Энэ дэлхийн хамгийн том дайсан хэн бэ гэдгийг нотолсон гэрэл зургууд

Дэлхийн хүн ам өдрөөс өдөрт өсөж байгаатай холбогдуулан хэрэглээ ч нэмэгдэж, тэр хэрээр хог хаягдлын хэмжээ ч  мөн хүрээгээ тэлсээр байна. Дэлхийн 7.2 тэрбум хүн тус бүр өдөрт дунджаар хоёр кг хог "үйлдвэрлэдэг" гэсэн судалгаа гарчээ. Хэрвээ хүн амын өсөлт энэ хэвээрээ үргэлжилсээр байвал 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн ам 15 тэрбум болно. Үүнтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ талийж, байгаль орчин бохирдуулж буй асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой.

Энэ дэлхийн хамгийн том дайсан хэн бэ гэдгийг нотолсон гэрэл зургууд

1

 Юньнань аймагт голоос ус ууж буй хүүхэд.

2

Бангладешийн Дакад болсон үерийн дараа цэвэр ус тээвэрлэсэн машин хүлээж буй эмэгтэйчүүд болон хүүхдүүд.

3

2010 оны зургадугаар сарын 7-ны өдөр Мексикт өрөмдлөгийн үеэр осол болжээ. Ослын газар дээр судалгаа хийж буй экологичийн гар.

4

Перу улсын алтны уурхайн тогтоол усанд тоглож буй бяцхан хүү. Түүний эцэг эх энэхүү уурхайд ажилладаг байна.

5

Шинэ Зеланд улсад газрын тос асгарсны улмаас үхсэн шувууд.

6

Унгарын тосгонд тархсан химийн шингэн бүхий шавхай. Маш хортой учир бээлийгүй гараар хүрэхийг хориглосон байна.

7

Хэт халуун болон бохирдлын улмаас Хятадын Ухань голд ганцхан өдрийн дотор 110.000 загас үхжээ.

8

Бразилийн Рио-де-Жайнеро хотод олимпийн бэлтгэл ажлын үеэр энэхүү зургийг авчээ.

9

Энэтхэг улсын Мумбай хотод бүх хог хаягдал ийнхүү голын усанд урсаж ордог.

10

Залуу дельфин Нью-Йоркийн Гаванусын усны хоолой руу санамсаргүйгээр оржээ.

11

Бангладешийн нийслэл дэх Буриган голын эрэг дээр сууж буй охин.

12

Никарагуа дахь эмээ аяга цэвэр ус олж уужээ. Дэлхийн хүн амын 10 хувьд нь  цэвэр ус олж уух боломж тэр бүр байдаггүй бөгөөд ирээдүйд ч тийм боломж олдохгүй.

13

Гватемала улсын хамгийн том хогийн цэг дээрээс "үнэт зүйл" хайж буй ядуус.

14

Өмнөд Солонгосын цэргүүд газрын тос асгарсны дараа цэвэрлэгээ хийж байна.

15

Өрөмдлөгийн дэлбэрэлт явуулсны улмаас хоол хүнсний хомсдолд орсон далайн яст мэлхий.

16

Газрын тос далайн гүнд удаан хугацааны турш цугларснаас үүссэн хоёр тонн газрын тосон бөмбөлөг.

17

Гринландын Диско эрэг дээрх хог хаягдлын дүр зураг.

18

Алтны уурхай дахь шингэн химийн элементүүдийг шалгаж буй инженер.

19

Хятадын Веньчжоу хотын удирдлагууд гол руу бага хэмжээний будаг орсон гэж хэлж байгаа ч тийм биш л харагдаад байна даа.

20

Бразилийн Рио хотын Гуанабарын голын дүр зураг.

Харамсалтай нь байгаль орчноо хамгаалахын тулд хүн төрөлхтөн дорвитой ажил огт хийхгүй байна. Далайд дусал нэмэр гэдэг. Хүн бүр дор бүрнээ буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Нэг удаагийн гялгар уутыг даавуун уутаар солих, хуванцар савнаас ус ууснаас олон удаа хэрэглэж болох аяганд ууж сурах гэх мэтээр бага багаар өөрчлөлт хийвэл хог хаягдал хангалттай хэмжээгээр багасах нь ойлгомжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()