Өөрийн имиж, дүр төрхийг бүрдүүлж чадсан гол дүрийн 10 эмэгтэй

Кино ертөнц  нэг талаараа том сургууль болдог төдийгүй хайртай баатрынхаа өмссөн зүүсэн, үйл хөдлөл бүрийг дуурайх нь хүүхэд залуусын хувьд гэм биш зан гэлтэй. Бидний дуртай киноны дүрүүд зөвхөн ааш зангаараа төдийгүй, өөрийн загварын хэв маягаараа олон бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг билээ.  Гоё сайхан харагдахын тулд заавал их мөнгө үрэх шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь мэргэжилтнүүдийн үнэтэй зөвлөгөөг дагах нь чухал. Ингээд танд загварлаг харагдахад туслах шилдэг зөвлөгөөг хүргэе.

Өөрийн имиж, дүр төрхийг бүрдүүлж чадсан гол дүрийн 10 эмэгтэй

1 Баффи Саммерс "Buffy the Vampire Slayer"

1990-ээд оны сүүлчээр анх дэлгэцнээ гарсан уг нууцлаг кино дэлхий дахины олон хүний анхаарлыг татсан билээ. Бид цус сорогчдын тэмцэл, далд ертөнц, ид шид, сургуулийн  амьдралыг харах ихээхэн дуртай байсан.

Гэхдээ уг кино зөвхөн өөрийн найруулгаар төдийгүй жүжигчдийн хувцаслалтаараа залууст таалагдсан бөгөөд эдгээр жүжигчдийн дунд Баффи Саммерс багтдаг. Шаргал үст бүсгүйн загвар 1990-ээд оны үеийн залуусын чиг хандлагыг тодорхойлж буй юм. Эхний ангиудад  тэрээр хэт богино банзал болон даашинзыг өндөр өсгийтэй гуталтай хослуулж байсан. Үүнээс гадна торон, унтлагын мэт хувцас нь түүний загварыг илүү чимэглэж өгч байсан юм. Хожим нь Баффи нимгэн хоолойтой цамц, кроп-топ болон цэцгэн хээтэй хувцас өмсөх болсон. Бүхий л киноны явцад тэрээр савхин өмдөндөө үнэнч байсан юм.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Унтлагын хувцас шиг сул загвартай даашинз, сүлжмэл майк, чокер.

Баффи Саммерс  "Buffy the Vampire Slayer"

2 Одри Херн “Twin Peaks”

Одри Херн нь “Twin Peaks” киноны хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Түүний хувцаслалт ямагт төгс харагддаг. 

Киноны нэгдүгээр ангид Одри эрэгтэй загварын богино түрийтэй гутлыг улаан өндөр өсгийтөөр солиход хэрхэн өөрчлөгдөх боломжтойг харуулсан. Хувцаслалтын хувьд тэрээр ноолууран эсвэл нэхмэл хоолойтой цамц, дөрвөлжин хээтэй банзал, сонирхолтой хээтэй цамцыг илүүд үздэг байсан. Эдгээр төрлийн хувцсыг гоёл чимэглэлийн зүйлтэй хослуулах шаардлагагүй ч нүүр будалттай зохицуулах хэрэгтэй.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ?Эмэгтэйлэг байдал, дөрвөлжин хээтэй банзал, намхан углааш.

Одри Херн “Twin Peaks”

3 Мария Антуанетта “Marie-Antoinette”

Австрийн гүнжийн хувь тавилан нэг талаас таатай, нөгөө талаас ихээхэн гунигтай байсан. Мария үдэшлэг, тансаг хувцаслалтанд дуртай байсан нь түүний сул тал юм. Тэрээр XVIII зууны үеийн  рококо загварыг илүүд үздэг байсан бөгөөд түүний нэр одоог хүртэл хамгийн загварлаг бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Мэдээж, нарийхан корсет, өндөр хиймэл үс, хацар өнгөлөгчгүйгээр язгууртан хатагтайн хэв маягийг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ Мариягийн хувцасны шүүгээнд орчин үеийн загварлаг бүсгүйчүүдийн сонирхох хувцас хүртэл байсан юм.

Кирстен Данстын тоглсон уг кинонд цайвар цэнхэр, цайвар ягаан, биеийн өнгөтэй даашинз нэлээд түгээмэл байсан. Цэцгэн хээтэй хувцас өөрийн өнгөлөг байдлаараа олны анхаарлыг татдаг.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Биеийн өнгөтэй даашинз, цэцгэн хээтэй хувцас, ард тал нь онгорхой гутал.

Мария Антуанетта “Marie-Antoinette”

4 Коко Шанель “Coco Avant Chanel”

Алдарт Коко хувцасны эрх чөлөөг бүсгүйчүүдэд анх мэдрүүлсэн бүсгүй юм. Загварын ертөнцийн хатан хаан болохоосоо өмнө Коко төрөл бүрийн загварын туршилт хийх дуртай байсан бөгөөд эрэгтэй хүн шиг хувцаслаж олны анхаарлыг татдаг байсан аж.

Кинон дээрээс бид алдарт Коко Шанелийн хувцасны загвар хэрхэн үүссэн талаар үздэг. Коко сул цамц, эрвээхэй зангиа, том мөртэй хантааз болон эрээн гоёл чимэглэлтэй зүйлсийг илүүд үздэг байжээ. Энэ нь түүнийг өвөрмөц, загварлаг харагдахад тусалж байсан юм. Мэдээж тэрээр өөрийн алдарт богино хар даашинзаараа алдартай.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Жижиг хар даашинз, хантааз, сувд, эрэгтэй загварын хувцас

Коко Шанель “Coco Avant Chanel”

5 Фиби Холливелл “Charmed”

Олон ангит “Charmed” кино нь гэр бүлийн харилцааны талаар илүүтэй харуулдаг билээ. Гол дүрийн баатруудын адал явдлаас гадна бид загварлаг хувцаслалтыг харж болно. Киноны найман улирлын туршид бүх эгч дүүсээс Фибигийн загвар л маш ихээр өөрчлөгдсөн. Тэрээр энгийн нэг бүдүүлэг эмэгтэйгээс үзэсгэлэнтэй харц булаам бүсгүй болж хувирсан. Нэгдүгээр улиралд Фиби энгийн даруухан будалт, сул футболка, нарийхан мөртөй майк өмсдөг байсан. Харин хэсэг хугацааны дараа түүний нүүр будалт харц булаам болж, хувцаслалтандаа бариу даашинз сонгох болсон билээ. Фиби корсет, кроп-топ, кимоно нөмрөгийг илүүд үзэх болсон төдийгүй романтик халуухан хувцаслалттай байхдаа сайхан харагддаг.  Гоёл чимэглэлийн хувьд чокер, цагирган ээмэг, чамин зүүлтэнд дуртай байсан.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ?  Өвөрмөц хувцаслалтыг туршиж үзэх, тод өнгийн майк, гоёл чимэглэл.

Фиби Холливелл “Charmed”

6 Кэрри Брэдшоу “Sex and the City”

Кэрри төрөл бүрийн туфлийг илүүд үздэг байсан ч түүний хувцасны шүүгээ үнэтэй даашинз, цамцаар дүүрэн байдаг. Бүсгүйн хамгийн дуртай брэндүүд нь Alexander McQueen, Dolce & Gabbana, Manolo Blahnik байсан юм. Хэдийгээр тэрээр үнэтэй брэндүүдэд дуртай ч Кэрри хямдралтай худалдан авалт хийхээс огтхон ч татгалздаггүй.

Тэр загварын туршилт хийхээсээ айдаггүй нэгэн байсан. Тансаг зэрэглэлийн шубыг сандалтай, цэцгэн хэлбэрт энгэрийн зүүлт, сонин хэлбэр дүрстэй хувцас өмсөж, хааяа нүцгэн гэдсэн дээрээ бүс зүүхээс ч сийдэггүй. Бүсгүйн төгс сайхан галбир нь түүнийг бариу, торон даашинз өмсөхөд огтхон ч саад болдоггүй аж.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Тютю даашинз, өндөр өсгийт, даруухан будалт, үл зохицох зүйлсийг хооронд нь тохируулах.

Кэрри Брэдшоу “Sex and the City”

7 Холли Голайтли “Breakfast at Tiffany's”

Холли Голайтли бол Диснейн гүнжүүдийн гоо үзэсгэлэнг өөртөө агуулсан эмэгтэй. Харин "Breakfast at Tiffany's" кино өөрийн найруулга төдийгүй үзэсгэлэнт бүсгүйн загварлаг хувцаслалтаар олны анхаарлыг татсан билээ.

Холли Голайтли үнэтэй брэндийн хувцас өмсөх дуртай. Үүний баталгаа нь түүний  "Tiffany & Co"-гийн хүзүүний сувдан зүүлт болон хар даашинз, урт бээлий байсан юм. Гэхдээ Холли энгийн хоолойтой цамц, бариу пальто, өмд өмсөхдөө ч бас дуртай. Эдгээр хувцсаа тэрээр тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлтэй хослуулдаг байсан нь содон харагддаг. Түүний загварын гол онцлог нь хээнцэр, дэгжин байдал бөгөөд энэ нь одоо ч бидний амьдралд ноёрхсоор. Загвар зохион бүтээгчид түүний стильд ихээхэн дуртай байдаг гэнэ.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Том гоёл чимэглэл, нарны шил, өргөн хүрээтэй малгай.

 

Холли Голайтли “Breakfast at Tiffany's”

8 Малена Скордиа “Malèna”

Малена Скордиаг эмэгтэйчүүд үзэн ядаж,  харин эрчүүд маш ихээр хүсэмжилж байсан юм. Тэрээр өөртөө анхаарал хандуулахгүй байсан ч эрчүүдийн анхаарлыг татаж чаддаг. Түүний хувцаслалт бүсгүйг илүү үзэсгэлэнтэй харагдуулж, байгалийн гоо үзэсгэлэнг нь тодотгодог аж.

Киноны эхлэл хэсэгт бүсгүй даруухан хэрнээ өөрийн бэлхүүсийг тодотгосон, дунд зэргийн урттай, цэцгэн хээтэй хар даашинз өмссөн харагддаг. Харин киноны дунд үед тэрээр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирдаг байна.  Хувцаслалт нь бие галбирыг нь тодотгож, өндөр өсгийт нь илүү ихэмсэг болгож, үс нь гялалзсан сайхан харагдана. Киноны төгсгөлд бид энгийн сайхан эмэгтэйг олж харна.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Бэлхүүс тодотгосон дунд зэргийн урттай даашинз, цэцгэн хээтэй даашинз, хар цагаан хослуулсан гоёл чимэглэл сонгох.

Малена Скордиа  “Malèna”

9 Миранда Пристли “The Devil Wears Prada”

Загварын тухай кинонд загварлаг дүр ноёрхох нь тодорхой. Тиймээс ч уг киноны гол дүрийг бүтээсэн Мэрил Стрип буюу Миранда Пристли нэлээд ихэмсэг бүсгүйн дүрийг бүтээдэг.

Миранда хар цагаан өнгийн хослолыг илүүд үздэг бөгөөд булган шуба, пальто, сүлжмэл даашинз өмсөх дуртай. Үүнээс гадна түүний хувцасны шүүгээнд амьтдын хэлбэр дүрстэй хувцас ч их байдаг. Өөрийн хувцаслалтыг тэрээр үнэтэй чамин гоёл чимэглэлээр чимж өгдөг.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Хувцасны чимэглэл, эрэгтэй загварын чөлөөт хувцаслалт.

Миранда Пристли  “The Devil Wears Prada”

10 Жулс Остин “The Intern”

Жулс Остин бол загварлаг хувцасны онлайн дэлгүүртэй ухаалаг, амжилттай яваа бизнес хатагтай юм. Тэрээр шинэлэг өвөрмөц санааг ихээр үнэлдэг бөгөөд түүний байгууллагад туршлагатай ажилтнууд ажилладаг.

Жулсын хувцасны шүүгээнд орчин үеийн, сонгодог бүхий л стилийн хувцас бий. Өндөр суудалтай өргөн өмд, сонгодог цамцтай төгс хосолдог бөгөөд үүнээс гадна  судалтай, эсвэл дөрвөлжин хээтэй хувцас сонгож өмсдөг. Тэрээр өргөн савхин банзлыг ч өмсөх нь бий. Нүүр будалт, цөөхөн тооны гоёл чимэглэл, том хэмжээний цүнх нь түүнийг илүү эмэгтэйлэг төрхтэй болгоно.

Түүний ямар загварыг орчин үед хэрэгжүүлж болох вэ? Өндөр суудалтай өргөн өмд, улаан даашинз, геометрийн хэлбэр дүрс бүхий хээтэй хувцас.

Жулс Остин “The Intern”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()