1
Хүүхдээ нийгэмшүүл
Хүүхдийн хүмүүжилд сургуулийн өмнөх боловсрол нэн чухал. Тэглээ гээд заавал цэцэрлэгт өг гэсэн үг биш. Харин үеийнх нь хүүхдүүдтэй ойр ойрхон тоглуулах юм уу, хааяа ч болов олон хүүхэдтэй өдөр өнжүүлэхэд өгч байгаарай.
2
Хүүхэдтэйгээ тоглож сур
Хүүхдээ багаас нь ойлгож зөв харьцаж суръя гэвэл тоглоом маш чухал. Гэхдээ тогло гээд ганцааранг нь орхих биш, харин хамтдаа тоглоорой. Тэгэхдээ хий хөөргөх хэрэггүй, харин сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлсэн, хөгжилтэй зүйл сэтгээрэй.
3
Томчуудтай найзлуулж сурга
Заавал том хүнээс хөндий байлгах хэрэггүй. Ойр дотны таньдаг томчуудтай сайн нөхөрлүүлэх юм бол хүүхэд тань хүн таньж сурахаас гадна хэзээ ч ганцаардахгүй.
4
Хол байсан ч сайн харилц
Хэрвээ та хаа нэг тийшээ хол замд гарах гэж байгаа бол хүүхэдтэйгээ харьцаагаа тасалж болохгүй. Азаар орчин үед хэнтэй ч яг дэргэд нь байгаа юм шиг харилцаж болохоор болсон. Тиймээс өдөр болгон интернэтээр холбогдож, утсаар залгаж, боломжтой бол дуртай зүйлийг нь илгээж байгаарай.
5
Хүүхдийнхээ анхаарлыг тат
Хүүхдээ байнга анхаарч, харилцан ярихдаа эелдэг хэрнээ цэгцтэй дуугарч, инээмсэглэх хэрэгтэй. Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол ярилцаж байхдаа толгойг нь илж, тэвэрч байгаарай.