Шүд хавирах буруу зуршлаас хэрхэн салах вэ?

2018-08-21, 14:34
17,090

Өглөө сэрэхэд заримдаа эрүү, толгой өвддөгийн учрыг та мэдэх үү? Хэрвээ та байнга ийм мэдрэмжтэйгээр сэрдэг бол унтаж байхдаа шүдээ хавирдаг байх магадлал өндөр юм. Шүд хавиралтыг өөрөөр “бруксизм” ч гэж нэрлэдэг. Унтаж байх үед хоолойн булчирхай суларч, амьсгалын замыг бага зэрэг боогдуулахад шүд хавирах үзэгдэл бий болдог. Шүдээ хавирснаар нэгдүгээрт, шүд өвдөж илүү эмзэг болдог, хоёрт, шанааны булчин цочирно. Мөн үүнээс үүдэлтэйгээр толгой өвддөг юм. Тиймээс бид таныг энэхүү хорт зуршлаас салахад тань туслах чухал зөвлөгөөг хүргэж байна.

Шүд хавирах буруу зуршлаас хэрхэн салах вэ?

Дэлхийн нийт хүн амын 8-31 хувь нь шүдээ хавирдаг гэсэн судалгаа бий. Мөн шүд хавиралтыг хоёр ангилж болно. Нэг нь шөнө, нөгөө нь өдрийн цагт тохиолддог. Тиймээс тухайн хүн яагаад шүд хавирч байгаа нь шинжлэх ухаан, бие бялдар, сэтгэл зүй, гени гэх мэт олон зүйлээс шалтгаалж болно.

1 Кофейн болон архины төрлийн хэрэглээгээ зогсоох

Та хоолны дэглэмдээ анхаарахаас бүхнийг эхлэх хэрэгтэй.  Бид юу идэж, тэр нь бие организмд  хэрхэн шингэхээс эрүүл мэндийн байдал шалтгаалдаг шүү дээ.

Кофейн бол хүний хэрэглэж болох хамгийн энгийн сэргээш нь үнэн. Гэсэн ч кофе, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа зэрэг кофейний хэрэглээгээ та багасгах ёстой. Учир нь эдгээр зүйлийг хэтрүүлэн эсвэл тогтмол хэрэглэвэл хүний бие байнгын сэргэг байдалд орж, унтаж амрахад саад болдог.

Архи ч мөн адил хортой хүнсэнд орно. Гэхдээ кофейнээс ялгаатай нь хүнийг сэргэг гэхээс илүү нойрмог болгодог. Мөн хүний биеийг нойрны зөрүүнд оруулдаг. Харин үүний үр дүнд хүн илүү ихээр шүдээ хавирдаг байна.

Кофейн болон архины төрлийн хэрэглээгээ зогсоох

2 Стресснээс сал

Хүнийг шүдээ хавирахад хүргэдэг хамгийн түгээмэл зүйл бол стресс юм. Өдөржин стресстсэний улмаас та шөнө нойргүйдэх эсвэл тайван амарч чадахгүйд хүргэдэг. Тиймээс таныг стресстүүлдэг зүйлээс хол байх нь чухал. Хэрвээ ажлынхан эсвэл гэр бүл, ойр дотны хүмүүс тань сэтгэлийг тань тавгүйтүүлдэг бол стрессээ тайлах ямар нэгэн өөр зүйл хийх хэрэгтэй. Сэтгэл зүйчтэй ярилцах, дасгал болон бясалгал гэх мэт.

Өглөө эрт босож, орой эрт унтаж, хоолны дэглэм баримтлахыг хичээ. Жимс, ногоо, самар таны шүдэнд сайн тул идэхэд гэмгүй. 

Стресснээс сал

3 Хоол л биш бол бусад зүйлийг мэрж, зажлахаа зогсоо

Ихэнх хүн багаасаа болох болохгүй зүйл мэрж, зажлах зуршилтай болж өсдөг. Өөрийн ухамсаргүйгээр харандаа бал, хумсаа мэрдэг хүн бий. Идэх зориулалтын бус зүйл зажилснаар амны хөндийд олон төрлийн нян, бактер “үүрлэдэг”. Харин эдгээр нь амны хөндийн хэвийн ажиллагааг гажуудуулдаг байна.

Энэ зуршлаасаа салахыг хүсвэл хааяа юм зажилмаар санагдсан үедээ бохь, гаа, жимс гэх мэт зүйлийг авч хэрэглэж болно. Мөн хоолоо аль болох удаан зажилж идэхийг зөвлөж байна.

Хоол л биш бол бусад зүйлийг мэрж, зажлахаа зогсоо

4 Кальци магнийн хэрэглээгээ нэмэх

Зарим тохиолдолд шүд хавиралт нь танд амин дэм дутагдсаныг илэрхийлдэг. Хэрвээ танд амин дутагдаж, шүд хавирах болсон нь батлагдвал кальци, магни их хэмжээгээр агуулагдсан хоол хүнс хэрэглэх эсвэл амин дэм уухыг зөвлөж байна.

Кальци магнийн хэрэглээгээ нэмэх

5 Шүдээ зуудаг юм биш биз?

Хэрвээ өдөр өөрөө ч анзааралгүйгээр шүдээ зуучихсан байдаг бол шөнө нь хэрхэн өөрсдийнхөөрөө “хөдөлдөг” гэж та бодож байна.

Хүн өөрийн бодолд хэт автсан эсвэл ажилдаа хэт улайрсан үед шүдээ өөрийн эрхгүй зууж, хавирах үе бий. Тиймээс биеэ хянахыг хичээх нь зүйтэй.

Шүдээ зуудаг юм биш биз?

6 Унтахаасаа өмнө сайн амар

Хэрвээ та шөнө унтаж байхдаа шүдээ хавирдаг бол энэ нь магадгүй таны унтахаасаа өмнө хийсэн үйлдэлтэй холбоотой байж болно. Хэдий чинээ тайван амгалан байна, төдий чинээ шөнө тайван амарна гэдгийг санаарай.

Унтахаасаа өмнө ногоон цай ууж, хүзүү нуруугаа бариулж, нүүрэндээ массаж хийвэл шөнө илүү тайван хононо.

Унтахаасаа өмнө сайн амар

7 Амны хамгаалалт хий

Хэрвээ та дээрх заавар, дасгалуудыг хийж чадахгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Шүдний эмч танд амны хамгаалалт өгөх бөгөөд та үр дүнг нь шууд л мэдрэх нь дамжиггүй.

Дэлхий даяар шүд хавирах үзэгдэл түгээмэл учир эмч, эрдэмтэд энэ төрлийн гажгийг засах зүйлийг ч бүтээгээд амжжээ. Гэхдээ амны хамгаалалт хоёр төрөл байдаг. Өөрийн шүд, амны хэлбэрт тусгайлан зориулж амны хамгаалалт хийлгэх, эсвэл силикон хамгаалалт буюу хүн бүрийн шүдний хэвд таарах амны хамгаалалт авах хэрэгтэй. Орой унтахаас өмнө амандаа хийгээд өглөө сэрээд авна гэсэн үг. Ингэж хэвшснээр шүд хавиралтаас удахгүй салах болно.

Амны хамгаалалт хий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()