна.
2
Даниэл Крейг "Skyfall" кинон дээр галт тэргэн дээр жинхэнээсээ зодолдсон
Жүжигчин Даниэл Крейг (Daniel Craig) "Skyfall" киноны галт тэргэн дээр зодолддог хэсэгт өөрөө тогложээ. Учир нь тэрээр орлон тоглогчоо эрсдэлд оруулахыг хүсээгүй гэнэ.
3
Жеймс Бондын бэлгэ тэмдэг
Жеймс Бондын бүх цувралын хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол яах аргагүй эхлэлд нь гардаг Бонд бууны гол төмөр рүү бууддаг хэсэг билээ. 1962 онд кино багийнхан эхний Жэймс Бондын ангийг продюсерүүдэд танилцуулахаас 20-хон минутын өмнө кино зохиолчдын нэг Маурис Байндер (Maurice Binder) энэ хэсгийн санааг бодож олсон гэнэ.
4
"Цэрэг Райныг аварсан нь" кино дэндүү бодитой
"Цэрэг Райныг аварсан нь" (Saving Private Ryan) киноны тулааны хэсгүүд дэндүү бодитой болсон гэнэ. Учир нь тус киноны нээлтэд Дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчдыг урьсан байна. Гэтэл тус киноны байлдааны хэсэг тэдэнд хүндээр тусаж, заримынх нь бие муудсан ажээ.
5
"Тав дахь махбод" кинонд зориулж шинэ хэл зохиосон
1997 онд нээлтээ хийсэн "Тав дахь махбод" (The Fifth Element) киноны гол баатар Лийлогийн ярьдаг хуурамч хэлийг тус киноны найруулагч Люк Бессон (Luc Besson) герман, швед хэлийг нийлүүлэн зохиосон аж. Хамгийн сонирхолтой нь гол дүрийн жүжигчин уг хэлийг сурсан Мила Йовович (Mila Jovovich) найруулагчтайгаа чөлөөтэй ярьж чаддаг болсон байна.
6
"The Departed" кинон дээр Жек Николсон жинхэнэ буу хэрэглэсэн
"The Departed" киноны нэгэн хэсэг дээр жүжигчин Жек Николсон (Jack Nicholson) Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio)-г буугаар сүрүүлдэг. Энэ хэсэг дээр Николсон буу гаргаж ирэх ёсгүй байсан ч гэнэтхэн жинхэнэ буу гарган ирж кинонд ашигласан байна. Энэ үйлдэл нь Леонардог багагүй айлгаад авсан гэсэн шүү.
7
"Чарли ба шоколадны үйлдвэр" кинонд жинхэнэ хэрээ ашигласан
"Чарли ба шоколадны үйлдвэр" кинон дээр гардаг самар цөмдөг хэрэмнүүдийг хэсэгт жинхэнэ хэрэмнүүд гардаг ажээ. Найруулагч Тим Бертон (Tim Burton) зураг авалтад зориулан 40 ширхэг хэрэм өөрөө сургаж кинондоо тоглуулсан байна.
8
Халк анх саарал өнгөтэй байжээ
1962 онд анх Халк (Hulk)-ын зурагт номыг хэвлэлд оруулахаас өмнө ногоон мангас маань саарал өнгөтэй байжээ. Харин нэгэн удаа хэвлэгчийн саарал өнгө дууссан учраас "Marvel"-ынхан Халкыг ногоон өнгөтэй болгохоор шийдсэн байна. Энэ өнгө нь тус дүрийг бүтээгч Стан Ли (Stan Lee)-д ихэд таалагдсан учраас тэр чигээр нь үлдээсэн гэнэ.
9
"Deadpool" машинд зэвсгээ мартдаг нь өөр учиртай
"Deadpool" кинон дээр гол дүрийн баатар буутай цүнхээ машинд мартдаг хэсэг бий. Уг нь "Deadpool" дайснуудтайгаа буудалцдаг том тулааны хэсгийн зураг авалтыг хийхээр төлөвлөж байсан ч "Fox" компани сүүлийн мөчид тус киноны төсвийг долоон сая ам.доллараар хассан байна. Ийнхүү кино найруулагчид зардал хэмнэх үүднээс энэ хэсгийг оронд нь оруулжээ.
10
"Pulp Fiction" киноны тариуртай хэсэг
"Pulp Fiction" кинон дээр жүжигчин Ума Турман (Uma Thurman)-ий цээж рүү Жон Траволта (John Travolta) урт зүүтэй тариур зоодог хэсгийн зургийг тун өвөрмөцөөр авчээ. Аюулгүй байдлын үүднээс найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino) тариурыг эхэлж Ума Турманы цээжинд хатгадаг бөгөөд түүнийг нь Жон Траволта огцом татаж авч байгааг хальсанд буулгасны дараа бичлэгийг ухрааж тоглуулсан байна.