Монголчууд бидний үндэсний сууц тэр чигээрээ крафт

Монголчууд бидний үндэсний сууц тэр чигээрээ крафт

Зуны дэлгэр цагт Монгол гэрийн талаар  ярилцлага хийх гэж байгаадаа олзуурхаж байгаагаа  ярилцлагын эхэнд   дурдмаар байна.

Баярлалаа. Сүүлийн  үед  их л завгүй  байна. Монгол гэр, гэрийн иж бүрдэл  үйлдвэрлэгчдийн  нэгдсэн холбоо, Боловсрол  соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа Соёлын  өвийн  үндэсний төв хамтраад 2013 оны 12 сарын 5нд Юнескод монгол гэрийг биет бус  соёлын  өвөөр зургаан жил судалж  бичиг баримтаа  бүрдүүлсний  үндсэн дээр   бүртгүүлсэн.  Монгол гэрт  улс орны оролцоо ямар  байгаа, оршин тогтнох үндэс юу болох, эерэг, сөрөг тал, Монгол гэрийн  эзлэх байр суурь  гэх мэтээр судалгаа шинжилгээ хийж зургаан жилдээ  нэг удаа тайлан өгдөг. Үүнийгээ  бүрдүүлээд л их л завгүй байна.

Монгол гэрийн тухай ярихаар их л ойр сонсогдож байна. Юнескод  бүртгүүлсэн гэхээр хүмүүс  их л содон хүлээж авдаг санагдсан.

 Өвөө эмээ дээрээ өсөж Монгол гэртэй  ойр  өссөн бол гэр  их л ойр санагдаж байгаа. Гэхдээ суурин  орчинд өсөж  хүмүүжсэн хүмүүсийн хувьд Монгол гэр  ойр байхаа  болиод  удаж байна. Монгол  гэрийг нүүлгэж  барих  ёс заншил  чинь  тэр чигээрээ  монгол  ахуйг илтгэж  байдаг нүүдэлчин ахуй. Тиймээс  та нар  шиг залуу хүмүүс  Монгол гэрийн соёл, ёс  уламжлал  хийгээд  түүнийг онцлогийг  мартах  учиргүй  гэж  би боддог.  Монгол гэр нь өөрөө  хэмжээлшгүй их соёл  урлагийн бүтээл  шүү дээ.

Агуу  түүх соёлтой  Монгол гэр юугаараа чухам урлаг гэдэг зүйлтэй  ойр байгаад  байна вэ? Та “Жем Интернэшнл” компанийн крафт гэж шар айрагтай  дүйцүүлэн сийлбэр болоод  монгол гэрийг тайлбарласан байсан.

Гэр урлана гэдэг  бурхан урласантай адил  гэж буурлууд ярьдаг.

Ялангуяа  сийлбэртэй гэрийн хувьд  гарын  эв дүй  ур ухаанаас шууд хамааралтай  байдаг төдийгүй  харьцангуй цөөн тоогоор чанартай хийгддэг. Үүний нэгэн адил  крафт шар айраг бүтээлч сэтгэлгээ дахин давтагдашгүй тусгай жор, уламжлалт гар  урлалын өвөрмөц хийц цөөн тоогоор хийгддэг гээд адил төстэй зүйл их бий. Тэгээд  ч  тухайн бүтээгдэхүүн хэнд, ямар насны  хүмүүст  зориулагдсан бэ гэдэг нь миний  сонирхлыг их татсан. Крафт  шар айрагны  контентод  тоглосноос хойш найзууд крафтыг сонгох болсон тухай утсаар ярих болсон./инээв/

Та гар урлалыг хэрхэн хөгжүүлье гэж бодож байна?

Монголын өв уламжлал хийгээд  гар урлал  дэлхийн хэмжээнд гайхагдах цаг хаяанд ойртон ирсэн гэж би боддог.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.