Манай гаригийн хамгийн нууцлаг оршин суугчтай газар нутаг

Дэлхийн хаа нэгтээ байдаг үлгэр домгийн мэт хүмүүс, хүүхэлдэйн хот, муу ёрын байшин гэх мэт зүйлсийг зохиолч нар огт санаанаасаа зохиодоггүй бөгөөд үнэхээр бодит байдал дээр оршдог ажээ. Хүн төрөлтхний өнөө хэр нт тайлж чадаагүй байгаа нууц, тааварлашгүй зүйлс өч төчнөөн байдаг шүү дээ. Ингээд бид танд хамгийн хачирхалтай хүмүүс амьдардаг газар нутгийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Манай гаригийн хамгийн нууцлаг оршин суугчтай газар нутаг

1 Ихрүүд мэндэлдэг нутаг (Кодинхи, Энэтхэг)

Энэхүү тосгон маш олон ихэртэй гэдгээрээ дэлхий даяар алдартай. Бусад оронтой харьцуулахад зургаа дахин олон ихэр энэ тосгонд төрдөг байна. Ихрүүд болон тэдний эцэг эхэд зориулсан дэлхийн хамгийн анхны Ихрүүдийн холбоо Кодинхид байгуулагдаж байжээ.

Кодинхигийн өндөр настнуудын хэлж байгаагаар 15-20 жилийн өмнөөс ихрүүд олноороо төрөх болсон аж. Одоогийн байдлаар шинжлэх ухааны талаас үүнийг тайлбарлаж чадсан эрдэмтэн байхгүй.

Энэтхэгийн Кодинхигээс гадна Нигерийн Игбо-Ора хотод бас ийм зүйл тохиолдож байгаа гэнэ. Харин энэ үзэгдлийг эрдэмтэд нутгийн иргэдийн өдөр тутмын хоолондоо хэрэглэдэг кассава ургамалтай холбон тайлбарлаж буй юм.

Ихрүүд мэндэлдэг нутаг (Кодинхи, Энэтхэг)

2 Бразилийн пирахачууд хамгийн жаргалтай хүмүүс

Бразилийн Амазон мужид пираха хэмээх омгийнхон амьдардаг бөгөөд тэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн тоонд багтдаг.

Энэхүү омгийнхон цахим сүлжээ гэж юу болохыг огт мэдэхгүй. Тэд нэг нэгэндээ юу хийхийг нь зааж өгөх ёсгүй. Пираха хэлээр л биш бол тэдэнтэй ярилцах боломжгүй гэнэ. Мөн тэдний хувьд тоо гэсэн ойлголт байхгүй бөгөөд “нэг” болон “нэлээд хэд” гэсэн утгаар л аливаа тоог илэрхийлдэг байна. Пирахачууд өөрийн насанд санаа зовдоггүй. Тэд бас нэрээ чөлөөтэй сольж болдог аж. Хамгийн хачирхалтай нь тэд өдөрт ердөө хоёр цаг буюу зургаан цаг тутам 30 минут унтаж нойр авдаг юм байна.

Пирахачууд өдөр тутмын амьдралдаа төдийлөн санаа зовдоггүй учир дэлхийн  хамгийн аз жаргалтай иргэдэд тооцогддог бололтой.

Бразилийн пирахачууд хамгийн жаргалтай хүмүүс

3 Шатсан суурин (Сентрейлия, АНУ)

Сентрейлия бол АНУ-ын Пенсильван муж улсын Колумбийн тойрогт орших суурин юм. 2016 оноос хойш тэнд ердөө 10 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний байшин нь далайн эргийн энэ уур савссан газарт байрладаг аж. Тэд төрөлх нутгаа орхихыг хүсэхгүй байгаа учир ийм нөхцөлд тэсэж амьдарсаар байгаа гэнэ.

1962 онд Засгийн газраас тэндхийн уурхайн гүнд байрлах хог хаягдлыг цэвэрлүүлэхээр гал сөнөөгчдийг түрээсэлснээс анх бүх зүйл эхэлжээ. Нэг зүйл буруугаар эргэснээс болж гал хонгил дагуу асаж эхэлсэн бөгөөд дарагдахын аргагүй хүчтэй авалцаж байсан учир хэн ч галыг унтрааж чадаагүй аж. Тиймээс газар дор одоог хүртэл гал ассан хэвээрээ, уур савссаар байдаг гэнэ.

Пенсильванийн удирдлагууд энэ сууринд хүн ирж суурьшихыг хориглосон бөгөөд үлдсэн 10 хүн явсны дараа арал эзэнгүй болох нь ээ.

Шатсан суурин (Сентрейлия, АНУ)

4 Мануухай тосгон (Нагоро, Япон)

Японы Нагоро тосгон маш олон хүнтэй юм шиг анх очсон хүмүүст санагддаг гэнэ. Үнэн хэрэгтээ энэ тосгонд 30 орчим хүн л амьдардаг ажээ. Тэгвэл бусад нь хаачсан юм бол? Яг үнэндээ тэд хүмүүс биш, харин зураач Тсукими Аяногийн бүтээсэн хүнтэй төстэй хүүхэлдэйн чихмэлүүд юм байна.

Уран бүтээлч бүсгүй Нагород төрсөн боловч бага байхдаа эцэг эхийнхээ хамтаар төрөлх тосгоноо орхин явсан аж. Ингээд төрсөн нутагтаа буцаж ирээд нутгийнх нь иргэд 40 болтлоо цөөрсөнд ихэд харамссан гэнэ.

Ийнхүү Аяно хүнтэй ижил өндөртэй хүүхэлдэйн чихмэл бүтээж, тосгоны оршин суугчдыг өөрийн гараар "үйлдвэрлэж" эхэлсэн байна. Одоогийн байдлаар Нагород 350 орчим хүүхэлдэйн чихмэл бий. Хэдийгээр аймшигтай харагдаж байгаа ч уг тосгон жуулчдын дунд нэлээд алдартай болж, Мануухай тосгон хэмээх нэртэй болжээ.

Мануухай тосгон (Нагоро, Япон)

5 Нууц увдистнуудтай тосгон (Лили Дейл, АНУ)

Энэхүү тосгон Нью-Йоркийн баруун хойд талд оршдог бөгөөд ихэнхдээ зөн билэгч, ховсч, далд увдистай хүмүүс амьдардаг байна. Тосгон ойролцоогоор 270 хүнтэй ч далд ертөнцийн эздэд өөрийгөө үзүүлж, мэргэлүүлэхээр жилд 22 мянган хүн зорьж ирдэг аж.

“Supernatural” киноны нэг ангийг Лили Дейл тосгонд зориулан бүтээжээ. Кинонд ах дүү Винчестерийн талаар өгүүлэх бөгөөд тэд нууцлаг аллагын шалтгааныг тайлахаар Лили Дейлд ирдэг байна. Ингээд ах дүүс тосгоны зөн билэгчид бүгд хуурамч хүмүүс болохыг олж илрүүлдэг.

Нууц увдистнуудтай тосгон (Лили Дейл, АНУ)

6 Ведийн сургаал номлолын дагуу аж төрдөг хүмүүс (Ведик, АНУ)

АНУ-ын Айова мужид оршдог Ведик хотод 250 гаруй хүн амьдардаг бөгөөд тэд Хинду шашны Ведийн сургаалын дагуу аж төрөхийг хичээдэг байна.

Тус хотын архитектурын загварыг Ведийн Махаришигийн системийн дагуу хийжээ. Цонх бүр нь зүүн тийш харсан байшин нь төвдөө хоосон байдаг гэнэ. Энэ арга замаар гэрээ засварлах нь оршин суугчид эв найрамдалтай байж, урт удаан хугацааны турш амьдрах бэлгэдэл болдог байна.

Ведик хотод “Ража” спа болон сансрын гаригийг судлахад зориулагдсан цагаан бетонон ажиглалтын талбай бий. Нутгийн төрөлх хэл нь санскрит боловч англиар ярихыг зөвшөөрдөг.

Ведийн сургаал номлолын дагуу аж төрдөг хүмүүс (Ведик, АНУ)

7 Арал дээрх ганц байшин, (АНУ)

АНУ-ын Мянган арлуудын ойролцоо орших энэ бяцхан арал дээр дэлхийн хамгийн азгүй хүмүүс амьдардаг бололтой. 1950 оны үед Сайзелэндийн гэр бүлийнхэн хотын хөл хөдөлгөөнт амьдралаас зайдуу, нам гүмхэн амьдрахын тулд энэ арлыг худалдаж авчээ. Арлын шинэ эзэд усны чимээ сонсож, амар амгалан орчинд амьдарна гэдэгтээ итгэлтэй байсан гэнэ.

Гэвч голын дунд байрлах жижиг байшин сониуч олны анхаарлыг маш ихээр татах болжээ. Хэдийгээр албан ёсоор байгалийн дурсгалт газрын тоонд ороогүй ч бяцхан байшинг харахаар жуулчид өдөр бүр тэнд очдог төдийгүй гэрэл зургийг нь байнга авдаг гэнэ. Ийм нөхцөлд оршин суугчид нь тайван амьдрах нь юу л бол.

Арал дээрх ганц  байшин, (АНУ)

8 Уруулдаа гоёлтой бүсгүйчүүд (Этиоп, Африк)

Африкийн Этиоп улсад та ийм гоёлтой эмэгтэйчүүдийг та олж харах болно. Тэд уруулдаа таваг хэлбэрийн, ирмэгээрээ ховилтой хавтгай зүйл зүүдэг нь эртнээс уламжилж ирсэн ёстой холбоотой гэнэ. Омо хөндийд амьдардаг 10 мянга хүрэхгүй хүн амтай Мурси овгийн эмэгтэйчүүд бүр багаасаа ийм зүйл уруулдаа зүүж эхэлдэг байна. Охид 15 жилийн турш уруулаа бага багаар сунгасаар ийм болгожээ. 

Ийм гоёл зүүснээр эмэгтэйчүүдэд таагүй мэдрэмж төрдөггүй бөгөөд эрүүл мэндэд ч хор хөнөөл учруулдаггүй гэж тэд хэлж байна. Харин ярихад бага зэрэг түвэгтэй байдаг аж

Уруулдаа гоёлтой бүсгүйчүүд (Этиоп, Африк)

Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үргэлжлүүлэн үзээрэй.

Дэлхий дээр амьдардаг хачирхалтай хүмүүс ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()